Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Sunday, 4 October 2009

Нийтийн бүжиг бүжиглэмээр

Яагаад ч юм нийтийн бүжиг бүжиглэмээр санагдаадайн.
- Задгай цагаан
- Хүмүүн төрөлхтөн
- Гурван тамир
- Өндөр дэлгүүр
- Ёохор
- Жаахан Дулмаа
- Вальс
- Өөр юу юу ч билээ дээ. Зөндөө л байдын мартчиж.
Диско, танцнаас илүү нийтийн бүжиг бүжиглэх дуртай. Даанч партнёр олдохгүй хэцүү л дээ. Сүүлдээ латин америкийн стандарт бүжиг энэ тэр сонирхоод аягүй аймаар бүжигчин болж байлаа.
УБ-т зөндөө л нийтийн бүжиг болдог газрууд байдаг. Намайг оюутан байхад Ялалт кино театрын 2 дахарт болдог байлаа. Би гэхдээ нэг ч удаа очиж үзээгүй.
СБ дүүргийн соёлын төвд бас хэд дэх өдөр ч билээ бүжиг болдийн. Эрж, сурч хайчаад тэгээд очиж байгаагүйм байна. Гол асуудал юу гээч. Цуг явах хампаан олдохгүй ш дээ. Найз уруугаа яриад 2-лаа нийтийн бүжгэнд явья гэвэл ай даа мөн хэцүү хариулт сонсоно биз.
Цаадуул чинь дисконд ч явахаа больцон байна лээ.
Ноднин Өвөрхангайн Хужиртын амралтанд очиж ээжтэйгээ 7 хоног сувилуулсын. Долоо хоногт 3 өдөр бүжиг болно. Дан нийтийн бүжиг. Аая яааяаа авгай хүүхнүүд чинь тэнд гоёж гарч ирээд ёстой нэг бүжиглээд бүжиглээд, эргээд эргээд явчий ш дэээ.
Эхний 3 өдөр би үзэгчийн суудалд суусын. Дараа нь хүн хүрч ирж уриад болдоггүй ээ. Ээжтэйгээ задгай цагаан, хүмүүн төрөлхтөн, вальс энэ тэр эргээд сүүлдээ бушуухан бүжиг болоосой л гээд боддог болцон байлаа ш дээ.

1 comment:

  1. Tsok Tsok bid hed Chinggisiin karaoke d balai bavsan tee. Tsok Tsok duulaad ... Dont shaa l geed bujigleed l bsan kkk

    Arvan jild baihdaa Polika biluu neg bijigiig ayuliin sain bujiglej surch baigaad yag urlagiin uzlegeer partneriinhaa tolgoig murguud uiluulsanaas hoish ... Bi bujigchin bish yum aa gedegee uhen uhtelee uhaarsoon.

    ReplyDelete