Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Thursday, 29 October 2009

Үнээр завгүй байна тэхүү

Ёстой нээрээ гадаа гарч эр, гэрт орж эм болоол гүйжийн ха ха ха. Үнээр завгүй байнаа. Юу хийгээд байгаан бүү мэд бас юу хийх гээд байгаан бүү мэд завгүй байна. Хамгийн түрүүнд хэлкүү бол цухалдаад байгаа юмаа бичье. Энэ зүлэг ногоо нээрээ хархад, үнэрлэхэд, амьсгалахад сайхан еэн. Гэхдээ яажийн гээч зунжин трактор тачигнуулж зүлэг зүлэгсэн чинь намаржин савар самардаж навч түүлээ. Өнөөдөр дууссан гээл бодчих.
Одоо тэнгэрээс л навч унакүү бол энэ хэдэн модны навч дууссан. Нэг өдөр би хэлсийн энэ кэдэн модоо тайраад хаячуул яасын навч энэ тэр түүхкүү гээд тэгсэн чинь манай хүн инээжийн ха ха ха.
Одоо өвөлжин хүрз барьж зогсхийн байхоо.
Манай зүүн талын хөрш бол үнээр залхуу маа. Өнөөдөр би бүр нүүр улайгаад хилийн заагаар нэг навчаа түүдиймүү гэжийгаад хүн чанар зулгаагаад хил давж хүний нүдний хэсгий нь цэвэрлэлээ ш дээ.
Баруун талын хөрш бол үнэн сэргэлэн юмаа. Яасан гээч дан гацууран дунд суужийгаам даа. Нэг ч навч унакуу хус, царс юу юу ч билээ дээ байхгүй.
Тэгээл бодлоо. Хэрэв би шидтэн байсан бол энэ улсын бүх унасан навчийг ямаанууддаа аваачиж өгнөө гээл. Тэгсэнээ бас бодлоо. Би сэм сэмхэн шөнийн цагаар малнууддаа эндээс навч явуулаал. Ах өглөө хонио бэлчээх гэсэн чинь бүгд цатгалан бэлчихгүй хорооныхоо мухарт шигдэж энэ тэр. Айн тасарцан байгааз дээ.
Агч модны навч явир явир гээд идэж энэ тэр аан. Ямаанууд бол өвлийг өнтэй даваад зун 2-3 ишиг дагуулцан гүйжийн биз дээ тээн.
Навч бид 2 бас их сонин еэн. Би оюутан байхдаа нагац эгчийндээ суудаг байлаа л даа. Тэднийх тусгай хашаатай байранд амьдардаг байсын. Тэгээл намар болоод баахан навчнууд нь унахаар нь би зах ороод нэгдсэн шуудай аваад навчнуудыг нь түүгээд аавыг хотод ирэхээр нь 3 нэгдсэн шуудай навч явуулаад манай ямаа нар ёстой аймаар баярлаал идээдайсан гэсэн орилж энэ тэр. Яасан гоёийн бэ энэ тэр гээд хи хи хи.
За за үг олдож үхэр холдлоо.

2 comments:

  1. үхэр бүүүүр тээээр тэнд явжийш... бараг 20оод км явцан бшт. хурдан хогнууд шүү

    ReplyDelete
  2. Цокцокт л гэж хэлэх ах нь эртээд аймаар нээлт хийсэн ш дээ. Ямар ч амьд юмыг жижигхэн жижгхэн болгодог гэж байгаа. 20 төгрөгний чудэнзний хайрцаганд жижигрүүлсэн 5 ямаа багтана гээд л бодчих. хэрвээ ээж чинь ямаагаа хотруу оруулаад ирвэл ах нь жижигрүүлж өгөөд канад явуулаад, тэнд очингуут нь чи эргүүлж томруулаад баахан навч идүүлж байгаад дараа нь дахиж жижигрүүлээд нааш нь явуулаад юу юу ч болчихов доо...

    ReplyDelete