Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Wednesday, 14 October 2009

Сонгогдож болдоггүй сонгууль

Ард түмэн дуучин С.Жавхлангийн Хайрлаж болохгүй хайр дууны үгийг шинэчилсэн байна. Та бүхэндээ хүргэе. Сүүлийн мөрийг нь би зохиосийн. Миний өмнөөс манай тойрогт очоод тэр хүүхдийн нэрийг дугуйлчаарай гэж.
  • Ая Б.Баасанхүү
  • Үг Ард түмэн
  • Сонгогдож болдоггүй сонгууль

  • Нөхөн сонгуулиар анх санааг чинь олчихоод
  • Нойроо хугаслан сэтгэлээ өгчихсөн байсан
  • Байн байн мөрөөдөж явсан
  • Боломж олдолгүй их л удсан
  • Дэвшиж болохгүй гавъяат уу
  • Дэмжиж болохгүй сонгогчид уу
  • Дээшлүүлж болохгүй амьдрал уу
  • Гэнэдүүлж болохгүй боломж уу
  • Өнгөрсөн сонгуулиар анх суудлыг чинь зүүдэлчихээд
  • Өөрийгөө хөөрүүлж итгэлээр хөглөгдсөн байсан
  • Найзуудын дэмжлэгээр хөөрч явсан
  • Нам олдохгүй их л удсан
  • Дэвшиж болохгүй гавъяат уу
  • Дэмжиж болохгүй сонгогчид уу
  • Дээшлүүлж болохгүй амьдрал уу
  • Гэнэдүүлж болохгүй боломж уу
  • Ордны танхимд анх алхаж явахдаа
  • Орох газраа мэдэхгүй гайхан төөрч байсан
  • Оддын амьдралаар амьдарч явсаан
  • Одоо л гишүүн больё гэж их л бодлоо
  • Дэвшиж болохгүй гавъяат уу
  • Дэмжиж болохгүй сонгогчид уу
  • Дээшлүүлж болохгүй амьдрал уу
  • Гэнэдүүлж болохгүй боломж уу

2 comments:

  1. Шүлэг шиг хэвлэх гэж нэлээд зүдэрлээ. Дандаа үргэлжилсэн үгийн зохиол болчих гээд. Бохир арга л хэрэглэлээ дээ. Гэхдээ яахав дэ.

    ReplyDelete
  2. Ha ha ha, Tsok Tsok... chi shuu.
    Hatan Sewrei nutagtai bilee,
    Hatigan ovogiin udamtai bilee,
    Hariin nutagt hanitai bilee,
    ..... tegeed yu geh uu ...kkkk

    Chi shooo !!!

    ReplyDelete