2 ширхэг найз охинтойгоо ойрд уулзаагүй байнаа. Бас санаад байнаа. Утасны дугаар энэ тэр нь байдаггүй ээ. Олдвол надад хэлээрэй.
Миний энэ санаад, уулзмаар байгаа 2 найз охин бол нэг нь 10 жилийнх нөгөө нь их сургуулийн ангийн найзууд байхгүй юу. 10 жилийн ангийн найз охин маань ... сумынх УБИС-ийн Газарзүйн ангийг 200... онд төгссөн. Дараа нь бид 2 хэзээ уулзлаа даа. 2006 онд намайг эмнэлэгт хэвтжийхад эргэж ирсийн. Тэгсэн ангийнхаа хүүхэдтэй үерхэж байгаа гэсэн. Дараа нь сураг сонсохнээ тэр залуутайгаа гэрлээд охинтой болсон гэсэн. Нөхөр нь ... гэсэн. Ноднин ...д ээжтэйгээ амрахдаа найз охиноо олчих санаатай нэлээд хэдэн өдөр гадуур явж айлын хаалга цохьсон боловч олоогүй. Учир нь нөхрийнх нь алдар нэрийг мэдкүүмаа. Нэрий нь мэдкүүм чинь хүнээс юу гэж асуухын бэ. Тийм нэг эрэгтэй хүн гэх үү. Аан тийн найз охины нэр ... шүү.
Дараагийн найз охин байнаа бүр сураггүй ээ нээрээ. Энэ найз охин маань Архангайнх гэхдээ хотын иргэн болцон л доо. ... гэдэг 200... онд Их Засаг ИС-ийг дүүрэгсэн. ... суваг тв-ийн нэг найруулагчтай үерхэж байгаа гэсэн дараа нь хүүтэй болсон гэсэн. Бас л 2006 он хавьцаа л уулзсан шиг санагдахын тэгээд утасных нь дугаараар хэзээ ч билээ дээ ярьсан чинь тийм хүн байхгүй гэсэн. Сураг сонссон чинь МИАТ-т хуулийн зөвлөхөөр орсон гэсэн тэгээл бүр таг чиг.
Хүн амьтнаас сураад л байна сураад л байна.