Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Monday, 28 September 2009

Аймаар уу... гэхдээ өрөвдөлтэй байгааз

Индонези-д модон хүн хэмээн алдаршсан 36 настай энэ залуу Бандун хэмээх хотоос холгүйхэн хөдөө тосгонд амьдардаг. Нэгэн төрлийн арьсны үрэвсэл гэж нэрлэж болох үү туссан гэхэд болно. Гэхдээ анх ургаж эхэлсэн шалтгааныг тэрбээр өөрөө хэлэхдээ хүүхэд байхдаа мод хугалж, тасдаж, цавчиж явахад анх арьсан дээр гарч эхэлсэн гэжээ. Учир нь тэрхүү модон доторх шавьж биенд нь халдсанаар энэхүү төрлийн мод, мөчир ургаж эхэлсэн аж. Тэрбээр сэрээ барьж чаддаггүй, алга ташиж чадахгүй, гутал өмсөнө гэж бүр ярилтгүй.
Индонез улс даяараа энэ өвчнийг анагааж чадахгүй учир АНУ-аас Антон Гаспари гэж арьсны үрэвсэл судалдаг эмч хүн ирж уулзаж, өвчиний оношыг тодорхойлохоор шаргуу ажилласан.
Тэрээр энэ залуу анх үү гарч эхлэхээд нэлээд тоомсоорлоогүй төдийгүй эмчид хандалгүй олон жил ой, шугуйд бүгэн амьдарчээ. Энэ хүн эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг.
Америк эмч энэ залуугаас маш олон төрлийн шинжилгээ авч, судалсаны эцэст хагалгаанд оруулахаар Жакарта-ийн эмнэлэгт энэ зун хэвтүүлсэн. Хагалгааны ажилын өмнө эхлээд 7 хоног энэхүү үүнүүд дээр нь тос түрхэж зөөлрүүлсэн.
Дараагаар нь хагалгаанд орж эдгээр үүг арьстай нь хайчилж бүр цахилгаан хөрөөгөөр тасдаж авсан.
Хагалгааны дараа битүү марал, болттой хүн босч ирсэн. Хөөрхий дөө хөл, гарын хуруунуудаа тус тусад нь хөдөлгөөд инээсэн.
Нэлээд удаан эмнэлэгийн хяналтанд байсны эцэст эмнэлгээс гарч хүнд мөчир, нахианаасаа салж инээд болон гэрийн зүг мордохдоо өөрийн адил өвчин туссан бас нэгэн хөдөө тосгоны залуу дээр замаараа очиж уулзаад-Чи удахгүй эдгэнээ, над шиг ийм хөнгөн болно гэж найзыгаа зоригжуулсан.
Өөрийн амьдардаг тосгонд нь түүнийг буцаж ирэхэд ойр хавийн хүмүүс бүчин ирж баяр хүргэж багахан хэмжээний баяр болов. Тэрбээр аавынхаа гар утасны товчнуудыг нэг нэгээр нь хуруугаараа дарж үзээд уйлсан. (Би бас дагаж уйлаад ...)
Энэ бол маш ховор төрлийн өвчин бөгөөд модноос үүсэлтэй өвчин.
Аан тийн нэвтрүүлэг үзсэнээ миний бие хөрвүүлэн буулгалаа.

2 comments:

  1. Цогцог оо, чамайг дахиад ийм Horror юм зураг хөрөгтэй нь блог дээрээ тавих юм бол сайхан мэдээрэй гэж хэлмээр байна. Ухаантай хүн миний юу гэж хэлж байгааг ойлгож байгаа биз дээ...

    ReplyDelete
  2. За за Уба ойлголоо. Зүгээр л мэдээ өгөх гэж байсыш дээ. Айлгасан бол уучлаарай.

    ReplyDelete