Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Wednesday, 30 September 2009

Амьтны амь аврах гэж 80 юм болхымаа

Арван хар нүгэлийн нэлээд дээр жагсдаг нүгэл бол амьтны амь таслах үүнийг бол сайн мэднээ. Гэхдээ огт амьтан алаагүй гэж худлаа яриад яахав. Бага байхдаа хонинд явж байхдаа хонин гүрвэл нэлээд хэдийг цааш харуулсан. Гэхдээ хоёр оронтой тоогоор эхлээл дуусах байх. Одоо үүнийгээ наминчилж би чинь орой бүр маань хөгжөөж сууна хөөе.
Амьтан цааш харуулаад байх нээх сайн эд биш. Намайг бага байхад нэг улирал хичээлдээ яваад ирсэн чинь миний хайртай ямааг хөгширсөн гээд нухсан байж билээ. Би ёстой сүртэй уйлаад, толгойг нь очоод үзээд бөөн юм болсон. Түүнээс хойш мал эрхлүүлэхээ больсон. Сүүлдээ бүр амралтаараа ирэхээрээ танихаа ч больсон амар зүгээр.
Уг нь бол аалзыг алж байх ёстой л гэдгийн. Яагаад гэвэл төрүүлсэн эхээ идэж жинхэнэ аалз болдог учираас мөн ч түүгээр барахгүй аалз алчаад ум мани бадми хум гэж ганц уншихад ихддэг гээд бодчих.
Энд ёстой шоргоолж гэдэг амьтан буруу гаригтаа төрчихжээ. Зунжин би эндэхийн шоргоолжыг хамгаалж хөл бөмбөг тоглолоо ш дээ. Шоргоолж нь бас дүрсгүймаа гэрийн мод сав идээд, өгөршүүлээд хэрэггүй болгохымаа. Тэгээд л айл бүр гэрийнхээ гадуур цагаан хор цацаад эсвэл аймар том литрийн савтай шүршдэг хор яг ашиглахад хаана ч бэлэн байжайхымаа. Нөгөө хор нь хямдарч энэ тэр тэнэгтэхиймаа.
Нөгөө шүршдэг хороо бариал босвол би шоргоолжуудыг хөлөөрөө нуудаг байхгүй юу. Яв л дээ алкаадэй ш дээ гээд дохино. Болохгүй бол дээр нь гараад зогсчдийн. Тэгээд яаж ч аргалаад алуулчихын бол чихэнд нь хойд төрөлдөө Монголд төрөөрэй гэж шивнэдийн.
Ашгүй хүйтэрч нэг юм гайгүй болсон чинь хэрэм золиг буудуулах гээд айлгаадайхымаа. Шувууны хоолыг булааж идээд байна гээд байнга банга хүртчихиймаа. Би нөгөө буу энэ тэрийг нь бас нуугаастай ш дээ. Шувууны хоол байгаа газар ирж буудуулчих гээд байхаар нь нөгөө шувууны хоолыг нь бүгдий нь үүрнийх нь тэнд аваачаад асгачихсан чинь анчин гуай над уруу муухай харж энэ тэр.
Нэг өдөр гараашны хажууд зогсжийсан чинь үүрнээсээ гараад иржий ш дээ хэрэм гуай. Тэгээд аягүй гомдлын нүдээр хараадайхаар нь би лав буудна энэ тэр гэж дөвчигнөдөггүй шүү. Чи жаахан намбатай бай л даа. Анчин үүрнээсээ гарч ирчээд байхад чинь тоогдох гэжийгаам шиг далчигнаад байхын намайг гарч ирэхээр л далчигнаж бай л даа гэсэн ...

3 comments:

  1. Nugelt har guruuchin minii umnuus dunchuur maani haaya haaya shivnej bgaarai Tsok Tsok! Please. thanks.

    ReplyDelete
  2. Хэхэ, өөлхөн бичихиймаа... Донжтой гэдэг нь.,

    ReplyDelete
  3. Tsok tsok минь, үсээ хусаж байгаад умшдаг юмшдээ, тэгэхгүй бол Эрлэг Номун хаан Цэнгэлийн өмнөөс шившиж байна гэж ойлгохгүй л болов уу.

    ReplyDelete