Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Saturday, 12 September 2009

Бие энд сэтгэл тэнд байна.

Би ер нь угийн тийм хүн л дээ. Энд тэндэхийн олон юманд санаа зовж, бүтээж, сэтгэхийн төлөө байдаг хүн. Энэ зан заримдаа их сайн бас заримдаа муу талтай байдгын.
Энд ирээд тэр өвчин маань эхэлжийн бүр маш ихээр. За ёстой энэ нөхөн сонгуулиас бусад юманд л санаа зовжийн. Үгүй ээ энэ биеийг нэлээд хэд хуваагаад тавьчихдаг бол сайхан байна. Энд тэнд очиж зохицуулаал...туслаал
Эхлээл бол нэлээд хэдэн хүний ажил төрөлд санаа зовжийн. Гайгүй ажилд ч орчоосой. Яадаг бол ийдэг бол гээд. Дүү гэж нэг хүн байнаа ажил хэрэгтэй.
За нөгөө хэдэн мал. Энэ жил бороо орсонгүй, гантай байлаа. Яаж энэ өвлийг өнөтэй давнаа. Эндээс хэдэн өвс шидэхсэн дээ. Муу ах, ээж, бэргэн 3 минь зовох байх даа.
За тэгжийсан чинь үеэл дүү байнаа. Айлын хашаанд амьдардаг. За нөгөө айл нь гэнэт л нүү гэнэ дээ хаана нэг гайгүй хашаа худалдаж авдаг билээ. Уг нь төв бараадвал хэрэгтэйсэн гээд л.
Аа тэгсэн чинь манай аав, ээж 2-ын талаас нэг нэг оюутан энэ жил Дорно-говийн анагаахад сурахаар явсан гэсэн. За нэг хоёр нь ч гэсэн эмч болчоосой хэрэгтэй шүү гээд л. Сургуулиа хаяад хүрээд ирэх вий дээ гайгүй байгаа. Нэг утсаар ярих юмсан. Урам өгөөд...
Үгүй ээ урд шөнө тэгсэн чинь нөгөө 2-ыг эргэхээр галт тэргэнд суухнээ суухна ха ха ха ха.
Бас болоогүй найз охиныхоо төлөө санаа зовжийн. Дөнгөж нэг дажгүй залуутай танилцаал байжийсан. Би өнгөтөөр зөвлөгөө өгнө л дөө. Тэгж алх, ингэж ярь,тэгж смс бич тэнэгтээрэй чи эмэгтэйлэг байна шүү. Дандаа плат өмсөж болзоондоо очоорой.
-Хөл маажиг ш дээ.
-Тэр хамаагүй тэрийг чинь бурхан нууна. Зүгээр л плат, юбка өмс.
- Ойголооо найзаа.
Дахиад нэг найз охин байна. Гэр бүл нь жаахан ээдрээтэй. За тэр минь яаж байгаа бол. Ажил төрөл нөхөр хүүхэд гээд гүйсээр өөрийгөө мартаж байгаа байх. Нөхөр нь яаж байгаа бол тэр хоёр гайгүй байгаа.
Дахин л нэг үеэл байна. Хавар төгссийн. Ажил олдохгүй гүйгээд л байгаа гэсэн. Хөдөө суманд ажилын байр байсныг хөдөөг голоод явсан сурагтай. Учирлаад хэлээд хөдөө ч гэсэн ажилтай байлгахсан даа.
Манай орцны эгч байна. Намайг хаачсын бол гээд гайхаж байгаа байх даа. Сар яваад ирэхэд л үгүй ээ чи хааччихаваа ямар удаан явдийн гэнэ. Тэгээл ёстой байрны тухай мэдээ, мэдээлэл, сонин содон юм дуулгаж өгнө дөө. Би чихэр, жимс, ундаа, жүүс авч өгч эрхлүүлдийн. Ёолкоор бэлэг авч өгдийн. Зайлуул үр хүүхэдгүй л юм шиг байна лээ. Сайхан сэтгэлтэй хөөрхий минь.
ҮЙЛС БҮХЭН ДЭЛГЭРЧ БАЙХ БОЛТУГАЙ!

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment