Хүлээж ядан байсан Франц хэлний маань хичээл өнгөрсөн 7 хоногт эхэлж ёоох би чинь бараг л нойргүй хоноод өглөө нь өөрийгөө 100 хувь цэвэрлэж, гангалж аваад юбка, срочка, хар тирко, ботинк өмсөөд цүнх дүүрэн ном, дэвтэр, үзэг, харандаа үүрээд очлоо доо. 30 минутын өмнө очсийн болхоор хүлээж гутал энэ тэрээ гялалзуулсан шиг зогслоо доо.
Удалгүй эрхлэгч хүүхэн нь гарч ирсэнээ намайг дуудаад багш чинь энд байгаа одоохон гээд цааш явлаа. Ямар хүний үр гарч ирэх бол доо, эрэгтэй, эмэгтэй, өндөр, нам, өргөн нарийн, лусын дагина, матар энэ тэр гээд майр их юм тэрүүхэн хугацаанд бодож зогслоо.
Гэтэл нарийн сайхан бэлхүүстэй эмэгтэй хүн гарч иржийн гэм нь өнгөт арьстай. Шууд хараад л за энэ чинь унаган франц хэлтэй байхаас өнгөрлөө гээд шууд хар ухаанаар бодоотхов. Угийн эндхийн хүн биш болхоор нүүрний инээмсэглэл энэ тэр байхгүй тэр чигтээ намайг дуугүй чиглэсээр...
Жинхэнэ Канадууд бол дотроо матар сурагч байна даа гэж боджийсон ч марсайтал сайхан инээмсэглэж, талимаарна шүү дээ. Заримдаа юу ч болоогүй байхад өмнөөс майсайгаад илүүдээд байдын кккккккк. Хадуурчыыыыынннн...
Багш маань миний өмнө ирээд Нина гэж нэрээ хэлээд намайг дагаад яв гэлээ. Дагаад л явлаа булангийн нэг өрөөнд ороод үүдээ хаагаад баахан юм дуржигнатад ярьлаа. Энд, тэнд ганц 2 үг барьж авчийнаа нөгөөх чинь ккккккккк...
5-6 хуудас анкет бөглөлөө баахан л хариуллаа, бичлээ...удалгүй багш гарч явсанаа бас нэг бор хүүхэн дагуулаад ороод ирлээ. Тэгсэнээ нөгөө хүүхнийг миний хажууд суулгалаа. Зиак 2лаа боллоо болоо ш дээ.
Манай бор хүүхэн ярьжийн, зиа энэ чинь надаас хавь илүүм байна гэж бодлоо. Хичээл эхэллээ шууд Франц хэлний цагаан толгойн бүх үсгийг эгнүүлж бичээд бид 2-оор ээлжлэн уншууллаа. Тэгсэнээ ганц 2 үсэгийг алдаж уншиж байна бусад нь гайгүй гээд арилгаснаа шууд чиний нэр хэн бэ, чи хаанаас ирсэн бэ гээд заажий ш дээ. Майр түргэн насссс................
Зиа бид 2 чинь ярьж гарлаа далим гарвал би багшаа судалнаа. Тэгсэн харин багадаа Канадад ирсэн, аав, ээжтэйгээ цагаачилж ирсэн гэнэ ёоооооооооох дотор уужирлаа, багш унаган франц хэлтэй болж таарлаа...Африкийн Габон гээд аягүй бижигхэн оронд төрсөн гэнэ.
Манай ангийн бор охин Венесуэлээс иржээ. Ард байгаа газрын зурган дээр зааж харуулжийн. Би Монголоос ирсэн гэтэл хаана гэж байна тэгэхээр нь Монгол гээд л заалаа. Элэг зүрхнээс уяатай Энхрий Монгол нутаг минь их сайхан том харагджийн шүү.
За цааш хичээл үргэлжилсээр...гэрийн хаяг, утасны дугаар, гэрэлсэн үгүй, хүүхэдтэй эсэх энэ тэр гээж шуурганд хөөгдсийм шиг ёстой нэг бичээл, яриал яваадайн.
Манай бор охин R үсэг хэлэхдээ жаахан миа аргагүй ш дээ Испани хэлний тэр үсэг нь үнэн хатуу хэллэгтэйм чинь тээн.
Багш наагуур, хойгуур нь бас дан францаар ярина би дувт толгой дохиостой, мань хүн дувт OK гээд хэлээстэй.
Завсарлага боллоо бид 2 чинь Франц бүх мэддэг үг, хөл, гар, газрын зургаа оруулж байгаад ярьлаа. Гэрээ санажийн уу гэсэн ойлгодоггүй ээ. Бүр уйлж байгаа хүний дүр зураг үзүүлээд нутгийнх нь зургийг заасан чинь нэг юм ойлгож ээж, ах, дүү нараа санажийн гэлээ. Цааш ярьмаар асуумаар гэвч Миний Испани хэл 00 түүний Англи хэл бас 00. Нутагтаа уул уурхайн компанид захиргааны ажилтан хийж байсан гэнэ ирээд 6 сар л болж байна гэж байна. Нөхөр нь Канад, уурхайчин гэнээ.
Танай нутгийн нөгөө Халтар Царайт гэдэг киног би үзсэн мэднэ гэж хэлмээр байсан ч яаж ч Тататунгаадаад амжилтанд хүрсэнгүй ээ. Испани хэлтэй хүмүүс минээ тэр киноны нэрийг хэлж хайрлаач. Баярлалаа гэж...
Hi Tsok Tsok,
ReplyDeleteHaa ochij minii muu naiz haa ch yavsan hunii dor orohgui busgui hun shuu dee chi mini. Ter kinonii neriig "Kara Sucia" gedeg sanagdaj iin, bodogdoj iin, ... Yag galiglaval yadiin gehees bi chini shuud l hellegeer ni bichchihlee shoo. Gehdee bi 1 ch angiig ni buten uzeegui yum. Ter ued bi gantsaaraa UB n gudamjaar Gaz-24 gedeg mashin unaad l naashaa ch neg davhiad l, tsaashaa ch neg davhidag bailaa. Yagaad geech, Bi joloonii unemlehee avaagui bsiin kkk. Zam deer haayaa neg mashin, ter ni ter kinogoo uzeh geed yun namaig anzaarah manatai, neg ch tsagdaa zam deer buu hel gadaa baihgui blaa shuu dee. Tegeed l bi ter kino garahiig ni tesen yadan huleedeg bailaa gej ...
Bi Haltar Tsaraitad hairtai bsoon, ter nadad mashinaa UB t herhen sain joloodohiig zaaj, herhen yaj hurd hetruulj yavaad shongiin mod tevrehiig ch bas zaaj ugsiin kkk.
ReplyDeleteHaltar Tsaraitai, Halzan Tolgoitoi ... ter hen be?
ReplyDeleteTaasan hund ......................
(tavan salaa boov) ugnu uu!
Cara sucia gediin huuhed min. kkk
ReplyDeleteHa Ha Tsengelee bayrlalaa hu. Za margaash ochood heleed bayrluulay huurhii amitniig. Neereen Haltar Tsarait gej kino garaad hotiin gudamj hoosorson bdag gej sonsdog bsiin chi l 1raa mashin barij yawjiisan bna sh dee. Unen ezegnesen bna sh dee teen zamiig bol.
ReplyDeleteGanders minee bayrlalaa. Blog deeree yum bicheecheeeeeee huleejii sh dee.
ReplyDeleteAmitaba abnda show-Antalogia de Caricias гэж Халтар царайтын дуу байдагийг санаж байна уу???? Надад байгаа ш дээ...
ReplyDeleteUbaa ter duugaa Skype-r nad ruu shideerei. Thx
ReplyDelete