Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Wednesday, 9 September 2009

Ямар тэнэг зүүд зүүдэлчихвээ...

Яасан мангар зүүд вэ юу гэж зүүдэлсэн гэж боджийн. Үнэн сонин бас мангар кккккккккккк.
Би ОТ-д байхымаа 14/14 хуваарьтай. Ирээд 7 хонож байсан чинь гэдсэн дээгүүр юм гархын. Тэгсэн нэг тос олоод түрхлээ. Нээх тоосон ч үгүй. Ажилдаа яваал................................................
Тэгсэн нэг өглөө гэдэс маань өттчиж паа түй....................................яаж гээч нөгөө Солонгосын "Амьнаас илүү амь" кинон дээр нэг цэргийн гэдэс өтчихсөн байдаг ш дээ. Тэрнээс аймаар тэгсэн мөртлөө цэвэрхэн өтчжээ. Гэдсэн дотор маань нөгөө олон дотор эрхтэн алга зүгээр л цаана нь нурууны арьс харагджийн.
Тэгээд яахав нөгөө хэдэн өтөө түүчихээд нэг эм түрхчихээд ажилдаа явлаа.
Маргааш өглөө нь боссон чинь улам аймаар их томорчихжээ. Нөгөө гэдэсний маань онгорхой. Нөгөө өтнүүд нь дуусаагүй бүр том болчихсон байна. Цэцэгээ яанаа гээд л гүйгээд тэгээд ажилаасаа чөлөө аваад эмнэлэг явлаа.
Манай гэрийн охидууд хөтлөөл явжийн. Тэгсэн чинь нөгөө гэдэснээс чинь аймаар том ходоод шиг юм баахан өтнүүдтэй хамт уначихийн. Тэгсэн бас болоогүй хоёр хилэнцэт хорхой бас гараад явахын тэгсэн Цэцэгээ наад хилэнц хорхой чинь чиний орон дээгүүр яваад байсын гэдсэнд чинь ороод 2 болоод гараад ирж гээд. Тэгсэн би баярлаад одоо өвдөх юмгүй болчихлоо гээд л эмнэлэгээс юу ч гэсэн тос авч түрхье гээд эмнэлэг орлоо.
Нүдний шилтэй жижигхэн эмч тэгсэн чинь гайхаал орилж хашгираад л угааж арчаал байна. Тэгсэнээ хот явахгүй бол болохгүй цус гараад байна онгоцонд нэрийг чинь оруулна гэжийн.
Тэгээл эмнэлэгт хэвтэж байсан чинь ажил тараад манайхан над дээр ирлээ. Жага, Мөлө, Бого, уурхайчид за тэгээд DW хүртэл ирээд бүр гайхаал эмч миний гэдсийг үзүүлээл тэд зураг авааал кккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккккк.
Тэгсэн эмч за байз юу түрхье дээ наана чинь одоо өө тийн шээс түрхвэл сайн алив ажлынхан нь давсагандаа шээстэй хүн байна уу гэсэн чинь зарим нь сая шээчихлээ ш дээ гэсэн чинь Бого би би гээд л ....................................................................................................................................
Ашгүй нэг юм гэнэт сэрж гэдэс энэ тэрээ тэмтэрч үзлээ ш дэээээээээээээээээээээээээээээээээ.
Зүүд гэж сонин эд шүү.

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment