Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Monday, 28 September 2009

Би л юм бичих дутаадайнн

Түрүүний амралтын өдөр MN25 телевизийн хөтлөгч Тэнгис гэдэг залуу Ганбуушийнд очиж хоножийн. За тэгээд маргаашнаас нь ёстой нөгөө бүх мэдээллийн сувгуудаар Ганбууш биш нөгөө муу Тэнгис ёстой соёлгүй, боловсролгүй, мангар, тэнэг, домброк, бүдүүлэг гээд бүх юмаараа дуудуулж бичүүлжий ш дээ.
Хаашаа л орно энэ тухай бичцэн байхын больчкүү юу би тэгүүл нэг юм бичмээрайн. Би тэр Тэнгис энэ тэрийг бичкүү. Таних ч үгүй, уулзаа ч үгүй.
Харин Ганбууш гуайг бичих гэсийн. Яадын бэ сайн хүн ш дээ. Үнэн сэтгэл өөдрөг, цоглог хүн ш дээ. Би яагаад мэдээдайн гэхээр ТББ-т ажиллаж байхдаа 2 удаа эмэгтэйчүүдийн ажил, урам, зоригыг дэмжих, урамшуулах хөтөлбөр дээр ажилласийн.
Нэг өдөр би оффистоо суужийсан чинь гаднаас сэвх гээд нэг хүн ороод ирлээ. Ээ мэдкүү нэг л зэгийсэн саарал юм ороод ирсэн. Бөөн үс, дах өмчихсөн юм шиг нэвсийсэн тэгсэн мөртлөө өвдгөөрөө татсан түрийтэй өндөр өсгийтэй гуталтай.
Би айгаад л амаа ангайгаад таг гөлрөөстэй. Тэгсэн нөгөөх чинь танай дарга байна уу гээд аймаар бүдүүн хоолойгоор асуудаг гэжий ш дээ.
Ёоох дарга уу саяхан гараад явсан одоохон ороод ирнэ та түр хүлээхгүй юу энд суугаад гэсэн чинь за гэнээ.
Удалгүй дарга орж ирээд өө Ганбууш за сайн уу гээд л өрөөндөө оруулаад бөөн ажил хэрэг ярьж гарлаа. Би ч ажилаа хийсээр бас жаахан айдастай суужийсан чинь нөгөө 2 чинь гарч ирсэнээ миний ширээн дээр ирсэнээ манай дарга:
Энэ манай охинтой хамтарч ажиллаад ажил, хэргээ бүтээчих гээд Ганбуушийг танилцуулаад явчихдийн.
Хүүх тэгсэн чинь нөгөөх чинь том хавтас гаргаж ирж байгаад ийм юм зохиох гээд байнааа гээд л ярьж гарлаа. Тэгж тэгж надад баахан даалгавар өгчөөд 2 хоногийн дараа ирнэ гээд л явлаа.
2 хоногийн дараа зүгээр гунхаад л ороод ирлээ. За сонин юу байна найз энэ тэр гээд миний ч айдас жаахан дарагдчихсан 2-лаа ажил хэргээ нян тан амжуулаад нөгөөх маань за миний унаа ирлээ явлаа.
Тийм тийм газар бичиг баримтуудаа аваад яг бэлэн байна шүү. Хөтөлбөр яг цагтаа эхлэнэ гээд л.
Би ч болзсон цагтаа ажилаа хийхээр очсон чинь хүүх мань хүн ёстой майр гангарчээ. Өмссөн зүүсэн энэ тэр. Би бол юбкэтэй л болхоос биш 70 он гээл бодчих.
Хоёрдугаар хөтөлбөрийн ажиллагаа эхлэх гээд л 2-лаа бичиг цаасаа янзлаад л ид ажилтай байлаа. Тэгсэн нэг өдөр манай нутгийн 2 залуу надаас ном авах санаатай манай ажил дээр ирчихсэн байхад нь Ганбууш ирж таараад тэгсэнээ харин намайг хөөх манай найз чинь ёстой 2 залуутай болчихсон байна ш дээ. Бараг л даруухан байгаарай та гуай энэ тэр гэснээ инээгээд гараад явчихсан. Намайг онигоонд хийжаагаа байхгүй юу ха ха ха.
Хоёр дахь хөтөлбөрийн ажиллагаа амжилттай явагдсанаар мань 2-ын хамтын бизнес ажиллагаа өндөрлөсөн юм даа.
Нэг удаа ирэхдээ манай оффисиинхон баахан асуулт асуусийн тэгэхэд л буудалд амьдардаг, такси хөлөглөдөг гэж ярьж байсын. Тэр амьтанд нэг өрөө байр өгчөөч дээ. Хөөрхий минь ханийн заяа үзэхгүй энэ насыг өнгөрөөх нь гэж бүх ярилцлагандаа өгүүлсэн байдаг.
Харин чиг тэр зүгээр сав сайхан амьдралтай, эв эрүүл байжийж домброк юмнаас болж амиа егүүтгэдэг хүмүүсийн хажууд бол жинхэнэ амьдралын төлөө зүтгэдэг, няхуур, ажилч, хичээнгүй, хөдөлмөрч, цоглог хүн ш дээ.

2 comments:

  1. ёооё нүдэнд харагдчлаа,, нэг бодлын Тэнгис тэгэж тэднийд хонож Ганбуушыг хүмүүст таниулж өөрийгээ тэнэг гэдэгээ баталсан нь зөв хэрэг болж!!

    ReplyDelete
  2. Хэ хэ Сувдууш баярлалаа. Харин тиймээ Тэнгисийн хувьд үнэхээр хэцүү асуулт тавьжийсан ш дээ.

    ReplyDelete