Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Monday 23 January 2017

Монгол уруугаа буцдаг ч юм бил үү дээ

Монгол хүн болж төрсөн болохоор Монголдоо л амьдарвал энэ бие сэтгэл идээших бололтой юм.

Одоо л бидний үеийн хүмүүс ид хийж бүтээх нас нь болж байгаа болхоор очиж дунд нь орж тэмцэхгүй бол сүүлд нь үр хүүхэд хойч үеийнхөө төлөө юу ч хийгээгүй гээд харамсаж суух вий гэж бодогдох шиг.

Гадаадад сайхан байноо, бүх асуудал нь шийдэгдчихсэн, эрүүл мэнд үнэгүй, аюулгүй байдал дээд зэрэг хангагдсан, мэддэг чаддаг бол шударгаар хөдөлмөрөө үнэлүүлэх боломжтой. Чадал чансаа чинь хүрвэл тэр их амжилт ололт бүгд боломжтой байна. Гэсэн хэдий ч цаанаа л нэг тун дутаад байх шиг.

АЗ бид 2-ын боддог юм, сумын төвөөс л эхэлж өөрчлөлт, шинэчлэл, соёлын хувьсгал хийх. Бусдаар нөгөө л Утаанбаатартаа очиж уушигаа хордуулвал ямар ч нэмэргүй.

Мэдээж өөрсдийн сурсан мэдсэнээ гайгүй шиг үнэлүүлье гэвэл хотод л гайгүй ажил олдож таарна. Гэвч тэр бүхнийг хаяад бүр хөдөө сум уруу ялангуяа алслагдсан сум уруу илгээлтийн эзэд шиг хүлгийн жолоо залахсан гэж төлөвлөж сууна.

Одоо тэгээл юу байдын, хэл ус сурий гэвэл заагаад өгий, байгаль орчиноо хамгаалья, аялал жуулчлал хөгжүүлье гэвэл бас л туслий. Одоо тэгээд 3 жил  нэг суманд суурьшаад бас үзээд алдах хэрэгтэй байна.

Бид гадаадад юу үзэж юу сурав, юу гийгүүлэв. Одоо сумын иргэдийг өөрчилмөөр, тэдэнд хэрэгтэй байгаа зүйл дээр нь тусалья. Мэдэж чаддаг юм байвал дэмжий гээд л яваад очий доо.

Монгол хүн Монгол хүндээ л тус дэм болж, итгэл сэтгэл хайрлаж явахгүй бол тэр Жон бол хэцүү л бололтой юм.

Бид 2 чинь бас хүний эсвэл малын эмч гэсэн нарийн мэргэжилгүй болхоор бас жаахан бодох юм их. Би чинь тэнэг юм шиг ажилын байрны аюулгүй байдал гээд хөдөө орон нутагт яриад унавал намайг ойлгох битгий хэл сонсох хүн ховор.

Яг үнэндээ сургуульд багшаар очино гэдэг миний хувьд арай л хайран цаг хугацааг самбарын өмнө өнгөрүүлэх гээд байгаа юм шиг санагдаж ч байх шиг.

Ингээд л элдэв юм бодоод л сэтгэл санаа Хөвсгөлийн сарьдагт эсвэл Увсын баруун хязгаарт заримдаа Өмнийн цэнхэр говьд сүүлдээ Дорнодын талд л явж байна даа.

Энд яг үнэндээ эхлээд сайхан сургуульд сурий гэж мөрөөдөж байсан сураад авсан, одоо мэргэжилээрээ ажиллая гэж бодож байсан ажиллаад үзэж байна. Тэгээд өөр юу хүсхэв дээ тийм биз.

Үнэндээ эмэгтэй хүн чинь айлын эхнэр болчихоороо өөрийн ажил мэргэжил гэхээс илүү гэр бүлээ л боддог юм байна.

Манай нэг үеэл бүр юу гэсэн гээч өө эмэгтэй хүн тэгээд нөхөрт гараад хүүхэд гаргахаас хойш сургууль соёлд сураад яахав дээ шал дэмий гэж авдын ва ха ха ха ха ха ха ха ха ха ха ха.

За тэгээд маш сайн нарийн төлөвлөж байгаад бидэн хоёр нь алслагдсан сумдад очиж соёлын үрийг тарихаар мордоно доо.

5 comments:

  1. bi bas hotod bish, huduu ochij soyliin ur tarih yumsan gej boddog shd. hehe.

    gehdee oirdoo harihgui, zarimdaa ch olon hund zagnuulna doo, uuneesee bolj.

    gehdee blogooroo damjuulj soyliin ur tariya daa gej uudruguur bodood l suuj bna.

    buur olon jiliin umnu baruun aimgiin negen sumd minii blogiig unshdag humuus bsiin. tegj bodhoor bas ch demii blog bicheegui l yum bna gej uram orj bailaa.

    uuriin chin blog bas goy shuu. amjilt.

    ReplyDelete
  2. Манай нэг үеэл бүр юу гэсэн гээч өө эмэгтэй хүн тэгээд нөхөрт гараад хүүхэд гаргахаас хойш сургууль соёлд сураад яахав дээ шал дэмий гэж авдын ва ха ха ха ха ха ха ха ха ха ха ха. eniig unshaad buur aimaar changaa zondoo ineelee kkk

    ReplyDelete
  3. Сая амралтаараа ирээд ажлаараа орсон чинь цуг ажилдаг нэг маань "чамайг сургуулиа төгсөж ирээд хүүхэд гаргаад гэртээ сууна тэгэхээр нэг ажлын байр байгаа гэсэн үг гээд манайхан яриад байна лээ" гэсэн чинь нээх гомдмоор санагдаж билээ.

    ReplyDelete
  4. Сайн бодож байгаад ирэээй. Ирээд шантарна шүү, монголд ямрыг, хөдөө байтугай хотод ямар байгааг огт мэдэхгүй олон жил болоод буцаж ирсэн хүмүүс халшраад буцах нь их байна. Тэгж эргэж буцахгүйн тулд сайн бодож, сэтгэлээ бэлдэж ирэх хэрэгтэй. Мэдээж хэрэг, ирэх нь зөв, гэхдээ ухарч няцахгүйн тулд сайн бодож бэлдээрэй

    ReplyDelete
  5. Аа юун гоё юм бодож төлөвлөдөг юм бээ. Би ч бас нэг суманд тохирохгүй мэргэжилтэй шд хаха. Одоо тэгээд суманд очвол ня-бо л болох бх. Уул нь ч би сумандаа амьдрах дуртай л даа. Тэхдээ манай сум чинь бараг л хот ккк. Сая хүртэл хэдэн сар сумандаа сайхан бүгэж бгаал ирлээ шд. Гэхдээ би боддийн монголд очиж амьдарвал Дарханд амьдарнаа гээд. Утаатай болчихсон бна лээ Дархан, гэхдээ яадийн ккк.

    ReplyDelete