Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Friday, 10 February 2017

Гоё юм идмээр байна

Өчигдөр гэрлэн дохион дээр зогсоод хажуу тийшээ харсан чинь нэг хүүхэн Доналдсын бургер идэж байдын. Шууд хараад идмээр санагдаж энэ тэр, үнэн атаархуу мэдрэмжээ энэ.


Байнга гоё юм идмээр санагдаастай, бүр хүүхэд байхдаа идэж байсан Орос өнгөт үрэл, Хятад 10-ын чавга, Банка гээд шоко идмээр санагдаад жигтэйхэн.

Тэгээл хүн хажууд өөр юм идэж байвал шууд тэрийг нь идмээр санагдаал энэ ёстой үнэн галзуу мэдрэмж юмаа нээрээ.

Манай Хумэ шинэлэх гээд ХонгКонг явцан. Цаадахад чинь нар хамба нандин чавга захьсан. Олж ирэх эсэхийг бүү мэд. Нээх гоё гоё чавга авчирч иднээ манай энэ Хумэ.

Би пиццанд үнэн дургүй. Гэртээ л хийж идвэл юу юм гэхээс. Тэгсэн чинь одоо дувт пицца идмээр санагдаад, амнаас л үг гарвал пиццадах уу гэж мэгээд ва ха ха ха ха ха ха.

Барагтай гадуур хооллоод байдаггүй хүн чинь дувт гадуур хоолломоор санагдаад нээх гоё Монголд байдаг ресторануудад ороол мантуун бууз, гуляш муляш захиалж идмээр санагдаад жигтэйхээн жигтэйхээн.

Хүн хар уруу цахим захидал бичихдээ дувт хоол бичээстэй. Ээжтэйгээ ярьсан чинь сайн уу гэхийн зуургүй ямар хоол хийсэн гэж асууж масуугаад.

Гэнэт борцтой залхуу бууз идмээр санагдаад хүүхэд байхдаа мөн их иддэг байж билээ гэсэн чинь маргааш нь АЗ борцтой залхуу бууз хийцэн байсан бөөн баяр идээд л баярлаад л...хүүхэд шиг.

Шөнө баахан сайхан хоол идэх юм зүүдлээл босч ирхийм даа. Монголд байсан бол тэр хоолон газруудыг дуусгахгүй юу. Хамгийн хачирхалтай нь би гэдэг хүн чинь ганцаараа хоол идэж чаддагүй аймаар мангар зантай ш дээ. Тэгээд одоо олон үеэлүүдээсээ өдөрт нэг нэгээр нь дагуулаад гуанздуул мөн гоёоо.

Оюутан байхдаа хот сум хооронд явахдаа замын гуанзанд мөн сайхан цуйван иддэгсэн. Тэр цуйвангаа идмээр санагдаадаа ва ха ха ха.

Сурагчийн дотуур байранд байхад гоё төмс энэ тэр нь шалчийсан ногоотой хуурга хийж өгдөгсөн. Тэр ногоотой хуургыг идмээр санагдаад, ай даа нээрээ гоё хоолноос өөр юм бодогдохоо байлаа.

Өнгөт үрэл идмээр санагдаад байж сууж чаддаггүй ээ, маргааш хичээлээ тараад Орос дэлгүүр орий доо.

5 comments:

  1. Баяр хүргье ээээ. Монголын үрс маш олон болог!

    ReplyDelete
  2. zaaa yosoti tegdii sdheee, yaa ter mongol gunaznii gulyash, tefteli idmeer boldood. Zugeer shuud bodogdiin bnaa neeh sonin :)

    Bayar hurgeye :) Biyee bodoooroi

    ReplyDelete
  3. Esvel neeh goy mah chanaj deer ni guril hayaj ideel, deehne uyiin booronhii huushuur, guriltai shol. Za yostoi shunal hodolgochihloo hahah. Bayar hurgey ingeed eej aav bolj dee.

    ReplyDelete
  4. Ёохх хоол бодогдтол бичжээ. Блогийн бичвэрүүд нь удахгүй
    Хургачин хүү гээд шинэ баатартай болох нь ээ. Баяр хүргэе

    ReplyDelete
  5. Кк яг бодоол сэтгэгдэл бичих гээл ороод ирсэн чинь хүмүүс бүгд аль хэдийн мэдчихсэн бна ш дээ. За баяр хүргэе ээ!!! Би эхлээд уншиж бгаад яагаад тэгж их юм идмээр санагдаад бгаан бол оо гээл цаашаа уншаал бүр гайхаал тэгснээ төгсгөл хавьд нь таамаглал дэвшүүлээл тэгээл ороод ирсэн чинь таамаглал шууд баталгаажлаа шд ккк.

    ReplyDelete