Хагас сайн өдөр
хичээлээ зааж ирчихээд буйдан дээрээ тухлаал жинхэнэ аз жаргалыг мэдэрдэг
сайхан нэвтрүүлэг үздэг байж билээ.
Миний ганц үзэх
дуртай нэвтрүүлэг энэ байлаа. Гэтэл нэг хэсэг гарахгүй байж байж сая шинэ
жилийн тусгай дугаар нь гарсан чинь нэг л биш болсон нь анзаарагдлаа.
Ард түмэн бид
яагаад тв-ээр нөгөө л хэдэн луйварчин худалч улс төрчид, эсвэл өдвсөн хавдсан,
хулгай дээрэм тонуул хийсэн, хэрцгийгээр нэгнийгээ хөнөөсөн эсвэл болсон
болооогүй шагнал өгч авсан зүйлийг тв-ээр үзэх ёстой гэж.
Нэг ч гэсэн юмыг
байгаагаар нь үзэх чинь зохиож хийснээс гоё байгаа байхгүй юу. Сүүлдээ нөгөө
хэддээ дасаад манай хэд энэ тэр гэчихсэн хөөрч явсныг минь яана гээч.
Манай эгэлгүй ард
түмэн л дандаа тв-ээр гарч байвал гоё. За тэгээд манай хэдээс дурдвал эхнэрээ
дандаа цаашлуулдаг Батбаатар ах, тэдний том охины элдэвтэй гэж. Эхнэр нь бүүр
хөөрхөн.
Дараа нь манай
Сараа тэргүүтэй хэсэг найз нөхөд. Бас залуучуудын нэг сайн төлөөлөл. Тэд бас
хөөрхөн яг байгаагаараа л байна.
Үүний дараа манай
Төв аймгийн аав ээж охин зээ 4. Манай охин их гоёоор юмыг тайлбарлана. Аав нь
бас их хөөрхөн .Ээж нь бүр туниж энэ тэрлээд бүр гоё болгоно.
Дараагаар нь 2
мууртай хоёр хүүхэдтэй залуу гэр бүл бас хөөрхөн. Тэдний том хүүгийн яриа
цаанаа л нэг эрч өсч эсгий сунаж байгааг харуулна. Аав дугараагүй байхад
дугарна. Бас том том.
Дандаа л уйлдаг
уяхан ээж охин 2 бас л хөөрхөн . Нээх уярамтгай. Уйлаад л байна уйлаад л байна.
Дугаар болгон дээр уйлноо.
Манай хөгжилтэй 4
найз залуу бол бас л нэг байх ёстой залуучуудын төлөөлөл. Бүх юмыг л
хөгжилтэйгээр хардаг элдэвтэй залуучууд шүү.
За тэгээд сүүлд
орж ирсэн Базарваань гуайнх бас л гоё гэр бүл. Эхнэр нь их уярамтгай гэж. Өрхийн
тэргүүн өөрөө бас жинтэй жинтэй үгээр үзэл бодлоо илэрхийлнэ.
Бүр сүүлд орж
ирсэн өвөө эмээ хоёр. Өвөө бүх юмыг шүүмжлээд байдгын. Тэрийг нь хүмүүс их
өлгөж авдын. Эмгэн нь яахав дээ байнга сонсоостой. Өвгөнийхөө хэлсэн бүхнийг
сонсож суудаг хөөрхөн эмээ.
За ингээд л манай
хэд тв-ээ үзээд буйдан дээрээ тухлаад сайхан үзэл бодлоо илэрхийлээд би гэдэг
хүн сэтгэлийн таашаалыг дээд зэргээр авч байсан чинь сая шинэ жилийн дугаар
дээр 3 одонцор хүүхэн 3 одонцор залуу ороод ирвээ.
Яахав угийн
камерний өмнө ярьж хөөрч жүжиглэж сурсан хүмүүс албаар аальгүйтээд миний нөгөө
их таашаалыг үгүй болгосоон.
Бодлоо л доо.
Яагаад Монголд нэг ч гэсэн ардын юм байж болдоггүй юм бээ. Заавал олны танил
одонцорын өвчтэй хэн нэгэн юманд оролцож байж бүх юм сайн сайхан болхын биш ш
дээ.
Нэвтрүүлэг хийдэг
хүмүүст нь үзэгч миний сэтгэлийн үг хүрээсэй билээ дээ. Бүр л олон энгийн ард
түмэн гаргаж нэвтрүүлгээ өргөжүүлхээр байхад чинь нөгөө л хэдэн одонцорыг
оруулаад ирхийн.
Ёстой нээрээ.
mongolhd gd fb page deer ni post hiichih.
ReplyDeleteСанал нэг байна. тэр сүүлд орсон 3 бүсгүй бол худлаа байна лээ.
ReplyDeleteШинэ оны шинэ дугаар дээр тэд нар ороогүй байна лээ. Шинэ дугаар гарсан байна лээ.
ReplyDelete