Бидний үед ном сурах бичиг ямар ч гоё утга, агуулгатай байсын. Их л гоё гоё ном, сурах бичигүүд байдаг байсансан.
Манай Монгол сургуульд надад хүлээлгэж өгсөн хэдэн сурах бичиг бий. Ээ бүүзэгд тэр дотор нь юу гэж байгааг би лав ойлгохгүй.
Нөгөө чихний чимэг болсон аялгуу сайхан Монгол хэл нь бүр байхгүй. Тэгээд одоо өөрийнхөө багадаа сурч, мэдэж, цээжилсэн зүйлээсээ л хичээл заахгүй бол тэгээл нэг сэтгэлд нийцэхгүй байх жишээний.
Жишээ нь: 12 жилийн магтаалыг хүүхдүүддээ зааваа. Би чинь ном сонингоос харсан ч үгүй. Хүүхэд байхдаа юу гэж цээжилсэн нөгөөдөхөө самбар дээр бичээд, манай хүүхдүүд хуулж аваад явав.
Дараагийн хичээл дээр нь эцэг эхчүүдийн нэг төлөөлөл над дээр гүйж ирэвээ. Хүүеээ ТБ чиний заасан 12 жилийн магтаалын зарим үг нь нэг л бишээ. Би бүр амьдралдаа ч сонсоогүйм байна л ээ л гэжийн. Би ч одоо пал гээл явчихлаа. Ардын хүүхдэд буруу юм заачиж дээ гээд л.
Тэгсэн морь, тахиа, нохой, гахайн дуунуудын үг нь бүр шал өөр байдгыг надад хэлж өгөв. Би ч эхэндээ өөрийгөө хамгаалах гэсэн боловч Хөсөгтөн хамтлаг яг энүүгээр дуулж байна лээ. Чиний хувилбарыг цахимаас ерөөсөө олсонгүй гэж хэллээ.
За тэгэхээр нь өө Хөсөгтөнгийн үгээр нь больёоо л гэлээ. Хүүхдүүд маань шинэ хувилбарыг сурсан ч гэлээ би цаанаа л нэг гомдолтой байгаа.
Учир нь Морийг миний үед:
Холын газрыг товчлоод байдаг
Хомбон туурайтай морь долоон жил
Орчин үед:
Цагийн газрыг товчлоод байдаг
Цомбон туурай морь долоон жил
Нөгөө сайхан холын газарыг товчилдог морьны маань чадавхи нь ерөөсөө ганцхан цагийн газар болчихсон. Сайхан хомбон туурай нь цомбон болчихсон байх жишээний. Намайг эмээ болох үеэр Хормын газрыг товчлоод байдаг болох юм шигээ.
Тахиа миний үед:
Үүрийн шөнөөр донгодоод байдаг
Эвэр хошуутай тахиа арван жил
Орчин үед:
Таван жингээр донгодоод байдаг
Тархиндаа улаантай тахиа арван жил
Нөгөө гоё үүр шөнөөр тахиа чинь донгодохоо байчихсан. Үүрийн таван жингээр л гэж байх шиг байгаам. Тархиндаа улаантай гээд яг гаднах харагдах байдлаар нь бичиж байгаа байхгүй юу. Тэгэхэд бидний үед эвэр хошуутай гээд нэг юмаар олон юм тайлбарласан байна шүү дээ.
За нохойг миний үед:
Хортон дайсныг хоргоогоод байдаг
Хонхон дуутай нохой арван нэгэн жил
Орчин үед:
Хот газрыг манаад байдаг
Хонхон дуутай нохой арван нэгэн жил
Хот газар гэж малын хот саравчийг хэлж байгаам уу Утаанбаатар хотоо хэлж байгаам уу бүү мэдээ бүү мэд. Миний үед бол хортон дайсныг хоргоогоод байдаг гээд цаанаа нохой гэдэг амьтны юмийг таньж мэдэх агуу чанарыг магтан дуулсан байхад одоо зүгээр нэг муу манаач амьтан болгосон байх жишээний.
Гахайг миний үед:
Хөрст газрыг сэндийлээд байдаг
Хөндлөн соёотой гахай арван хоёр жил
Орчин үед:
Арын газрыг хадраад байдаг
Алтан соёотой гахай арван хоёр жил ээ
Хөрст газар шороог зүгээр ч нэг ухахгүй сэндийлдэг бас хөндлөн юм шиг харагдах соёотой гэж ирээд л цаанаа их бодууштай утга, агуулгаар илэрхийлсэн байгаа юм. Гэтэл одоо энэ арын газар гэдэг нь юу ч юм, арын хашаа юм уу юу юм бүү мэдээ бүү мэд. Бас алтан соёотой болгочихдог нь ч юу юмб дээ.
Гэх мэтээр манай энэ боловсролын систем, ном сурах бичиг нь үнэн бүтэхгүй ээ нээрээ. Бүр гайхаад байхын. Ийм сурах бичигтэй тэгээд болсон болоогүй дипломтой хүнээр заалгахаар манайд цүнх баригч төрөхөөс өөр яахав дээ.
shine onii mend
ReplyDeletehuushee iim sonin boltsiimuu?
Yostoi duulaaguin bna shde bidnii ued chinii zaasnaar tseejildeg bsn, huuheldei kino n Youtube deer bnlee hu teriig sonsgooroi :)
Ih n goyo ugtei bdg bsn daa, dotoro tusuulj ireed duuldg bsn yasn soni boltsiin beee
пээ ийм сонин үгтэй болгочихсон юмуу, ядаж байсан юмыг байснаар нь байлгахгүй өөрчлөхөө больчихоосой
ReplyDeletexaxa, tiim bnashdee. Iim sonin ugtei bolson gej medq um bna, ooriinxoo medddegeer l xuuxduuddee duulj ogood bdgiin shd. Ariin gazriig xadraad bdag bsnaa sanax ch guim bna
ReplyDeleteНээрээ л бидний үеийнхээс өөр болжээ. Бидний үеийнх нь утга гоё байж. Хэн дуртай нь боловсролын системээр оролдож дураараа сольдог болжээ.
ReplyDeleteZa shine jiliin mend hurgey! Ene bol tsaanaasaa bodlogotoi ingej togloj bgaa yum daa, olon ulsiin valiutiin san, aziin hogjliin bank geh met baiguullaguud mongoliin bolovsroloiig shinechleh tosol hiij bgaan bna lee. Shinijlel neriin tsaana ulam l dorduulah hoorond ni yas hayj herelduuleh hagaralduulah bodlogotoi. Africa tiveer yaj togloson yag l tiim, odoo bidnii eelj irchihsen toglood huslee bieyluuleed barag duusch bna. Mongol dampuurchihlaa, ted hussendee hurlee. neg iimerhuu :(
ReplyDeleteDeer ni amrikiin sanhuujilteer baahan ulgeriin nom gargasan bna lee, yee buu uzegd zugeer yarih yum bish.
http://www.old.bolor.info/documentary-films/40-discovery
Ene blogiig unshaarai.