Бурхан гуай: Үгүй ээ хийж чаддаг юм байгаа шүү. Ганц хоёрыг дурьдваас:
Юуг ч яаж ч том найр, баяр цэнгээн болгож тултал нь тэмдэглэх, яаж ийж байгаад хэн нэгнийг гоё цол тэмдэгээр шагнах, болох болохгүй хэн нэгний өмссөн зүүсэн, эдэлсэн, уусан идсэнийг дагаж тэнэгтэх.
Бага байхад л энэ Цагаан сараа тэмдэглэх дээр л маргалдаж байдаг байсан. Бүтэн хагас зуун өнгөрч байхад яг хэвээрээ маргалдсаар. Нэг түүх дэлгэхэд нэг хавар ингээд л Тэрбиш ба түүний эсрэг нөхөд гээд баахан маргалдахгүй юу тэгсэн нэг хөдөөний айл за за гэж байгаад аль тогтоосон өдрөө шинэлж л дээ.
Уулын мухарт байдаг айлд саахалт айл энэ тэр байх биш. Манай айлынхан за Цагаан сар болж байхад хол ч гэсэн хэдэн айлаар орий гээд байдгаараа гоёж аваад очсон чинь нөгөөдүүл нь Цагаан сараа тэмдэглээгүй сууж байсан гэж байгаа шүү дээ.
Гандан хийдэд суудаг лам нар, Түвдэд явж сурдаг лам нар нь яагаад Цагаан сарын өдрөө тогтоож чаддаггүй юм бэ? Хятадад гардаг сар манайд сүүлд гардаг юм уу хаашаа юм бэ.
Ингээд лам нарт хийж чадах юм байхгүй нь батлагдаж байгаа юм.
За одоо нөгөө хэдэн улс төрчид нэртэй луйварчид. Энэ МАНАН-гийн хэдэн нөхөд ай даа мөн яаж тэнэглэлийн туйлд хүрэхийг үзүүлхиймаа. Аз жаргалтай Улаанбаатар энэ тэр гээд шоу хийхийн амьсгалах утаа нь аюулын байдалд шилжчихээд байхад юу гэж тэнэгтсэн бэ.
Энэ жиргээг дагаж жиргээд хотын утаа гамшиг болсон эсэхийг шалгая гэж гэнээ, нэг тэнэг дарга нь. Нөгөө жиргээндээ хэдэн хүн байна гэж бодсын. Хэдэн хошгордог жиргээч нараа ард түмнийхээ төлөөлөл гэж эндүүрсэн бололтой.
3 сая хүн дагаж жиргэнэ гэж тэнэгтсэн бололтой. Маргааш өдөр нь хүссэн тоо нь хүрээгүй байхад нөгөө маанаг дарга нь за утаа гамшиг болоогүй байнаа гээд дэвтэрээ хаагаад шоудаастай.
Тэгээд энэ хэдэн луйварчид нь нэг сайн хүн болох гэж энд тэндхийн арга хэмжээн дээр баахан цол, шагнал, төмөр тэмдэг тараагаастай. Нөгөө нэг ажил нь энд тэндхийн ядарсан өвгөд хөгшид, өнчин хүүхдүүд дээр очиж нэг атга гурил, хоёр аяга будаа өгсөнөө зургаа хамт авхуулж ийш тийш нь цацаастай. Нөгөөх нь BBC-р гарахгүй нь сайхан юм даа.
Манай хэдийн хийдэг ажил ердөө энэ. Чааваас даа чааваас. Хэлэх үг үнэндээ алга.
За тэгээд болсон болоогүй яамд тамгын газар ажилладаг нэртэй татварын мөнгөөр гадагшаа гарч зугаалагсадад бүр хэлэх ч үг байхгүй. Тэр Болосвролын яамны гаргаж байгаа сурах бичиг мичигтэй ярих ч юм байхгүй. Ингэтлээ оюун ухаантан, эрдэмтэн мэргэдгүй болсон улс гэж үү.
Хүний эрх, хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд өсөх эрх мэрхийг ярих байтугай бодоод ч хэрэггүй юм шиг. Цэцэрлэг байхгүйгээс гэртээ цоожлуулаад галд өртсөн гурван хүүхдийг бодохоор энэ 76-г тэнгэр ниргээсэй л гэж бодохын. Өөр сайхан үг алга.
За энэ томчуудын тэнэглэл, уулт идэлт, найр наадам дүүрч, энэ хязгааргүй их тэнэглэлдээ хүүхэд битгий өртөөгөөчээ. Наашлаад үр хүүхдийн ирээдүй, цаашлааж өсгөж төрүүлсэн аав ээжийг нь бодоочээ. Ёстой нээрээ.
За ингээд улс төр яам тамгын газарт нэг ч ажилаа хийж чаддаг хүн байхгүй нь түм буман юмаар батлагдсан.
Хөлс хүч хөдөлмөрөө урсгаж улс эх орныхоо нэрийг гаргадаг спортынхон л нэг хүн шиг байхын. Дээрээс нь язгуур урлагын хэдэн хамтлаг дуучид +Ундармаа. Бусад нь уучлаарай шүү.
Сая тэр шинэ жилээр хийж байгаа юмыг нь харчих. Ээ бурхан минь, Энэ хошин урлагийнхан бүр арай л бишээ. Бүр сүүлдээ ичлээ ш дээ. Арай ч дээ нээрээ яаж өөрсдийгөө тэнэглэлийн туйлд хүрэх вэ гэдгээ харуулж байгаам байх даа.
Дээрээс нь өдөр болгон хану хийдэг хэдэн жүжигчид, найруулагчид. Хийсэн хану ману нь миний найз нөхдийнхөө дунд зохион байгуулдаг тэмцээнээс дор. Ээ гэгээ минь гэж дээ нээрээ. Тэр сургууль соёлд чинь юм заагаагүй юмуу хаашаа юм бэ?
Тэгээд бүх урлаг уран сайханчид нь МУСТА гэдэг тэмдэгтэй. Ямар ч үнэ цэнэгүй ийм тэнэг юм хийж алтан цагийг ч үрэх ч гэж дээ.
Гэх мэтээр дурьдвал дээд суудлаасаа авхуулаад доод суудлаа хүртэл ажил хийж чаддаг хүн нэг ч алга. Энэ дүүрэг, аймаг сумдын жижиг нэгжүүд хүртэл тэнэглэлийн туйлд хүрсэн байна. Улаанбаатарынхны уудаг архи, бүх цалингаараа авдаг палаатийг хүртэл авч өөртөө зохьсон зохиогүй эрээн алаг даавуу тохсон байгаа харагдах нь аанай л манай удам мөн дөө мөн гэж бодохоос өөр зүйлд хүргэсэнгүй. Даанч дээ.
Монголд ганц л ажилаа хийж чаддаг хүн байна. Энэ нь малчин. Социализмын үед байсан 20 гаруй сая мал нь 61 сая болтлоо үржлээ. Үүнийг одоо ажилаа сайн хийгээгүй гэх үү.
Малчин хүнийг угаасаа байгаль, мал хоёр нь шалгаж авдаг болохоор мал их үржээд, малчид ажилаа сайн хийгээд байгаа юм. Залхуу, унтаахай, хонио хариулдаггүй хүнийг нэг л өвөл байгаль, мал хоёр нь өөрсдөө шигшээд өгнө. Хаа сайгүй хотоо харлуулж, сум, аймаг, хотын зах бараадсан залхуу, ажилгүй хүмүүс алийг тэр гэхэв.
Тэгээл нэг л их хотожсон хүмүүс. Тэр хот мотынхоо соёл юмыг дага л даа. 90 оноос өмнө наад хотын хэдэн өөрсдийгөө сэхээтэн энэ тэр гэж алдаршуулдаг хүмүүс чинь хотоо арай ч ийм сүйрсэн байдалтай байлгаагүй л байх.
Хэн хэн нь юм бодмоор. Дор дороо чаддаг юмаа хиймээр. Тэгээл нэг л их юм мэддэг хүмүүс яс юман дээр аяга угааж ч чадахгүй хүмүүс. Багаасаа ажил хийж сураагүй, халуунд халж, хүйтэнд хөрч үзээгүй хүмүүс. Тэгсэн мөртлөө нээх тэнгэрлэг, агуулаг, гайхамшиг юм амнаасаа урсгахыг нь яанаа.
Би бодлоо, их бодлоо. Бид хөгжих болоогүй байна яагаад гэвэл бид ямар ч жижиг ажилыг хийж чадахгүй байна. Угаасаа багаасаа ажил хийж сураагүй байна. Өөр хэлэх юм алга.
Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
Subscribe to:
Post Comments (Atom)
Шинэ оны мэнд! Сүрхий шүүмжлэлтэй бухимдалтай шинэ оны бичлэг байнаа хэхэ. Ерөнхийдөө санал нэг байгаа ч цагаан сарын хувьд цаг тооллыг чинь лам нар биш зурхайч нар (зурхайч лам гэж байс байдаг гэсэн гэхдээ) тооцоолж гаргадаг болохоор Өмнөд Солонгос, Хятад 2-н зурхайчдаас зөрүүлж тооцоолоод байдаг учрыг бол одоо болтол олохгүй л байгаа. Манай тэнгэрт тооцоололдоо гол чиг болгодог од гаригс нь өөр өнцгөөс харагддаг болоод зөрдөг байх л гэж боддог шд. Тэгээд тооцоолж чадахгүй бол ер нь дээрхи 2 улсаа дагаад намирчихад буруудахгүй байх л гэж боддог (цагаан сарын хувьд). Зурхайн мэдлэг 0 болохоор ингэж бичээд мэргэжлийн хүмсүүдийн уурыг хүргэх байх даа.
ReplyDeleteБусад зүйлс дээр бол санал нэг байнаа.
Shine onii mend! temeechin busgui, aduuchin zaluu 2t.
ReplyDeleteh tiimeee, bi bur har darj zuudeelleee shdee.
Aimaar aimaar medee ar araasaa tsuvraad saya hed honog baahn setgeleer unalaaa, zugeer tarhi n utund idegdeed, nun n munug gej tsavchdag humuus bdiimuudaa turiin tolgoid. yaaj yawaad iim erguu ym songochdiin. ard tumnee tenneg bailgah tusam l tednii erh medel nemegdene shdee, teneg bailgah gants arga n yaduul bailgah gej bgaa shd
өөө миний бодож явсан бүгдийг хүнд ойлгогдхоор бичсэн байна. би болхоор өөрийгөө бичгээр илэрхийлэхдээ үнэндээ асуудалтай нөхөр байна.
ReplyDeleteуг нь их л өөдрөг хүүхэд байсан юмсан. одоо бол байхгүй ээ. Монголын ирээдүй бүүр саарал харагддаг болсон. хонгилийн үзүүрт гэрэл ч харагдахгүй байна. энэ хэдэн хулгайчууддаа дарлуулж байгаад л хордож үхэцгээх байх даа. Араар нь Монгол орныг маань гадгаадууд ухаад зөөгөөд явах байх. Энэ хулгайчуудынх нь хүүхдүүд гэж бидний үеийн залуус бүүр цайсан байх юм аа. бүүр хэлэх ч үг олдохоо байсооон.
Tenegtel bol buh undestend ih bagaaraa bii. Gadaadad ochood ajillasan sursan buh Mongolchuud ihenhdee 2-3 jiliin daraa tsaad ulsiinhaa tenegiig nariin haraad shuumjilj eheldeg. Mongold tenegtel ih bii harin olzuurhuushtai n saynii songuuliar AN-ii surug tal MAN-iig songoson n hediigeer ardchillaasaa nileen uharsan bolovch AN-ii hiisen baahan luivar deermiin bulingariig sain delgej bas ulsaa eruuljuuleh process bolj baigaa n eyreg tal bolson. MAN n 2012 oniih shigee huulia ulandaa gishgesen aimaar niigmee dahij sergeechihgui baigaasai gej l naidah uldej. Gehdee zaluus bid buhniig surj buhniig buteej uudluuleh uurgeteigee bas uhamsarlah heregtei. Think outside of box!
ReplyDeleteай хэлээд юу гэхэв, цагаан сар ганц нэг хоногоор зөрөх бол за яахав гэхсэн гэтэл ганц нэг хоногоор зөрж байгаад гэнэт сарын зөрүүтэй болчихоод байхыг л ойлгохгүй юм. Бүгдээрээ тал талд гарчихаад сөргөлдөөд байлгүй нэг тал болоод хамтдаа өдөр хоногоо тоолоод шийдэж болдоггүй л юм байхдаа
ReplyDeleteШинэ оны мэндээ! Эхний бичлэг ширүүн байх чинь вэ? Цагаан сарын хувьд өөр байж болох л юм, гэхдээ тэрийгээ нэг мөр арван хэдэн жилээр тохироод нэг мөр хуанли хийчихэж болдоггүйг нь гайхаад бдаг. Дандаа л тулгаж ирж байгаад хэрэлддэг. Зарим нь хуанли зардаг хүмүүсийн бизнес болохоос зурхайтай хамаагүй ч л гэх юм. Ер нь мэддэг юм цөөхөн болоод бна шүү ккк. Утаа их байвал авилгаар амь зогоодог улсад ашигтай тул арилгая гэж хичээдэггүй гээд баабар гуай хэлчихэв үү, бас л ортой юм шиг. Бид өөрсдөө ийм л хүмүүсийг сонгож, эрх мэдэл өгөөд байгаа нь бүүр гомдолтой.
ReplyDeleteХүний бэлэн юман дээр амьдарч байхад Монголд байгаа бүх юм инээдтэй, өрөвдөлтэй харагддаг жамтай л даа. Эндээ болгоод зохицоод амьдраад байгаа хүмүүс зөндөө л байна.
ReplyDeleteАль ч салбарт иймэрхүү...
ReplyDeleteАсуудлыг өөр нэг өнцгөөс харвал тухайн салбарын ачааны хүндийг үүрэх ёстой жинхэнэ идэр шонхоруудаар тутагдаж байна. Ардчилалтай зэрэгцээд мэргэшсэн мэргэжилтэй бүтэн нэг үе хүмүүсээ алдсан. Түүнээс хойш залуургүй завь луга адил явж ирсэн. Бидний үеийн залуус одоо л учирын олох гэж төөрч будилаж яваа. Гэхэдээ болохгүй байгаа зүйлс зөндөө байнөө.
Үнэн л үг, хатуу үг.
ReplyDeleteАяга ч угааж чадахгүй гэснээс аяга яаж угаадаг юм бэ? Аль диван галавт бичлэг уншаад "аяга яаж зөв угаадаг юм бол?" Гэж бодож байсан ч асуугаагүй өнгөрч