Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Saturday 28 March 2015

Хээрийн дадлага

Ангиараа нэг хоног хөдөө явж танилцах дадлага хийсэн чинь яасан сайхан амралт боловоо.


Манай мэргэжилийн нэг хичээлийн 3 цагийг хөдөө явж уурхай үзэж, танилцах дадлага хийхээр төлөвлөсөн байдаг юм байна.

Семестэр эхэлснээс хойш багш бүртгэл аваал, буудал, унааг тэнхимийн захиргаа зохицуулаад өчигдөр өглөө 7 цагт аймаар гоё автобусанд суугаад Торонтогоос 400 гаруй км давхиад гоё жижиг хотод очиж уурхай үзэж, танилцлаа.

Манай автобус-Намбалаг мөн сайхан унаа шүү
400 км чинь юу байхав дээ нэг зогсож цай, кофе аваал, дахиж нэг зогсож хоол идээл хүрээд ирэх нь тэр.

Манай ангийнхан зарим нь ажил төрөл нь амжихгүй байна гээд зарим нь бас өглөө эрт байсан болохоор хоцроод тэгээд 20-иод хүүхэд явсан. 8 охин байсан юм байна бусад нь эрчүүд.

Сургууль замын хүнсээс бусад бүх зардалыг нь дааж байгаа болохоор тэр үү өег сайхан байсан гэж юүхэв ккккк.

Манай энэ хичээлийн багш Усайн Болтын орны хүн байдгын. Энд 17 настайдаа аав ээжтэйгээ ирсэн гээд. Яриа хөөрөө сайтай.

Би хамгийн урд сууж, сайхан хөгжим сонсож ялангуяа Агуу Монгол нутгаа би Алсаас зүүдэллээ Аминдаа би хайрлалаа гээд сонсоод явсан чинь үгүй ээ мөн сайхан байлаа шүү дээ.

Манай ангийхан тэр хойгуур ууж, идэж унтаж, ярьж хөөрч явцгаасан. Намайг хойшоо суу юм ярий гээд байхаар нь би бөөлждийн гэж хэлээл урдаа гоё замаа харж суусаар байгаал ирлээ.

Канадад никель үйлдвэрлэлтээрээ тэргүүлдэг бас алт, зэсний олон уурхайтай, том уурхайн хот юм байна. Юмыг хийнэ мийнэ гэж үзүүлжээ нээрээ. Би бүр дуу алдаал, амаа ангайгаастай явсаараа байгаал ирлээ.

Уурхайн гадаа нь байдаг эндхийн 5 сент

Хуучин уурхайгаа бүр музей болгоод хөгжүүлчихсэн, зочин гийчин ихтэй, хүнд үзүүлэх юмтай байх чинь яасан ч сайхан юмб дээ. Гэтэл бид хэдэн уурхайгаа тойрч хэрэлдсээр л...

Манай ангийнхан энд толгойгоо цухуйлгаж зургаа авхуулаал байсан
Бүх юм нь цаг нартай, бид нарыг 12:30д хүлээж авна гэсэн нэг уурхайн дарга нь яг цагтаа үүдэн дээрээ зогсож байсан шүү дээ. Бид нар ч яг цагтаа очсон.

Багш нээх хөөрхөн, сайхан өдрийн хоол иднэ гэснээ McDonalds, KFC, Pizza hut, Burger King, Subway гэсэн газар л зогсдын. Би ийм юманд дургүй тэгсхээл нэг жаал жуул юм идээл, болголоо.

Манай ангийн Энэтхэг охин цагаан хоолтон, цаадханд чинь идэх юм олдохгүй. Автобусаараа дүүрэн тэр гуанз цагаан хоолтой энэ гуанз цагаан хоолтой гээд хэлэлцэж байгаам чинь.

Өдөржингөө үзэх юмаа үзээд дуу алдаж, алдаж орой буудалдаа буусан чинь үнэн тансаг буудалд буулгадын байна. Надтай нэг өрөөнд орсон Пакистан хүүхэн маань өглөө хоцорсон уу яасан ирээгүй болхоор ганцаараа ёстой сайхан байлаа.

Хамгийн гоё нь хажуу өрөөтэйгээ дотуураа ордог хаалгатай. Африк 2 охины өрөөтэй цуг юм шиг, дундах хаалгаа онгойлгочихоол зугаатай байлаа.

Оройн хоолыг бас сургууль даана гээд хэдүүлээ буудлаасаа ойрхон нэг спорт баранд орсон чинь битүү хүн. 10-с дээш хүнтэй байвал салат, зууш нь үнэгүй гээд баахан л идлээ.

Манай 2 Африк, Энэтхэг 3 ёстой нэг идэхийг үзүүлж өгсөн дөө. Итали хоолны газар болхоор пизза, паста их. Би арай гэж нэг үхрийн мах олж захиаллаа.

Тэгсэн манайхнаас 4 хүн загас захиалсан чинь 1 загас дутчихлаа өөр юмаар солих уу гээд зөөгч нь ирсэн чинь манай нэг Африк би лав загасаа иднэ гэж гүрийгээд ва ха ха ха ха хөөрхий тэгсэн чинь багш би тахианы мөч авчий гээд хоолоо сольлоо ш дээ. Би багшийгаа өрөвдөөл сууж байлаа.

Монголд хөдөө хамт ажиллаж байсан найз хүүхэн маань тэр хотод байдаг, ёстой нэг сайхан уулзий гэсэн манайхан идэж, ууж дуусдаггүй. Би бүр аргаа бараад хоолоо яаравчлуулж байгаад , түрүүлж гарлаа ш дээ.

Гэнэт багшийг өрөвдөөд би найзындаа очоод Монгол хоол идчихнэ та надтай энэ хоолыг хуваалцаач гэж гуйж байж стэйкнийхээ 2/3-ийг багшид идүүллээ ш дээ.

Тэгээл тэр сармистай талх, цезар салат малат, зууш мууш нь их ирж байна гэж жигтэйхэн. Манай нөгөө гурвын идэж байна гэж жигтэйхэн. Сургууль дааж байгаам чинь гээд үзээд байх нь тэр, үнэн урамтай.

Тэгээд багшид үнэнээ хэлээд явах болсон чинь багш манай найзын нэр, гэрийн хаяг, утасны дугаар, сууж явах таксины дугаар хүртэл бичиж аваад 11:58д би тоо авна ирсэн байгаарай гэж хэлсэн, нээх халамжтай.

Би ч найзындаа очиж сайхан бууз, салат идэж дайлуулж байгаад хэлсэн цагтаа буудалдаа ирэхийг хичээлээ дээ. 12:04т орж ирсэн чинь багш лоббинд суучихсан, би энэ 6 минутанд ямар их юм бодсон гээч. Та нар хүүхэдтэй болхоороо мэдэрнээ гэж хэлсэн. Сайн аавын шинж.

Тэгээл нөгөөдүүлийг одоо унтаж  л байдын байх гэсэн чинь бүгд бүжгэнд яваад өгсөн байвал яахав. Над уруу нөгөө хаягаа явуулаад дуудаад байдаг. Үгүй ээ одоо би 25тай хүүхдүүд дагаж гүйгээд яахав дээ. 25 насан дээрээ шөнөжин шоудаал өглөө 2 цагт ирээл, 4 цагт ажилдаа явдаг л байлаа.

Би ядарч байна гэж смс бичээл сайхан унтаад өгсөн. Эд нарын нэг сайхан юм нь хүн шалж, малж байдалд оруулахгүй, үгүй гэвэл үгүй, тийм гэвэл тийм гээл нээх сайхан тээн. Манайхан бол аягүй бол чирээл аваад явна шүү дээ.

Шөнө унтаж байтал нөгөө өрөө залгаатай, хаалга нь онгорхой болохоор манай бүжигчид ирлээ дээ. Цаг харсан 2 болж байсан. Бүгдээрээ нэг давхарт байсан болохоор шуугилдаал бас баахан бужигнав.

Өглөө 8 цагт явна гэсэн болохоор 7 цагт босч цайндаа ороод, нөгөө 2 Африкаа дуудах гээд орсон чинь нөгөө 2 чинь хувцастайгаа бүхлээрээ унтаж байвал яахав.

Нөгөө буудлын сайхан, орны гоёыг гайхаад үнсэнгээ алдаад байсан чинь тэгээд бүхлээрээ унтаж байдаг. Дараа нь замдаа явж байгаад асуусан чинь өглөө эрт босох болохоор хувцастайгаа унтсан гэж авсы шүү дээ ва ха ха ха ха ха ха ха. Энэ Африкууд уу.

Тэгээл автобусанд ороол манайхан тас, багш бид нарын бие даалтыг засаал би урд суудал дээрээ  гоё зам харж, гөрөөс, хандгай харж явж ирлээ.

Хөдөөний зам

Ингээд Торонто уруу орж ирж байгаа нь

Нэг газар зогсоод цай, кофе ууж байтал манай нөгөө 3 өчигдөрийн ресторанаас хоолныхоо үлдэгдэлийг авчирсан юм ярьсан шүү дээ ва ха ха ха ха ха ха ха ха. Зугаатай гэдэг нь...

За ингээд сайхан амралт боллоо. Одоо 14 хоногийн хичээл тэгээд 7 шалгалтыг ёстой тултал нь хийнээ.

4 comments:

  1. Танай африк, энэтхэгүүд над шиг гарууд бна уу гүй юу хэхэ. Би чинь бас үнэгүй юманд нугасгүй ёстой гэдсээ дүүртэл идээд саваа дүүртэл авмаар л бдийн даанч за муусайн юмнууд манай монголчуудыг муулж магад гэж муу санаалаад санаа алдаал гарна даа хэхэ.

    Яаая чи ч айдгаа авдартаа хийхэд ойрхон бна шүү. Амжилт эцсийн удаам чинь гээл яадын тултал нь бэлдээл тултал нь хийгээрэй. Би харин ийм эцсийн юман дээр назгайрдаг муу талтай хүн. Нээрээ би энэ зун харихаар болсон гэж чамд хэллүү? Харина гсн чинь билет, бэлэгнээс авахуулаад бөөн мөнгө хэрэг болоод хичээлгүй өдрүүдээрээ цагийн ажил хийгээд жоохон завгүй болсоон хагас бүтэн сайнаараа идэж хэвтээл

    ReplyDelete
    Replies
    1. За тэгээд хариад их юм амжуулаад ирээрэй. Гол нь нөгөө захьсан юм биелүүлж ирнэ шүү нөхөр мээн кккккк

      Delete