Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Sunday, 22 March 2015

Хажуу өрөөний девочка

Бурхан гуай: ТБ гуай, физикийн хичээлийнхээ даалгаварыг хийхгүй юм уу?
ТБ: Бурхан гуай, үүнийг биччихээд л хийе, таниас гуйж байна.

Манай хажуу өрөөнд хөөрхөн Украйн охин орсын. Ороод удаагүй ээ 2 сар болж байгаа байх. Одоо сар болоод сургуульдаа явна. Торонтод дадлага хийх гэж ирсийн. Сургууль нь Торонтогоос гадагшаа жижиг хотод л байдаг гэсэн.

Дөнгөж их сургуулийн 2р курс юм болохоор жоохон, айлын ганц хүүхэд, надад эрхлэнэ. Би бас эрхлүүлнэ. Заримдаа юу байгаагаа барьж, гүйж ирээд байдгын.

Манай хүний хийдэг, иддэг хоол нь төмс. Төмсийг шарж, буцалгаж, хайрч иднэ. Аймаар их сонгино хийнэ. За тэгээл хүүхэд юм болхоороо жижиг сажиг юм идээд болгоод байдаг бололтой.

Тэгсэн өнгөрсөн 4 дэх өдөр гэнэт нэг хүнтэй ороод ирсийн. Тэгсэн чинь манай аав, Украйнаас ирж байгаан хэд хононо гэсэн чинь энд ямар манай Монгол оюутнуудын аав ээж нь эргэж ирэх биш гэнэт сумын сургуулийн дотуур байранд байгаа юм шиг мэдрэмж төрсөн гэж.

Аав нь Англиар ярихгүй, би нь Орос хэлгүй. Өглөө нэг таарахдаа Доброе утро, өдөр таараад Добрый день, орой таараад Добрый вечер. Юм өгөхөөр нь Спасибо. За тэгээл миний Орос хэл дуусах нь тэр.

Уг нь бага сургуульдаа Орос хэл үзсэн даанч мартчихсан гэж хэлэх гэсэн чинь Я изучала Русский язык тэгээд байдаггүй ээ хөөрхий.

Аав нь тэр холоос торт авчирсын байхаа. Надад бас өгөөд. Хөөрхий дөө охин хүүхдээ хүүе хаая гэж эргэж яваа байлгүй. Аав нь хөөрхөн өрөө мөрөөгий нь цэвэрлэж өгөөд, хоол унд хийгээл, охиныхоо хувцасыг угаагаал гүйгээд байх нь тэр.

Тэгсэн би гэнэт аавыгаа санаад. Манай аав их мундаг мотоцикль барьдаг хүн байлаа. Чулуутын сайр нэртэй аатай сул сайртай хөндий бий дээ. Бараг л хүмүүс тэнд унаад өгөхөд манай аав л тоохгүй ганцаараа гараад ирдэг гэж хүмүүс ярьдаг байсын.

Тийм болохоор хүмүүс амраад хөдөө явах гэхээр манай тэр хавийнхан намайг сундалдаггүй байж билээ. Өө тэдний охиныг унагчихын бол ёстой бөөн юм болно. Мотоциклоос унаж үзээгүй л охин байгаа гэж мэгээд. Заримдаа яалт ч үгүй авга ахын араар сундална. Том жижиг сайр нэртэй юм байна уу үгүй юу хөөрхий ах минь мотоциклоо хажуугаар нь тавьчихдаг сан. Уг нь намайг сундалчихаад хамгийн сайнаараа мотоциклоо барьж яваа нь тэр юм гэсэн.

Сайхан аавын, аугаа их хайранд умбаж шумбаж өсчээ. Хүүхэд нас, сайхан дурсамжаараа л сэтгэлээ тэтгэх юм даа.

За тэгээд манай девочка надаас гоё хану санал болгооч гээд шаналгаад байхаар нь жоохон хүүхдэд тохирох байх гээд Солонгосын Цэцэгнээс хөөрхөн хөвгүүд хануг хэлээд өгчихсөн чинь нөгөөх чинь ханундаа ороод гол дүрийн залууд дурлаад бүр тэр идэх дуртай юмыг нь Солонгос дэлгүүр орж авч идсий ш дээ ва ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха.

Би одоо хэлээд байгаан. Чи Дай Жангум гэдэг хануг нь л үз. Тэгээл болоо. Бусад нь дандаа савангийн дуурь. За тэгээд Жангумыг үзэж бас Бибимбаб олж идхийм үү яахын бүү мэдээ.

Хааяа бид 2 дэлгүүр цуг явна. Нээх хөөрхөн миний юмнаас дамжлана. Нэг өдөр бид 2 Солонгос дэлгүүр ороод буцаж явсан яг автобус ирж байдаг байна ш дээ. Би ч тэнд орилоод, нээх хүйтэн өдөр байсан, яаж энэ автобусанд амжиж суух вэ гэсэн чинь би очоод хүлээлгэж байя гээд жоройгоод алга болсон. Аниа нь ард нь тааваараа алхаад очсон. Манай эгч ирж байгаа гээд автобус уруу орохгүй зогсож байгаам чинь. Үнэн хөөрхөн.

Өө тийн цаадах чинь математикч, ээ бурхан минь. Гэхдээ одоо бас жоохон дүүгээсээ тоогоо асуухаас ичээд ва ха ха ха ха сурсанаараа Miracle найз уруугаа л дэнхуа цохиж байна. Цаадах чинь аймаар гоё тайлбарлаж өгдиймаа.  Бүр нэг сайн багш болох ирээдүйтэй.

За за худлаа үнэн физикийн хичээлээ харчихаад амры даа. Иран багш хичээл болгон дээр миний нэрийг цохож асуулт асуудаг болсон. Самбарт гаргаад тоо бодуулчих вий л гэж айж байна бусад нь яахав, бурж байтал болно.

10 comments:

  1. Украйн охидууд их царайлаг, гоё биетэй санагддаг. Танай roommate бас гоё охин байгаа юу? хэхэ.

    ReplyDelete
    Replies
    1. Гоё охин байгаа, сургульдаа явцан өдөр болгон цахим захиа шидээд л байгаа.

      Delete
  2. Хөөрхөн юм бэ. Тэр Украйн охиндоо мэнд хүргээрэй. Хөөрхий дөө эх орон нь асуудалтай хэцүүхэн л байгаа байхдаа...

    ReplyDelete
    Replies
    1. Нутаг уруугаа явахгүй л гэдий ш дээ. Одоо харин Со хану үзээд автаад байгаа Со-д кккккк

      Delete
  3. Хөөрхөн гэдэг нь тэр биш чи...

    ReplyDelete
  4. Чи намайгаа тэгж хошигруулаад яах вэ хэхэ. Би чинь ааш муутай хүн шдээ. Хажууд тоо заалгаж бсан бол чи чинь заагаад бхад гээд толгой руу чинь тоншиж чадах нөхөр шүү хэхэ.

    Гоё юмаа аав нь эргэж ирээл. Би дараа жил л ээжээрээ эргүүлэх санаа бна даа

    ReplyDelete
    Replies
    1. Ээжээрээ эргүүлээрэй, гоё байна байх, тэгээд бичээрэй.

      Зодуулсан ч хааагүй заалганаа кккккк

      Delete
  5. Девушка биш бүр девочка юу.

    ReplyDelete
    Replies
    1. Аягүй зөв биччихлээ гэсэн чинь буруу байсан байж кккккккк

      Delete