Хэдэн тооны шалгалтын ард гарах гэж дээ үгүй ээ мөн их зугаатай юм болж байна.
14 хоногийн өмнө Физикийн шалгалт өгсийн. Open Book Exam л даа. Тоогоо аваал манай ангийнхан ном дэвтэрээ шаржигнатал эргүүлсэн чинь манай Иран багш загнаад, боль та нар наад дэвтэр дээр чинь нэг ч адилхан тоо байхгүй. Наад бодлогоныхоо өгөгдөлийг хар гээл загнасан.
Би баахан дэвтэрээ эргүүлж байгаад нэг нэлээд төстэй бодлого олоод нээгээд тавьчихлаа. Нөгөө өгөгдөлийг нь баахан харж байгаад, мэдэхгүй хаанаас ч юм авьяас гарч ирээл бодож өглөө.
Бодож бодчихоод сууж байсан чинь багш хажуугаар гарсанаа Velocity pressure байх ёстой ш д ээ чи яагаад velocity бодчихоод суугаад байгаан гэж авч байна.
Нөгөөхөө харсан чинь өгөгдсөн тоог шууд хуулаад тавьчихсан байгаам чинь би тэнэг. Багш одоо бэлэн тоо өгчихөөд нэмж, хасч, хуваа гээгүй нь ойлгомжтой биз дээ.
Дахиаал нөгөө томьёогоор нь баахан бодсон чинь нээх их тоо гарчихаад болдоггүй. Аравтын тоо гарах байтал мянгатын тоо гараад байдаг. Тэгсэн багш хажуугаар явсанаа наад Meter-ээ Feet-рүү шилжүүлээчээ гээл загнасан.
Арай гэж нэг ухаан ороол араас нь хөөгөөл бодож байтал цаг ч дууссан. Нэлээд айж байсан гайгүй онц авсан байна лээ.
Өнөөдөр бас нэг статистикийн хичээл дээр явцын шалгалт өгөөд. Миний зүүн гар талд манай ангийн Африк хүүхэн. Цаадах чинь тоо моог аймаар бодно. Би шалгалтны өмнө үнэнээ л хэлсэн. Би тоог чамаас хуулна шүү л гэлээ. Нөгөөх чинь санаа зоволтгүй л гэжийн.
Би тестээ харж байгаал тоо гараад ирвэл орхичихоол тестээ бөглөөл суугаад байлаа. Манай хүн тооны машинаа тачигнуулаал, бодоол байна бодоол байна. Нэг тоог бодчихоод а нь гээд тавьчихсан байснаа дахиж засаад с болгосноо над уруу тохойлдож ирээл харуулсы ш дээ нээх хөөрхөн.
Тэгээл бодоол явж байснаа манай хүн 2 тоон дээр гацчихдын байна. Би баруун гар талынхаа хүн рүү харсан нөгөө 2 тоог дугуйлчихсан байна шүү.
Тэгэхээр нь өөрийнхөө тестэн дээр дугуйлж тавьчихаад нударлаа даа. Манай хүн харсанаа чи яаж гаргасын гээл бичээтхэж байна. Тэгэхээр нь би зөрүүлээл бичлээ.
Хажуу талын залуу л гаргасан байна гэсэн чинь за за ойлголоо л гэсэн. Тэгээл бид 2 хоёулаа тэр залуунгийнхаар 2 тоогоо дугуйлсан даа.
Би түрүүлж гарч ирчихээд Баярлалаа энэ тэр гээд смс бичсэн чинь өмнөөс чамд ч бас баярлалаа гэж хариу ирүүлсэн ш дээ.
Явцын шалгалтыг лекцийн танхимд авдаг болохоор нэг иймэрхүү боломж гарч мань мэт хуулж энэ тэр болж байгаан. Жинхэнэ шалгалт бол тийм юм байхгүй. Одоо тэгээд бор толгойндоо л найдна даа.
Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
Bi toonii shalgalt deeree urd ba ardah oyutnuudaasaa baahan huulj baij A avaad manai angiin hamgiin toondoo lag zaluu B avtsan suuld dungiin jagsaaltiig koridort angiaraa uzeed bi gantsaaraa baahan huulj huulj A avtsan busad n ihenh n B, C avtsan bi ichsendee bushuuhan zugtaad alga bolson payntai ovoo tustei payn baina ha ha.
ReplyDeleteХа ха ха хөөрхий тэр Африк хүүхэн гэмгүй ёстой юм үзсэн хүн шиг загнадаг шүү, нээх юм үзээгүй нууж хаадаг хүмүүс байды ш тээ тээн.
DeleteБүх бичлэгийг нь уншлаа. Үнэхээр их урам авлаа. Гэрээ санах нь ч багаслаа.
ReplyDeleteБаярлалаа :)
Зүгээрээ. За одоо зүтгээд байгаараа, зорьсон зорилгодоо саадгүй хүрээрэй.
Delete