Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Friday, 24 April 2015

You know what you know

Өнөөдөр ингэж хэлээд хамгийн сүүлчийн буюу Иран багшийн физикийн шалгалтыг өгсөн чинь уйлж гарч ирэвээ.


Энэ чинь одоо хими, биологи, хүний биеийн анатоми, статистик, менежмент, хор судлал гэх мэт зөндөө л олон хичээл үзлээ. Хичээлээ давтаал хийгээл орж байхад болоол гарч ирдэгийн. Энэ Иран багш л ёстой зэвүүн шалгалт авдаг хүн дээ.

12 ширхэг 7 хоног заасан юмнаас нь 40 асуултны 5, 4 бодлогоны нэг нь байж энэ тэр. Бусад нь тэгээл физик. Ёоо бүр гомдмоор болж байгаам чинь.

Эхний гурван бодлогоо бодож байгаад сүүлийн бодлогыг харсан чинь нэг л биш. Бүх юм нь өгөгдчихсөн байдаг. Юуг нь олохыг нь мэддэггүй ва ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха.

Шалгалтын цаг дууссан чинь манай ангийн тал нь цагаа сунгая гээд 15 минут сунгаад дахиж 5 минут сунгаад байдаггүй. Би нөгөө бодлогыг нь бардаггүй шүү.

Сүүлийн 3 минут дээр багш ирсэнээ алив чи дөхөж байна уу гэснээ өө сүүлийн бодлогоо эхлээ ч үгүй юмуу? Алив өг өг гэснээ цаас булааж аваад явдаг байна ш дээ.

Аймаар гомдоод, ангидаа ганцаараа үлдэж байгаад баахан уйлаад. Хааяа нэг уйлмаар болхымоо. Нээх сайхан уйлчуул болох ч юм шиг. Хэндээ ч гомдохын билээ одоо тэгээд.

Манай ангийнхан зүгээр ууж иднэ гээд явцгаасан. Би нөгөө газар нь очсон ч үгүй. Ямар ч тэгж наргих баярлах, уур амьсгал төрөхгүй байгаам чинь.

Манай энд нээрээ аялагч Амай ирээд бас уулзалтан дээр нь очно гэж байгаад бас очсонгүй. Одоо тэгээд дүн мүн гартал амаа жимийгээл хүн өмнөөс инээгээд байвал жуумалзсан болчоол сууж байхаас.

Чаддагаар нь Итали уруугаа дэнхуа цохиод. Тэр бодлогыг яаж бодох байсын гэсэн чинь аймаар амархан юм хэлж үү. Улам шар хөдлөөд нэмж уйлаад ва ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха.

Ганц үгээр дутаж яваа нэгэнд
Гарцаагүй түүнийг нь олж хэл гэдэг бил үү

Цаадах чинь яг тэрийг минь олж хэлэв. Иран багш гайгүй ээ. Угаасаа манай ангийнхан массаараа шалгалтаа муу өгсөн байх. Бүх хүмүүс гомдоллож байсан. Тэгхээр зүгээр болж л таарна. Хэрэв асуудал гарвал би Иран багштай орж уулзана гэж хэлсэн шүү дээ. Тийм ч юм гэж юу байхав энэ чинь одоо. Монголд байгаа биш.

За за одоо тэгээд ажил төрөл хайх майх гээд санаа зовох зүйл мундахгүй их. Шалгалт эхлэхээс өмнө гайгүй хэдэн газар уруу ажилд орох өргөдөлөө явуулаад байсан чинь сая 14 хоног шалгалт гээд зав гарсангүй ээ.

Энд чинь одоо танилтай хүн талын чинээ танилгүй хүн алгын чинээ гэдэг газар шүү дээ.

Ирэх Даваа гаригаас өглөө босоод юу хийнээ гэж бодсон чинь бас эл хуль сонсогдож байна шүү. Одоо тэгээд эзэн би нь хичээгээд Заяа гуай бас сайн хичээх хэрэгтэй байх даа.

Сарын эхээр ч бил үү дээ, төгсөлтийн үдэшлэг гэнэ үү 15 долларын такстай юм боллоо. Манай тэнхимээс зохион байгуулж байгаан байх. Би нээх их юм бодоол ягаан торгон дээлээ өмсөнө гэж бодоод очсон чинь ишш чааваас нэг байшингийн буланд уушийн газар юм хийж байнаа.

Нэг ийм юм өлгөцөн
Манай нөгөө яг 2 жилийн ангийнхан их цөөхөн ирсэн. Ирсэн хэдэн хүүхэн нь ууна мууна гэж ёстой үзүүлж өгчийнөө. Эхлээд ажилд орхын төлөө мөлөө л байсан сүүлдээ ерөөсөө тулгах юм олдохоо байсан. Арай л тэр уушын газрын хүний төлөө л гээгүй байх. Бараг тулгасан байхоо.

Бүр зарим нь хэдэн төгрөгтэй ирлээ дээ ч гэж байх шиг. Би яахав дээ уудаггүй гэж хэлээл баахан ус ууж байгаад гарч ирсэн. 15 доллартай тахианы мөч, шарсан төмс, начо мачорхуу юм байвуу даа. Бас 2 шил шар айраг авч болох байсан байх.

Бас нэг ийм юм

Нэг бодлын амар ч юм шиг нөгөө бодлын бид нар шиг шоу цэнгээнийг тултал нь хийдэг хүмүүст уйтгартай ч юм шиг. Жаахан харж сууж байгаал гарч ирсэн дээ. Уусангүй барьсангүй гээд тулгахгүй. Монголд ромбо угааж байна гээд архиар шахуулаад дараа нь 7 хоног хэвтсэн юмдаг.

Монтажны зураг гэж баахан янз янзаар зураг аваад 25 доллар авдым байна. Одоо 6 сард дипломоо гардаж авахад нөмрөг, малгайны мөнгө гэж 12 доллар төлнө. За тэгээд 50 долларт манайхны нүсэр хийгээд байдаг хонх, лонхны баяр нь болчиж байгаан байхоо.

Манай нөгөө шар охин (Хажуу өрөөний Украйн девочка) намайг шалгалтуудаа дуусгасан гээд түрүүн зайрмаг бас тараг өгчийн. Тарагныхаа араас эрүүл хүнс гээд инээчжээ. Хүнд сэтгэл байвал цементэн дээр цэцэг ургуулна гэж нээрээ.

Цаадах чинь нөгөө дадлага хийж байгаа газраа миний намтарыг өгхийн байхоо. Та над уруу явуулчих би нэг гүйлгээд хараатхая гэсэн шүү дээ.

Бид 2 амралтын өдрөөр хүнсэндээ хамт явдагын. Тэр дэлгүүр органик хүнстэй гэж ирээл хол дэлгүүр рүү явна. Нэг юм авах гэхээр энэ тэнд ийм үнэтэй байдаг энд ийм үнэтэй байдаг гээл тэгсэнээ түрүүний барьж авсан чинь тэдэн төгрөгөөр эдэн төгрөгөө хямд юм байна илүү юм байнаа гээл хэлнэ. Бүр амьд тооны машин нөгөөх чинь. Амар ч юм шиг.

Замдаа бид 2 нэг Солонгос барааны дэлгүүр ороод. Өлгүүрээс баахан юм гаргаж ирсэнээ намайг өмсөж үз гэнээ. Бүгдийг нь өмсөж үзээд шар охинд загвар үзүүлэв. 2 цамц аваад, нөгөөх чинь бас юбка аваад. Нэг үсний зүүлтийг яасан гоёын амьдралдаа үзэж хараагүй гоё зүүлт байна гэхээр нь ав ав гэж ятгасаар байгаад авхуулцан. Тэгсэн чинь юу авах мөнгөөрөө авлаа ч гэнэ үү одоо 7 хоног тэр нэг хүнсгүй амьдрах нь энэ тэр гээл тооцоолоод байна лээ.

Гарч явсанаа ийм гоё дэлгүүр оруулсанд баярлалаа л гэхийн. Тэгж байснаа 2лаа Солонгос цуг явнаа гэсэн шүү дээ. Нэг шар охин дагуулцан, нөгөөх чинь нэг кино од шүтцэн, тэгээд дэлгүүр орхоор дуу алдаад бид 2 нэг өдөр Сөүлийн гудамжаар энэ цагаа дурсаад алхахын байхоо.

Ёоо ёоо гар өвдчихлөө. За одоо юуны хэний тухай бичээгүй билээ. За за маргааш үргэлжлүүлэе. Хайртай Иран багшийгаа надад онц тавьж байна гэж зүүдлээд унтнаа.

4 comments:

  1. Хэхэ хааяа нэг сэтгэлээ сэргэтэл уйлах ч бас зүгээр шүү. Би 10р ангийн математикийн улсын шалгалтанд за мат юм чинь юу бэлддийн гэж ороод 80 аваад бөөн уйлаан майлаан болсон шд. Бүр итгэхгүй материалаа задалж үзээд яалтчгүй миний бичиг бсан чинь шууд нулимс урсаад явчихсан ккк. Тэгээд шууд сэтгэлээр унаад конкурс монкурсаа өгөхөө болиод маргааш нь л хөдөө гэр лүүгээ унаандаа суугаад яваад өгсөн дөө. Урилгатай сургууль бсан болохоороо шууд тийшээгээ ороод хөөрхий манай найзууд л хамаг юмыг минь амжуулж бсан шд. Миний дипломыг аваад, иргэний үнэмлэхнээс маань зургийг нь татаж цээж зураг болгоод сургуульд очиж бүртгүүлсэн бсан нээх хөөрхөн. Хэхэ нээрээ найзууддаа нэг баярлалаа гэж хэлье байз би тэгээд зунжингаа гэртээ бүгэж бгаад 9н сард цоо шинэ амьтан оюутан болж билээ. Тэрнээс хойш бардам зангаа жоохон багасгах гэж хичээдэг болсон хэхэ тэхдээ нээх багасаагүй ээ чаддаг юм чинь гсн бодол яалтчгүй орж ирээд бдийн хэхэ. Одоо бол шалгалтанд бүх бодлогоо бодсон ч гсн заавал дахиж 1 удаа шалгадаг болсон. Манай ээж бас яг над шиг 8р ангийн улсын шалгалтандаа мат дээр бас 4 авч бсан гсн намайг 10н улсын шалгалтандаа В авлаа гээд уйлсан чинь за яадын яадын энэнээс хойш л анхааралтай бхгүй юу би ч бас тэгж бсан гэхээр нь би юу гсн үгийн 8р ангийн адестат чинь ямар хэрэглэгдэх юм уу миний 10ын адестат юм чинь гээл уйлаад бсан ккк.

    Ангиараа муу бвал ч багш бас нэг юм бодох блгүй дээ. Танай багш чинь яахаараа заасан юмаараа шалгалтаа авдаггүй нөхөр вэ?

    Нээрээ сургууль төгсөнгүүт нээх хоосон оргидог шүү! Бүх зүйл тодорхойгүй болоод л. Их сургууль төгсч бхад яг тэгж бж билээ. Ажлын ярилцлаганд орно гэдэг аймар санагдаж бсан.

    Амжилт! Шалгалт нь гайгүй бхөө. Одоо гоё өндөр цалинтай, сонирхолтой ажилд ороорой!

    ReplyDelete
    Replies
    1. Манай энэ багш угаасса ийм, бүх оюутнууд дургүй, сонин кккк.

      Чи чинь харин эрх хүн үү үгүй юу ккккк. Нэг сайн уйлж аваад сайхан болсон доо хө.

      Delete
  2. Эндэхийнхэн бол юун тэгж ангиараа уулзалдаж уух. Нэг малгай нөмрөг 2оо өмсөөд нээх сүртэй дээр үеийнх шиг хувцастай багш нартайгаа албан ёсны үйл ажиллагаа болчихоод л шууд хөдөө гэртээ нь гэр лүүгээ, ажилд орчихсон нь ажилдаа, эсвэл гэрийнхэнтэйгээ хоол идэх гээл шууд тараад явцгаачихдаг юм билээ

    ReplyDelete
    Replies
    1. Манай ангйинхан чухам л их ууж идхийн гэсэн ш дээ, инээдтэй нөгөөх нь ганц 2 шар айраг шимэх л байлгүй кккк

      Delete