Өдий хүртэл цаг ямагт эх орноо магтан дуулж, сайшааж, хурдан очиж өөрийн хувь нэмрээ оруулж, хүчин зүтгэхсэн гэж бодож мөрөөдсөөр...
Төгсөх дөхөөд ирсэн чинь хар мянган бодол толгойд орж ирж байна. Монгол буцах уу эсвэл эндээ үлдэх үү? гэсэн маш том шийдвэр гаргах хэрэг болж байна.
Хоёр жилийн өмнө очиход ч хүнд хэцүү бэрхшээлтэй зүйл олон байсан. Гэсэн хэдий ч би төгсөөд буцна л гэж бодож ирсэн.
Гэтэл одоо цаг байдал 2 жилийнхээс улам илүү хүндэрсэн шиг. Хүмүүс өмнө нь хурдан ир гэдэг байсан бол одоогоор амиа бодоорой л гэдэг болчихож.
Би энэ эх орноос их юм нэхдэггүй. Бэлэн зэлэн мөнгө ч нэхдэггүй. Тэр замын түгжрэл, тэр их үнэтэй, аюултай хүнс бүтээгдэхүүн, гудамжны аюулгүй байдал, олон нийтийн нэгнээ доош нь хийсэн харилцаа, ах дүү амраг саднаа хаа явсан газраа арын хаалгаддаг, бүх шатанд байх ар өврийн хаалга. хоосон хонож байж брэндийн хувцас өмсөж гүйдэг гэх мэт тоочоод барахгүй бараан зүйлсийг тэсэж тэвчиж сайн, сайхан байгаа юм шиг амьдарч чадна.
Гэтэл би ҮНЭХЭЭР БОХИР АГААРААР АМЬСГАЛЖ ЧАДАХГҮЙ. ҮҮНИЙГ ТЭВЧИХГҮЙ. Тэр үндсэн хуулинд заасан амьд явах эрх нь ч манайд алга.
Яагаад бидэнд цэвэр агаараар амьсгалах эрх байдаггүй юм бэ? Нэг жил Наадмаа хийхээ боль, морио уралдуулахаа боль, тэр мөнгөөрөө өвөл утаагүй амьсгалья л даа. Яагаад энэ хүмүүс ажилаа хийдэггүй юм бэ? Яагаад ийм муухай, заваан, завшсан сэтгэлгээтэй байдаг юм бэ?
Нээрээ одоо бүр хэлэх ч үг алга. Улс орон удирдаж чаддаггүй юм бол чаддаг хүнд нь тэр дээр байгаа хэд өгөөсөй билээ. Энгийн нэг иргэн миний бие эх орныхоо төлөө ёстой үсээ цайтал шаналж зовж байхад 76 гишүүн ямар ч байсан нойргүй хонодог гэж итгэе.
Бүр гайхаад гайхаад барахгүй юм. Энгийн бид хөдөлмөрлөөд ч нэмэр алга, хөлсөө дусалтал зүтгээд ч нэмэр алга. За бүр шударга байгаад ч нэмэр алга.
Эх орон газар шороогүй болох гэж байж сая тэр Цагаан сараар гоёж гоодож байгааг нь харчаарай. Ишш чааваас. Энэ хөнгөн хийсвэр сэтгэхгүй нь хэзээ арилах юм бэ?
Бид яагаад ийм дорой, сул юм бэ? Хаана буруу гишгэв? Хэнээс үлгэр жишээ авхав?
Би яахав. Энд нэг ажил төрөлтэй болчихвол амьдралын баталгаа 100 хувь байна. Эрүүл мэнд үнэгүй, дээрээс нь чанартай, боловсрол сайн, ахуй орчин сайн. Ажиллаж чаддаг л юм бол сайхан амьдрах нөхцөл өмнө минь мэлтийж байна.
Гэтэл одоо энд хувиа борлуулж довооо шарлуулж суумааргүй байна ш дээ. Би хөдөлмөрлөе, зүтгэе гэтэл надад цэвэр агаараар амьсгалах эрх байхгүй байна ш дээ. Ишш чааваас бид нээрээ хэнээр удирдуулаад хаашаа яваад байгаа юм бэ?
Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
Ёстой үнэн. Би бас буцахаас айж байна, өөрийгөө гаргуунд нь гаргалаа гэхэд гэмгүй зүв зүгээр байгаа хүүхдүүд маань утаа амьсгалаад өвчин тусаад салахгүй гэдгээс үнхэлцгээ хагартал айгаад байна. Бусдаар би эх орныхоо хөгжилд хувь нэмрээ оруулж энд ажилладаг шигээ цаг наргүй зүтгэмээр л байна.
ReplyDeleteУтаанаас зугатаад хөдөө гарья гэхээр бас ажилын байр нь байхгүй юм. Одоо яаж ч зохицуулах ёстой юм бүү мэдээ бүү мэд. Үнэндээ бохир утаа л ганц зовоож байгаа асуудал байна. Бусдыг нь бол зохицуулж болно байх гэж бодоод л байна.
DeleteБи лав буцна гсн хэвээрээ л бгаа. Заавал УБ-т амьдрах албагүй шдээ. Би Дарханд амьдарна гэж боддог. Замын түгжрээ, хэт олон хүн бхгүй амар. Гэхдээ бас утаатай болчихсон бна лээ. Засаг дарга нь буруу газар газар өгснөөс болоод. Өөрийн бодол өөртөө л зөв бх даа
ReplyDeleteОдоо тэгээд хөдөө амьдарна даа маьдарна. Үзэж тарнаа. Хөдөө аймгууд утаатай болно гэдэг чинь муу даа. Эртхэн зөв хот төлөвлөлт хийгээсэй билээ дээ.
DeleteHetsuu bna oo. Naanaa bj bai. End mori shigee uraldaad l heden tur uul uurhaigaas togshih gesen nuhduuded bid nar zugeer l umbuu bolj haragdaad bna.ajillaad ajillaad tsalin huls ch oligtoi yum oldohgui bna.
ReplyDeleteХөгширхөөсөө өмнө нутаг буцаж хөлс хүчээ дуслуулж ажилламаар байхын. Үнэн зөв шударга явахад хзртэл хэцүү нээрээ сонин нийгэм юмаа манай нийгэм. Энд байсаар нэг өглөө сэрэхэд хөгширсөн байх вий дээ гэж бодсоор ккккк.
DeleteОгт наашлахгүйгээр харь газар хэдэн үеэрээ цагаачилж амьдарна гэж бодож байгаа бол үлдсэн дээр байх. Харин хэзээ нэг цагт ирнээ гэж бодож байгаа бол эртхэн наашилсан нь дээр гэх байна даа. Гадаадад байх хугацаанд ах дүү хамаатан садан, орчин ахуйгаас нилээд хөндийрдөг санагдсан, миний л туршлагаар. Мөн тэнд өнгөрүүлсэн хугацаанд маань үеийхэн болон, дүү нар маш их зүйл амжуулсан байхыг хараад надад ийм бодол төрсөн юм. Мань бол саяхан орон гэр овоолж, үр хүүхдээ төрүүлж өсгөж амьдрал эхэлсэн. Гэтэл дүү нар аль хэдийн амьдрал нь жигдрээд бүх юм нь жин тан болцон байх юм. Ажил төрөл дээрээ байр суурь бат бөх, хувийн бизнес эд нар нь хөлөө олцон байх жишээний. Нэгэн насаа болон амьдралаа өнгөрүүлэх газраа л эртхэн бараадсан нь дээр дээ хөө.
ReplyDeleteУтаа бол яах вэ улирлын чанартай асуудал. Ер нь Монголд өвөл тэгэж айхтар хүйтрэхээ байсан бололтой. Ирсээр 2 өвлийг өнгөрөөж байна. Энэ жил бүр сайхан өвөл болсон. Тэр хэрээр утаа бага байх шиг санагдсан.
Мань мэт нь цагачилж энэ тэр амьдарч чадахгүй байхаа. Монгол сайхан байдаг бол нээрээ дипломоо аваал маргааш нь онгоцонд суучихмаар байдаг.
DeleteОдоо тэгээд буцаж очоод алдсан юмаа эргүүлж нөхөн авахыг хичээнэ дээ. Монголд цаг сэргэнгүүт л буцмаар байнан. Энд ядаж нэг бил болж байдлыг харчихаад буцдаг ч юм уу гэж бодсоор.
За тэгээд удахгүй учран золгохын ерөөл тавьяаа. Утаагүй болж байвал мөн сайн шүү.
Naanaa 2-3 jildee mergejileeree bolj ugvul ajillaad butsahad taarna baih. Bolovsroliinhoo tuuhii baidlaa naanaa gargachihaad irvel nutagtaa ireed iluu huchtei itgeltei ajillaj bolno.
ReplyDeleteХарин тиймээ санаа их байхын, ажилд орж чадах нь уу үгүй юу хэ хэ хэ.
Delete2-4 жил гадаадад ажлын туршлага хуримтлуулаад ирвэл улсдаа оруулах хувь нэмэр, өөрийн чинь үнэлэмж улам л өсөх байх гэж бодож байна. Гадаадаас дөнгөж төгсөөд ирсэн зарим хүмүүс их л ногооноороо байх юм.
ReplyDeleteХэ хэ хэ уг нь өмнө нь мэргэжилээрээ жаахан ажилачихсан хоосонгүй гэж бодоод байгаа гэхдээ номын дуу сонсоод их юм сурлаа.
Deleteзээ би өөрийнхөө бодлыг хэляаа ...
ReplyDeleteшуудхан төгсөж ирчээд ажиллавал чи энд юу ч хийж чадку төгсөж ирчээд ажиллаагүйгээр ирсэн хүнд энд шинэ хурга л байна.харин наанаа нэг төсөл дуусгацан эсвэл 2аас дээш жил ажилласан байвал зүгээр байх .. ажлын туршлагатай гадаад төгсөж ирчээд гадаад орны соёл мэдлэгийг эх орондоо түгээвэл маш сайн шүүдээ гадаад оронд сурсны хэрэг болно. харин төгсөж ирчээд монголд ирээд ажилдээр гараад юм сурахым бол гадаадад төгсний хэрэг огтоос байхгүй бөлгөө
өөр юу гэвэл наанаа одоо ажиллаж мөнгө цуглууул ирээд ганц нэг байртай бол... ирэнгүүтээ амьдралаа босгоцон байна л гэж ирэхгйү бол эндээс байртай болохоор зүтгэнэ гэвэл наанаас чинь илүүхүнд байх боловуу
эх орон бол сайхан байнаа .. залуу хүчтэй хүмүүст бол амьдарч ядраад байх юм огтттт алго.. харин ялхайсан залхуу мэдлэггүй хүмүүст бол хэцүү л байна
Хэ хэ хэ хичээгээд л байна. Зэрэ зэрэг бүгдийг босгоно доо гэж бодсоор л байна.
Deleteсайхан амьдралтай хмүүс бол утаагүй газар байшинтай убд оффистой л болсышдээ
ReplyDeleteамьдрал бол тэмцэл ... хэн чамайг тэгээд л бөөцийлөөд байжийдийн сайн бодорой
Хэ хэ хэ тийм түгжрэлтэй газар амжих уу, хот орох гэсээр ажлын цаг дуусна биз дээ.
DeleteМонгол хөгжилтэй орнуудаас дор хаяж 20 жил хоцорч яваа гэдгийг бодох хэрэгтэй. Энд ирээд ажиллахын хувьд чиний ямар мэргэжил эзэмшсэнээс ихээхэн хамаарах байх. Нарийн технологи (нано гэх мэт) энэ тэр бол наанаа хичнээн ажиллаад ч энд ирээд ажилласан үр дүн бхгүй. Орчин цагийн сайхан сайхан чиглэлүүдээс сонгоод доовтор хамгаалаад ирсэн нөхдүүд явахаасаа өмнөх ажлаа хийцгээж байгаа жишээ миний мэдэхээр зөндөө. Өөрөөр хэлбэл гадаадад сурсныхаа хэргийг хийж чадахгүй сурсан мэдсэн нь дипломтой нь хамт номын санд нь л хэвтэж байна.
ReplyDeleteТэмээчин бүсгүй байр сууц энэ тэр гэсэн шалдир булдарт шалдаа буухааргүй хүүхэн бишүү.
Би ганц л юм хэлдэг тэрийг өөрөө мэджийгааздээ...
Өө тэр ойр зуурын юманд санаа зовохгүй байнаа хө, одоо тэгээд хүээ нэтгээд үзэж тарнаа. Ганц хэлдэг юмыг нь биелүүлж байгаа гэж бодоод байгаа ш дээ.
DeleteЭнэ мэргэжилээрээ л хөлс хүчээ сорино гэж бодож байна даа.
kkk
ReplyDeleteИнээснийг асуу гэж...
DeleteТэмээчин хүүхэндээ мартын мэнд хүргэе.
ReplyDeleteТБ чамайг би ийм хулчгар гэж бодоогүй ээ нээрээ шүү. Одоо бол чи биеийн амрыг харах юм байна доо. Чи үлдэх юм бол үлд үлд
Ва ха ха ха юун биеийн амрыг харах вэ, очы ш дээ, баллаад өгнөө харж байгаарай ва ха ха ха.
DeleteБи чамайг төсөөлөхдөө Их говийн зоригтон энээ тэрээ гээд лаг бодож байлаа.
ReplyDeleteХөөрхөн ш дээ
DeleteNaanaa yadaj 5-6 sar job hunting hii. Yumiig yaj medhev oligtoi career tulaan hiij baigaad 3 jildee naanaa udirdah esvel expert position ajiltai bolvol hamaagui sain. Sain ajiltai sain tolgoitoi bol chi gadnaas Mongoliig hugjuulj nuluulj bolno. Mongoliin ulimjilalt haagdmal hashigdmal setgelgeetei zuuraldaj bolohgui. Daraagiin 2 jildee sain ajil oldohgui bol UB-d ireed neg gazriin dajgui mergejilten/manager bolson n bas ireeduitei.
ReplyDeleteJishee n yag odoo ANU-d mash ih uursdiinh n irged bakalavr, master tugssun humuus suuliin 3 jild l lav pizza zuugch, shavarchin, huh zahtnii ajil hiij baigaa gesn, Kanadad bas oiroltsoo baigaa gej taaj baina. Tuuntei haritsuulhad UB-d situats hamaagui deer ireeduitei baigaa.
DeleteТийм тийм, энд бас нэг аз хүчээ үзээд тэгэд болохгүй бол буцна даа, энд ялгаагүй байх гэж бодож байна. Дээд боловсролтой үйлчилгээний ажилтанууд л байгаа байх.
DeleteSolgoi ch gsn telmen joroo morinii nuruun deer tavtai mungun emeel deer dartsaglaj suuchihaad teer alsad oroi ni tsenherlen haragdah uuls tiish haraagaa belcheej, seruun salhi tatuulan, ene terd barigdaj, tuurtelgui tseejind hursan zovlon jargal yugaa uushig duurtel amisgalah agaartai sulben tsanginatal saihan duulj yavahsan. Nar baruun uuliin oroi deer zalarsan unee saah tsagaar hot ailuudaas zaiduuhan suuj yalaa shumuul urgeeheer asaasan argal homooliin mainii utaand mansuuraad, huruud hulhuj, hooloi hatval ger deh danhtai huiten hyaramnaas hed saihan zalgichihaad, uher tugal muurch, hoid uuliin engerees honi yamaa mailaldan hotondoo irehiig harj zugeer l neg suuhiinsan. Ert mandsan ch oroitoj jargadag nartai nutgiinhaa zun ugluunii seruun, uvsnii shuuderteed burtiih ch uulgui tenger uuduu harj suniachihaad huiten bulgiin usaar nuur garaa sevelztel saihan ugaachihaad, zuleg nogoonii derged hurts unerteh oo savangaa uutand ni dald hiichiheed, nuur gariin alchuuraa murun deeree tohoj taviad tanan tsagaan gereedee shinehen urum, hatsanduu boortsog, nud gyalbaj, nuur gerelttel sulsen ayagatai tsaigaa uuhaar alhah ch saihan. Ee dee ter tsutsgii mi ursaj, tos ni shargaltsan huruu zuzaan shine urmumd hatsan boortsgoo durj avaad amandaa hiij buvar buvar zajlaad, araas ayagatai tsainaas gants hoyor balgaj zuulluchihuud hooloi davuulahiin aldad amt ni gej hurts bish hernee chiher lugaa amtagdaad, ahiad ch idsen duusahaargui tavag duuren uruutei boortsog, tumpun duuren zagsaaj baigaa urumtei suu zergiig haraad aaruul huruud, byaslag zergiig ch idej bolohooriig bodon suuh saihan shuu. Ulaanbaatar hotod 6 sariin eheer zuleg nogoo urgachihsan, moddiin navchis dunguj soyolood nyalhaaraa, gadaa dulaan, suudertee sengenesen seruuhen, udesh ni 9 tsag ungurch baihad l gegee dunguj tasrah gej baidag ch huuhed hugshid bairnii gadaa salhiltsgaaj, hotiin tuvuur ni zaluuchuud huuhnuud ni bolzoh ni bokzoj, buunduu shambaaraldah ni shambaaraldaj, ajlaa taraad harij yavaa gants neg ni aljaalaa tailj taivan alhahiig harj yavah ch bas l saihan daa. Gantshan sariin daraa Ulsiin naadam bolno gej bodohoor uraldaand soison mori shig dogdolj bayarlaad ee minii Mongoliin zun tsag saihan shuu. Ereentei baraantai zuil ni toogoo aldchihsan ih ch gesen gerees garsan hun geriinhee ali sain saihniig ni hamj shimj sanadag boltoi yum. Muu eejiigee dergedee suulgachihaad huu ni neg huuhedtei bolchihsoon, oirnoos eejtei ni avchirch tantai taniltsuulnaa gej tsaashluulj toglood tas tas huhurch, gariinh ni hooliig ideed suuhiinsan. Zorison zorilgoo biyeluulchiheed turj ussun nutag uuduu joloo undur butsna daa.
ReplyDeleteУянгын халил сайтай хүн шүү сээгий биш өгүүллэг болжээ хө. Ойрдоо найраглаад л дурлалын сум зоолгосон уу үгүй юу хэ хэ хэ.
DeleteЗорьсон зорилгоо биелүүлээд нутгийн зүг жолоо залах шиг сайхан юм хаан байхав.
Монголоороо гоёж зорилгоо биелүүлээд хурдан хариарай.