Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Tuesday, 17 February 2015

Оюутан хүний боорцог идэх хүслэн

Ойрын хэдэн өдрүүдэд дарааллаад шанзтай шанзгүй еэвэн, зүсмэл боов, савхан боов гэх мэтийг өнгөтөөр зүүдлээд бүр нэг гэрийн боорцог хүртэл идмээр санагдаад аая яааяаа арааны шүлс асгарчийнаа.


Монголд байгаа хүмүүст ялангуяа оюутнуудад үнэхээр атаархжийн. Нээх гоё шанзтай еэвэн эсвэл зүсмэл боов 5000-аар аваал идчихнэ. Гоё биз дээ.

Ойрдоо бүр нэг гэрийн боорцог идмээр санагдаад ямар сайндаа блог хүртэл бичиж суухав дээ. Энд би уг нь нэг гамбир хайрч иддиймаа. Нөгөө хийдсэнээсээ болоод илүү дутуу юм хийж чадахгүй юмаа.

Цагаан сарын дараа нэг хүн Монголоос ирнэ. Баахан боорцог захина гээд хэлцэн. Яадын яадын. Энэ муу ядарсан оюутан гэж бодох л байлгүй. Монголоос боорцог авчируулж иддэг гэсэн ч яахав.

Сөүл шиг Түндэмүнтэй бол гоёоо тээн. Очоол аваад идчихнэ. Ойрд ээжтэй ярихаар гэрийн боорцог явуулаарай гэж аман дээр гарч ирээл алга болж байна.

Би бүр нэг хуурай идэх юмны хүүхэд юмаа. Аяга дүүрэн боорцог хөшиглөж идээл, доороо ааруултай аая яааяаа нээх гоё тиймээ.

Бага байхад манай эмээгийнх хамгийн гоё боорцог хийдэг байж билээ. Нээх гоё нарийхан савхан боорцог хийнэ. Идэхэд шажигнаал, аманд бутраал, шажиг шажиг гэж дугараал. Дэргэдэх хүндээ өгөмгүй, дууд уруулдаа хүргэмгүй...

Зарим айл нээх сонин цав цагаан боорцог хийдэг байсын. Яаж тийм цагаан болгодын бүү мэд. Манайх тийм далбагар шаргал боов хийдэг байсын.

За тэгээд нээх гоё шанзтай еэвэн, зүсмэл боов хурдан идэх ерөөл тавьяаа. Бас түүнийгээ Пакистан хүүхэнтэйгээ хувааж иднээ.

Хөгжилтэй оронд байгаа хүн чинь яаж, ямар шинэ санаа, бизнесийг эх орондоо хэрэгжүүлэх вэ гэж бичдэг байтал би энд гэрийн боорцогтойгоо ноцолдсоор л...Амьдрал баян юмаа...

4 comments:

  1. Би монголд бхдаа цагаан сард дургүй блаа. Ажил ихтэй, мөнгө үрдэг ядаргаатай баяр гэдэг блаа. Кк цагаан сарын ажилд оролцдоггүй, нэг ч төгрөг хандивладаггүй мөртлөө. Тэгсэн одоо цагаан сар болох гэжийнэ гээд баярлаад догдлоод бна шд. Эгчийндээ очиж, айл хэсч баахан бууз иднэ дээ гээд. Зөндөө бууз иднэ гээд бодчихсон чинь өөрийнхөө хийдэг нөгөө царай, амт муутай эрүүл хоолнуудаа бодохоос, хийхээс дургүй хүрээд бгаам чинь. Ёстой нөгөө цаг цагт нэг цадна цагаан сараар нэг цадна болоод бнаа оюутан хүнд чинь

    ReplyDelete
    Replies
    1. Цагаан сар ёстой гоё баяр ш дээ. Би лав аймаар дуртай, миний хамгийн хамгийн дуртай баяр.

      Дандаа өөрийнхөө гараар хийсэн нэг хэвийн юм идэх их уйтай шүү би бүр яг зовлонгы нь мэдж байна ва ха ха ха ха.

      Оюутан хүнд хоол хэрэгтэй, одоо хаан оюутан таарна хооллож л бйадаг болсон.

      Delete
  2. Yu arab hoolnii gazart ochood kebabnii talh (arab talh) avaad l boortsogniihoo tulenhii gurilnii dutagdliig darj boloh bailgui. zarim hunsnii delguurt ch ayguid bol tsarai muutai arab talh idhed yag manai boortsog maygiin yum baigaa baih.

    ReplyDelete
    Replies
    1. Тэр Араб талхыг идэж үзхиймсаан гэсээр төгсчихлөө. Нээх том байдын манай энд, онцгүй байвал бас нэг том юм хаях гэж бөөн юм болно гж бас санаа зовсоор ккккк.

      Delete