Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Saturday 25 October 2014

Үл ойлгогдом Крил үсэг

Ишшш энэ Крил бичиг ямар сонин, утгагүй, онцгүй дүрэм мүрэмтэй юм бэ тээн.


Монгол бичигийг гадаад хүнд 3 жил зааж байна. Ер ийм асуудалтай тулгарч байсангүй ш дээ. Гэтэл энэ Крил үсэг ёстой үнэн ёоёотой.

Бүх ном сурах бичиг дээр нэг юмыг өөрөөр тайлбарласан байх юм. Манай шавь баахан олон номтой. Ном бүр нь нэг юмыг өөрөөр тайлбарлачихсан тэгээл за энэ аль нь зөв бэ гэнгүүт миний бүр толгойтой үс босоол ирж байгаам чинь.

Эхлээд энэ бол ярианы хэл аан тэр бол бичгийн хэл гээл баахан зөвдүүлээл явж байтал дахиад нэг юманд өөрөөр гараад ирж байгаам чинь. Тэрэн дээр нь нүх юм бол өөрөө таглаад суучихсан даанч болохгүй еэн.

Тэр номнуудын зохиогч нь МУИС-ийн профессор, доктор, баахан гоё гоё цол гуншинтай. Ер тэр дүрэм нь утга байхгүй. Логик байхгүй.

Жишээлбэл Чиглэхийн тийн ялгалийн нөхцөлийг уруу, үрүү, руу, рүү, луу, лүү гэж тайлбарласан байгаам чинь. Гэтэл манай системдээ уруу, үрүү л гэж зааж байхад нөгөө олон номон дээр нь луу, лүү ч гэж байх шиг.

Би сүүлдээ шавийгаа чи ер нь Монгол Бичиг сурвал яасын гэлээ ш дээ. Ишшшш Монгол Бичиг нээрээ ямар амархан, утга учир, нарийн зохицолдоо уялдаатай, тансаг, яруу билээ.

Хүндэт ноён Э-г Монгол Бичигийг төрийн бичиг болгочихвол зүгээр насаараа шүтэж биширч амьдарья. Амлачий.

Төрийн бичигээсээ эхлээд юм нь буруу тогтчихсон. Яахав дээ одоо Крил үсэг тухайн үедээ хэрэгтэй байгаал болоо л биз. Одоо чинь өөрийнхөө юмыг дагаж, өөрийн юмаа хэрэглэх цаг болсон байна ш дээ.

Ядаж хэл бичиг гэдэг чинь хүний сэтгэхүйн хөгжилийн гол үндэс суурь байдаг биз дээ. Гэтэл ийм утгагүй үсэг бичигтэй болхоор чинь яаж энэ хүн зоны сэтгэхгүй зөв тийшээ явхав дээ.

Бичиг үсэгээ хүртэл хүнээс хуулаад авчихсан болохоор хүн ард нь нэг хүн дуурайх, түүнийгээ гоё гээд бодчихдог байх тиймээ.

Монгол Бичигийг төрийн бичиг болгочоосой гэж дотроо залбирсаар суутал хөгширөх бололтой юмаа. Одооо өөрийн гар хөл биеэ оролцуулж, зүтгэе дээ.

Зүтгэе дээ гэснээс энэ Алим гуай Монгол бичигийг үйлдлийн системдээ оруулчихгүй бас нээх гуйлгахын. Би бүр 2 шавьтайгаа нийлж байгаад өргөдөл бичлээ ш дээ.

За тэгээд Монгол Бичиг төрийн бичиг болж зон олны магнай тэнийх цаг ойрхон байгаасай гэж хүсч байна. Тэр ерөөл бат орших болтугай. Хурай хурай хурай...

3 comments:

  1. This comment has been removed by the author.

    ReplyDelete
  2. Ядаж хэл бичиг гэдэг чинь хүний сэтгэхүйн хөгжилийн гол үндэс суурь байдаг биз дээ. Гэтэл ийм утгагүй үсэг бичигтэй болхоор чинь яаж энэ хүн зоны сэтгэхгүй зөв тийшээ явхав дээ.

    Бичиг үсэгээ хүртэл хүнээс хуулаад авчихсан болохоор хүн ард нь нэг хүн дуурайх, түүнийгээ гоё гээд бодчихдог байх тиймээ.

    ENE BOL CHIN UNEN, gej bi bas bodnom.

    ReplyDelete
    Replies
    1. Хичээлээ бэлдэх гэж 80 юм л болдог боллоо доо эгч минь.

      Delete