Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Saturday, 1 November 2014

Тайван, амгалан амьдрал

Эндхийн олон нийттэй харьцахад үгүй ээ мөн сайхан эелдэг шүү.

Муухан танилтайгаа уулзахын бол зүгээр яасан ийсэн гээд өө сэв хайгаад харин огт танихгүй хүнтэй уулзахаар цаанаа л нэг цагаахан гоё байдаг шүү.

Саяхан номын санд сууж байгаад гэнэт хаяг асуух хэрэг гараад манаач залуугы нь олчих санаатай явж байсан чинь хүүхдийн номын тасгийн тэнд баахан хүүхдүүдийн дунд жижиг сандал дээр суучихсан дуг хийж байдаг байгаа.

Илүү дутуу санаа зовох юм байхгүй. Өмнөх ажилаа л хийчихэж байгаа нь эргээд өөрсдөд нь яршиг төвөг болохгүй сайхан юмаа.

Тэр манаач хүнээс хаяг асуугаад эргэхэд ямар тийм тайван амгалан, сайхан мэдрэмж төрвөө.

Бид ч бас ер нь өөрсдийгөө олон таван юманд орооцолдуулж түүнээсээ сэтгэлийн ачаалал, дарамт авч мөн ч их зовдог улс юмаа даа. Тийм үү үгүй юу?

Түрүүний бүтэн сайн өдөр хүнсээ авчихаад автобусны буудал дээр ирээд автобусны хуваарь хартал бараг 30 минут хүлээхээр байваа. За одоо хүнд юм үүрээд алхаж байснаас автобус хүлээсэн нь дээр гээд хүлээхээр сандал дээр суув.

Гэтэл хажууд нэг эгч сууж байнаа. Тэгэхээр нь автобус 30 минутын дараа ирэх нь, 2-лаа их хүлээх нь дээ гэсэн чинь инээмсэглэж байна. Надтай юм ярих гээд байгаа бололтой, даанч гадаад хэлээр яриад би ойлгодоггүй. Бид 2-ын хийж чаддаг юм байж байгаал бие бие рүүгээ харж талимаарч мишээх, тэгээл суугаад байх нь тэр.

Би эхэлж автобус ирэхийг хараад автобус ирж байна, 2-лаа очиж зогсоё гэтэл нөгөө эгчийн баярлаж байгаа гэж жигтэйхэн.

Автобус ирлээ, хаалга нь нээгдлээ. Би нөгөө эгчийг түрүүлээд оруулчих санаатай дохьтол эгч намайг эхлээд ор гэдэг байгаа. Яаж ээж шигээ хүнийг тэгж болох вэ гэж бодоод үгүй ээ та эхлээд ор гээд дохьтол нөгөө эгч үгүй ээ чи түрүүлээд ор гээд дахиад дохьдогын.

Би бүр гайхаад дахиад та эхлээд ор гэсэн чинь намайг ор гээл дахиал дохьдогын. Араас нь нээх гоё мишээдэгийн. Хүний нэг сэтгэлийн угаас гардаг мишээлт байдаг ш дээ тээн яг тэр.

Хүний хайр хүндлэл юм даа гэж бодоод би түрүүлж ороод, автобусан дотор хоёулаа сандал дээр та суу би суу гээд бас баахан бие бие рүүгээ дохиод. Би түрүүлж буух болооод баяртай, та өдрөө сайхан өнгөрүүлээрэй гэсэн чинь дахиад нөгөө гоё сэтгэлийнхээ угаас гаргадаг мишээлтээ бэлэглэсэн. Нээх гоё.

НБА хэлээл байдаг ш дээ тээн. Лифтэнд зөрөхдөө манайхаан сайхан өдөр байна шүү. Чи гоё харагдаж байна шүү гээд нэгэндээ хэлчихэж бай гэдэг чинь тэр шүү дээ.

Эд баялаг мөнгө хайр халамж одоо өөр юу байдын тэр өгмөөргүй юмнуудаараа харамч байж болно. Гагцхүү сайхан үг,  баяр баясгалангаар бүү харамч байгаарай. Гоё гоё үгээр нэгнээ дээш нь өргөөд, татаад тэр өдөр нь сэмбэлзэж, сэвэлзтэл нь алхах, ажилаа амжуулах их эрч хүч нэг нэгэндээ өгч байгаарай.

Дээр бас номын санд аймаар гоё будаатай хуурга гаргаал идэж байсан чинь энэ давхарт ийм хоол иддэггүй юм, доошоо бууж идээрэй гээл нээх хөөрхөн бас аятайхан хэлж байгаам чинь.
Араас нь бас инээж, мишээхээ ч мартахгүй.

Гэх мэтээр эндхийн нийгмийн хандлага, олон нийтийн хайр халамжинд нь би гэдэг хүн уяраал сууж байна.

4 comments:

  1. Eruul normalnii niigemd heden Mongolchuud ingej amidarch uzeh n alsdaa manai niigem eruuljij normaljihad tustai. Enjoy your time girl! Bas hamaagui uyralgui hashir sain suragtun!

    ReplyDelete
    Replies
    1. Тийм байх даа тиймээ. Хашир суух байтугай улам илүү их уярдаг болсы ш дээ.

      Delete
  2. Яасан сайхан пост вэ.
    Энийг гэртээ хэрэгжүүлхээр шийдэв.
    Миний хайр өнөөдөр их сайхан харагдаж байна,
    ээжийн хүү яасан мундаг ийн, яасан гоё инээдийн, өнөөдрийг сайхан өнгөрөөгөөрэй гэгээд л ккк

    ReplyDelete
    Replies
    1. Тийн ш дээ. Сайхан сайхан үг дандаа л унагаад явж бай.

      Delete