Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Sunday, 19 October 2014

Мину найз

Анх удаагаа Өвөр Монгол хүнтэй уулзсан чинь ямар эвгүйм бэ? Хэл нэвтрэлцээд ч байгаам шиг нэвтрэлцэхгүй ч байгаам шиг. Гэхдээ их хөөрхөөн.


Хамгийн гоё нь бид 2 гадуур явахаараа аймаар гоё сугадалцаж явна. Би ёстой хүн сугадах эсвэл хүнээр сугадуулах үнээр дуртай.

Манай Со сугадах гэхээр чи бид 2-ыг лэсби гээд бодчихно гээд маяглаад байдаг байж билээ.

Цаанаа нэг Монгол хүн юм болхоороо нэг л дотно. Зарим үгийг нь би ойлгохгүй. Юу гэсэн үг юм бол гээд баахан бодно.

Манай хүн том гэж ярихгүй бүдүүн гэж ярьна. Дэлгүүр ороод хувцас өмсөж үзэхээр наад чинь чамд бүдүүн байнаа гэнэ.

Хоёулаа богц үзье л гэнэ. Дэлгүүрт цүнх харья л гэж байгаа бололтой.

Манай Өвөр Монголчууд чинь их шууд ш дээ гэсэн чинь би ойлгодоггүй ээ. Элдэв янзын маяггүй л гэж байгаа бололтой.

Гэрт нь хоол идэж байсан чинь чи битгий эрээлээ дахиж идээ гэсэн шүү дээ. Нээрээ бодохоор эрээлэх гэдэг нь үнэн ч юм шиг.

Гэх мэт миний чинь Монгол хэлний үгсийн сан үнээр их тэлж байна шүү нөхдөө.

Гэртээ баахан Монгол бичигийн номтой. Надад нэг ном өгсөнөө унш гэлээ. Би уншаал явж байсан чинь нүд нь том болоод гайхаад болдоггүй. Тэгсэн чинь чи яаж ингэж уншиж байхын гэнээ.

Ихэнх Монгол хүмүүс Монгол бичиг мэддэггүй ш дээ. Энэ Монгол бичигийг чинь заадаггүй биз дээ гэж байна.

Заахаар бархав даа. Унших байтугай юм болды ш дээ. Тэгээд төрийн бичиг мичиг болгох гээд мөрөөдөөд энэ тэр гээд баахан буу халав.

Намайг тэгсий ш дээ. Чи яагаад эндхийн Монголчуудтай нийлдэггүй юм. Энд арвин Монголчууд байна ш дээ гэсий ш дээ. Би хэлдэг ганц үгтэй. Надад зав байхгүй. Тэгээл болоо.

Би чинь яахав дээ нимгэн хүн юм болхоороо сэтгэл хөдлөөд гэртээ авчирч бууз хийж өгнө гээд хэлцэн. Миний энэ хүмүүст бууз хийж өгөх, мах чанаж өгөх ажилууд ерөөсөө дундрахгүй харин эсрэгээрээ нэмэгддэг л болсон.

Азаар харин шавьдаа хоньны толгой чанаж өгнө гэж амлачаагүйдээ арвин их баярлаж байгаа шүү дээ. Бусад нь яахав алсдаа биелэх бүрэн боломжтой.

10 comments:

  1. баруун эргэж дийлэхгүй, чигээрээ яв гэсэн чинь машин барьж явсан найз маань гайхаж билээ, нэг өвөрмонголтой хэдэн сар хамт ажиллаадахсан чинь хэсэгтээ л болохгүй, чадахгүй гэхийг дийлэхгүй гэдэг болсон байв аа.

    ReplyDelete
    Replies
    1. Хэ хэ хэ өөр зөндөө л үг сурах юм шиг байна.

      Delete
  2. Өө болио миний сэтгэгдэл алга болчихлоо ш дээ

    ReplyDelete
    Replies
    1. Энэ цахим тооцоолуурны буруу юм шиг байна. Найз нь засна гээл бодцон байгаа. Уучилж хайрла хө.

      Delete
  3. Тэгснээ энэ нь орж нтр. За дахиал бичихээс

    Чи минь тэгвэл сайхан л бгаан бна. Шинэ шинэ үг хэллэг сураад. Гялс нөлөөлсөн бна шдээ арвин их баярладаг болж.

    Би харин хүн амьтантай тэгж сугадалцаж нтр чаддаггүй шд. Ер нь биедээ хүн хүргэх дургүй

    ReplyDelete
    Replies
    1. Нөлөөлхөөр бархав л болжий ш дээ. Би ер нь нэг хэлхэлдэж сугадалцаж явах аягүй дуртай ш дээ. Хонг Конг хүүхнийг их сугадана. Цаадах чинь нээх дуртай бас дургүй ч биш юм шиг байгаан.

      Монголд очиж байгаад уулзахаараа сугады шүү хэ хэ хэ.

      Delete
  4. Сургуулийн нэг арга хэмжээн дээр нэг өвөрмонгол залуутай танилцаад, цуг явж байсан монгол найз маань яриаг нь ойлгодоггүй би орчуулга хийсэн шд хаха. Надад бол яриа нь тийм хэцүү санагдаагүй.

    ReplyDelete
    Replies
    1. Нээх хэцүү биш юм билээ гэхдээ бас заримдаа миний яриаг дутуу ойлгоод байгаа юм болов уу гэж бодсон.

      Delete
  5. Баруун нутгийнхан ер нь энэ зэрэг ярина шүү хихи. хөгшин ээж минь хэлдэг юм. Ийм бүдүүн хүүхэн байж гээд л. Аминдаа өдий том болчихоод л гэж байгаа бололтой.
    Яагаад ч юм нэг их гоё дотно бичлэг байна.

    ReplyDelete
    Replies
    1. Харин тиймээ, манай ангийн Увс залуутай хэл авалцах гэж эхэндээ их асуудаг байж билээ.

      Delete