Ингээл нээх хөөрхөн 7 хоног амраады ш дээ. Амрааж байснаа дараа нь баахан шалгалт авдын.
Би ч одоо эндхийн сургалтын чанар, системийг гайхан магтсаар, дуу алдсаараа байгаал төгсөх бололтой.
Энэ жил төгсөх болохоор сургууль гэдэг чинь үнэхээр их ажил зохион байгуулж байна. Уулзалт, ажилын байрны үзэсгэлэн, цахим захидал, мэдээлэл гээд тасрахгүй л байна. Даанч очдог нь их цөөхөн юмаа.
Түрүү сард нэг цахим захидал ирсэн чинь за нөхөр мээн хавар төгслөө шүү дээ, юу бодож байна, цаашид сурах гэж байна уу ажиллах гэж байна уу эсвэл гэр бүл зохиох гэж байна уу? Залуу малуугаа олсон уу, хорвоогоор дүүрэн л байна ш дээ гэж мэгээд ва ха ха ха ха ха ха ха.
За сүүлийнх нь хэтрүүлэг шүү. Тэгээл ингэдийн байна, за одоо цаашид сурнаа гэвэл манайд ийм ийм мастерийн хөтөлбөр байгаа шүү. Сургуульдаа үргэлжлүүлж сураарай. Аан ажил хийнээ гэвэл чиний сурсан мэргэжилээр Канад улсад ийм ийм газар ажилын байр байнаа гээд баахан жагсаалт явуулбал яахав.
Байж байгаал тэнд нэг компани ажилд авна гэж байна, төгсөх гэж байгаа нөхдөө гээл манай тэнхимийн эрхлэгч цахим захиа шиддий ш дээ.
Энэ байдлаараа бол ажил олох молох энэ тэр бол үнэхээр чаддаг мэддэг л бол асуудалгүй бололтой. Хүнээ сургана, тэгээд дараа нь хаячихгүй, яах гэж байна ийх гэж байна гээд араас гүйдгийн байна шүү дээ.
Гэтэл яадаг билээ манай сургуулиуд, төгссөн нэг нь гайгүй нэртэй газар ажилд орвол өөрсдөө ажилд оруулж өгсөн юм шиг манай сургуулийг төгссөн гээл баахан шоудна. Үнэн инээдтэй.
Төгссөн төгсөгч нь хэдэн жил ажилгүй явж байхад л тоохгүй шүү дээ. Гэтэл манай энэ сургууль төгсөгчидөө 5 жил мэдээлэл, ажилын байрны зараар хангадаг гэж байгаа юм.
Манай сургууль тэр топ 100 энэ тэрт ордоггүй юмоо. Би ч анхандаа тэр топ 100 энэ тэрийг нь сонирхоогүй. Гол нь мэргэжилийнхээ л ангийг сонирхож орсон юм. Харин мэргэжилийнхээ хувьд бол Канаддаа хамгийн чадвартай, туршлага бүхий доктор, профессорууд хичээл ордог болхоор би түүнд л сэтгэл хангалуун байж чаддаг.
Тэрнээс гадна Иран багшийн завжинд ганц сайн атгуулчих шиг боллоо. Их сонин хүн шүү. Нэг хүнд яг нэг дүн тавьдаг. Ерөөсөө тийм. Манай ангийхан үзэж чадахаа байсан. Юу ч хийсэн нэг л дүн тавьдаг. Ноднин нэг хүүхэн та бол оюутнуудыг ялгаварлаж харьцдаг гэж хэлээд хаалга саваад гарсы ш дээ. Энэ багшийн хичээлийг үзэхгүй болхоороо тэгж хэлсэн гэсэн. Одоо үзэж байвал алуулахгүй юу тээн.
Энэ жилээс ганц би ч гэлтгүй манай ангийн бусад хүүхдүүд бас нэг арай өөрөөр хичээлээ хийж, цаг зав энэ тэр гаргаж байх шиг байна. Ямарсайндаа манай ангийн охидууд 5 дахь өдрийг өндөр өсгийттэй өдөр болгосон. 5 дахь өдөр доён доён гэсэн юм өмсөж явах гэж нэг бодлын гоё шиг нөгөө бодлын хөл өвдөхийн. За одоо яахав.
Хичээлээс гадуур энэ жил ёстой гүрийсээр байгаад 7 хоногт 2 удаа усанд сэлж байгаа. Сэлхээ хат даа орж жаал ус шал шал хийдийн. Бурхан минь та намайг усанд сэлж сурч чадахгүй бол уучилна биз дээ.
Бурхан: Уучлалгүй яахав. Чи хичээгээд л байгаа шүү дээ охин минь.
Ийм гоё.
Тэр нэг айдас л ерөөсөө гарч өгөхгүй еэн. Яаж гаргадым байгаан бүү мэдээ бүү мэд.
Нээрээ би гэж нэг тийм дундыг барьсан их сонин бөөрөнхий ч юм шиг хүн юмаа. Манай ангийхан чинь зарим хэсэг нь тэр Африкийнхантай харьцахгүй ш дээ. Багийн ажил болсон чинь ямар сайндаа би нэг 2той нь нэг баг болж байхав дээ.
Тэгээл би тэг дунд нь аль алинтай нь энгийн сайхан харьцаал явж байдгын. Тэгсэн сая хичээл эхэлсэнээс хойш нэг Энэтхэг хүүхэн, Ганагийн нэг хүүхэн бас нэг Африк хүүхэн 3 намайг чинь зүгээр лекцэн дээр бас хичээл давтах дээрээ хажуудаа суудал аваад дуудаад салахаа байсан.
Би нөгөө Итали, Хон Конг хүүхэн эд нараа хаяж явж чаддаггүй. Бүр заримдаа муур хулганацаж зугтаана шүү дээ.
Өглөө ангид ороод очихоор нөгөө 3 ТБ өглөөний мэнд гээл нээх сүртэй орилолдоно. Итали, Хонг Конг эд нар тэр гуравтай харьцахгүй. Ингээл би чинь дунд нь явж байдаг болсон.
Сүүлдээ яанаа тэр нь бас энэ нь гомдчих вий дээ гэж бодоостой. Өөрөө аймаар гэнэн хонгор царайлж байгаад хүнд гомдчихдог болохоор тэгж бодно. Өчигдөр ямар сайндаа хичээл тарангуут уучлаарай би яаруу ажилтай гээд гараад зугтаалаа ш дээ ва ха ха ха ха ха.
Монголоос Буянгийн хэдэн ноолууран ороолт авчируулсан. Бас манай блогчин Чупс бас нэг ороолт явуулсан. Ингээд 6 ороолттой болсон. Одоо хэнд нь өгдийн билээ гээд бас нэг толгой гашилгасан бодолтой болсон. Ямар ч байсан Чупсийнхаа явуулсан ороолтыг Италидаа өгнө. Тэгээд одоо бусдыг нь яаж эхийг нь эцээхгүй тугалыг нь тураахгүй аргалдын байгаан бүү мэдээ бүү мэд.
За ингээд дүүрэн бүү мэдээр дүүрчихсэн сууж байна даа. Дараа бүгдий нь мэдчихээд орж бичий за юу.
Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
сайхан л байгаам байнадаа
ReplyDeleteЮм болгоныг л сайхан гэж харж байна даа хө.
Deletebi bas basseind yavdiim biluu yadiin bilee geel, selj chadahgui bolohoor aigaad hunii gazar yasaa taviad demii ch yum u geel bodool bjiin hahaha
ReplyDeleteХонгоруушка минь ээ, би чинь ёстой бүс мүс аврах хантааз зүүж байж л орды ш дээ. Тэгээл хөл хүрэхгүй газар болчингуут ухаан алдаад унах шахаж байгаам чинь. Сурчихымсан гээл их бодды ш дээ уг нь. Хөвөгч зүүгээд ороод үзээ хө. Болж л таараа_Амжилт.
Deleteнаанаа хэдэн жил ажилчмаар байнаа наанаа юу сурснаа монголдоо ирээд харууляа гэж байгаа бол наанаа л ажиллаж яг бодит байдал болгочоод ирэххэрэгтэй
ReplyDeleteөөрөөр хэлбэл ажилласан хүн л юм сурснаа баталгаажуулна шүүдээ
угаасаа сураад л байдаг сураад л байдаг ажил дээр гарахаараа хог болдымдаа
Хэ хэ хэ баярлалаа. Зурсан зам гэж байх шиг байна. Замаа дагаад л шогшино доо хө.
DeleteShineer neegdsen Yaldam.com ruu orj sonirhono uu!
ReplyDeleteЗа тэгнээ.
Delete