Манай шавь их сайн сурч байгаа. Сар болж байхад нэлээд сайн уншдаг бас бичдэг болсон.
Багшийн эрдэм нь шавиас билүү шавийн эрдэм нь багшаас бил үү? Нэг тийм юм болж байна.
Би чинь яг цагтаа хичээлээ эхэлж, цагтаа хичээлээ дуусгана. Сүртэй сүртэй хөтөлбөр энэ тэр ярьна.
Хичээл дуусангуут хоёулаа сайхан буу халнаа. Өнөөдөр бүр хоньны толгой молгой чанаж идхийнсан хаанаас олж идэх үү энэ тэр гэж ярьлаа ш дээ.
Манай шавь хоньны толгой идмээр байна л гэнэ шүү.
Тэрнээс гадна судалгааны ажил хийх хүнд чинь бас аятайхан системтэй юм заамаар байдаг. Би сургалтынхаа хөтөлбөрийг МУИС-ийн Монгол хэлний ангийн хөтөлбөртэй ойртуулмаар байдаг.
Тэгсэн манай шавь тухайн хэлийг өөрийн унаган хэлтэй хүнд заах, өөр хэлтэй хүнд заах гээд нэг юм яриад байгаа.
Тэгсэн хэрнээ гадаад хүнд зориулсан Монгол хэлний хичээлийн ном сурах бичиг онцгүй байна гээд байгаа.
Юу билээ гээд би жаахан бодоостой.
МУИС-ийн Монгол хэлний ангийн хөтөлбөр бараадсан нь дээр үү эсвэл гадаад хүнд зориулсан Монгол хэлний хөтөлбөрөө барьсан нь дээр үү?
Та нар жаахан санаа оноогоо хайрлаач. Гайгүй системтэй заачихвал манай шавь их мэрийлттэй. Цээж бичиг, минутын уншлага, дуу сурах гээд их л олон аргаар үзэж байгаа. Хичээл эхлээд сар болсон гэхэд гайгүй сайн явж байгаа.
Яг ийм хэмжээнд өмнө нь Монгол хэл зааж байгаагүй болохоор туршшлага дутаад байнаа. Баярлалаа.
Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
Naad asuultiin chine harui naad nomiin sand chine baina odoo bas asuusan bolgond n haruigii n ugch davraaj yahav tolgoigoo uuruu gashilga! ;)
ReplyDeleteЯмар номын сан бэ? Би өөрөө толгойгоо өөрөө гашилга гэж үү? хэ хэ хэ
DeleteСаруул-Эрдэнэ багшаас нэг охин асуугаад байсан. Чи мөн үү? Биш бол хариуг нь ФБ руу нь ороод уншчих.
ReplyDeleteӨө би биш ш дээ хө. Баярлалаа.
DeleteThis comment has been removed by the author.
ReplyDeleteGadaad hund zaah, mongol hund zaah hoyor uur shuu. MUIS-iin mongol helnii angi ni unagan mongol heltei, esvel mongol hel mash sain meddeg gadaad humuust zoriulsan hutulburtei baih aa?
ReplyDeleteUnagan heltei bid chin yarihdaa bodohgui. Harin gadaad hund mongol heliig "as a foreign language" gej zaah tul nuguu boddoggui durmee bodoh heregtei bolno. Naad zah ni "Why the causative case of авах is авaхуул? Why it's not авуул?" zereg asuultand hariulah hereg garna :)
За баярлалаа. Энэн дээр чинь л би ирээд гацчихаад байгаа юм. Бодсоор л бодсоор л байна. Заримдаа чинь би одоо юу гэж хариулах билээ гэж их бодно. Өөр санаа оноо байвал хэлж байгаарай.
DeleteThis comment has been removed by the author.
ReplyDelete"Авахуул"-ын тухай Саруул-Эрдэнэ багшаас асуусан. Монгол хэл судлаачид аль дээр үед анзаарсан юм билээ. Бусад бүх үйл үг дурмээрээ, зөвхөн "авах" л гажууд. Тайлбар нь нарийн & монгол бичгийн мэдлэг хэрэгтэй (би ч сайн ойлгоогүй.. кк), тиймээс шавьдаа "the only irregular verb" гэж тайлбарлах нь хамгийн амар байх.
ReplyDeleteЗа баярлалаа. Энэ Крил үсгийн дүрмийг ер нь дүрмийн бус гэж заасаараа байгаад дуусах бололтой байнаа.
DeleteComment нэг л биш ээ... Бичсэн коммэнт орохгүй алга болоод, туршилтын журмаар бичсэн утгагүй олон үгс орж мороод :)
ReplyDeleteХарин тийн би хүнээр үзүүлнэ гээд хэлчихсэн л байгаа хэ хэ хэ. Удахгүй янзалнаа.
Delete