Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Sunday, 28 September 2014

Сурдаггүй зан

Энд ирсэнээр сайн ч юм уу муу ч юмуу сурдаггүй зан надад нэг байхынмаа. Яаж сурхын бүү мэд.


Угийн байгалаараа хүн чинь ийм тийм юманд үнэхээр хөрвөхгүй юмаа. Хүн хард юу байдаг сайхан сэтгэл мэтгэлээ өгөөл туучихын. Нөгөөдүүл нь нөгөөх дээгүүр минь гишгэлж гарч гүйнгүүт би өөрөө л зовж суухын чааваас гэж...

Тийм нэг тоодоггүй моодоггүй төмөр шиг болохсон. Хонг Конг хүүхэн бид 2 зунжингаа уулзалдана гэж ярьсаар уулзаж чадахгүй байсаараа байгаад хичээл эхлүүлэв ш дээ.

Багийн ажил гэж нэг балай юм байды ш дээ энд. Оюутны тоо 100 дотор байхын бол багаар 200 дотор байвал тус тусд нь бие даалтын ажил хийлгэдэг байхгүй юу.

Хятад багшийн хичээл дээр баг бүрдүүлэх болоол байж байсан чинь манай Хонг Конг жуумалзаал байх нь тэр. Яачдын бол доо гээл зогсож байсан чинь би наад Нигер хүүхэнтэй чинь дахиад нэг багт ормооргүй байна л гэж байна.

Тэгэхээр нь би хүүшээ тэгээч дээ, болы ш дээ гээл зогсож байсан чинь Ирак эгч гүйгээл ирдийн. ТБ цуг нэг баг болы шүү. Чи цахим тооцоолууртаа сайн юм чинь алзахгүй ээ л гэжийн.

Тэгсэн би багаа хаяж гарч чадахгүй тэнэгтэж зогссоороо байгаад Ирак эгч, Нигер хүүхэн, Нигер залуу гуравтай орох болчивоо гэж.

Иран хүүхэн бас манай Итали энэ тэр тэрэнтэй энэнтэй нэг баг болно, болохгүй гээл гүйгээл байсан. Би тэгсэн чинь яахав дээ нээх турьхан юм болхоороо Хонг Конг хүүхэнд гомдчихлоо. Ийм тийм юм байсын бол урьд нь хэлэхгүй гэж нэг бодсоноо Ирак эгч хүрч ирж чухам бид нар сайн баг шүү мүү гэхээр нь тоохгүй царайлаад лекцэндээ орвоо.

Тэгсэн Хонк Конг хүүхэн бас сэтгэл нь өвдсөн бололтой нөгөөхөө тайлбарлах гээд л байсан. Би зүгээрээ зүгээр чиний сонголт ш дээ ухааны юм яриал гараад ирсэн. Би үнэн ёо ёотой юмаа тээн. Одоо гэхдээ зүгээр болчихсоон.

Хүүшээ тэр өнгөрсөн юм яахаваа. Өөр жаахан жив жув гээтий. Ноднинг бодвол чухам би чинь гадуур тэнэдэг, 5 дахь өдөр гүйж ирээл хичээлээ хийдэг байсан бол гадуур зугаалаал, энд тэнд арга хэмжээнд очоол 7 хоногт 1 цаг Монгол хэл энэ тэр заасан шиг чухам донги байгаа шүү дээ.

Энэ чинь одоо дэвшилт мөн биз дээ та минь ээ. Алив намайг ааруулаар шагнаарай.

Өчигдөр айлын бага намайг дагаж орьлоод, намайг тэвэрхээр миний мөрөн дээр толгойгоо тавиал бүр нэг санаа нь амардым уу яадын тэгдийн. Ээж нь тэврээд зогсож байхад над уруу орьлоол зүтгээд байх нь тэр. Одоо тэгээд нэг дайсны цэрэг, юу байна эвдлэнэ, асгана, цутгана л гээд үзээд байгаа.

Нээх сайхан налайгаал байж байтал 9 сар дуусах гэж байхын. Одоо 2 сар хичээллээл тэгээл эхний улирал дууслаа ш дээ.

Дараа жил өдийд төгсчихөөд ажил хийгээд алт мөнгө хураагаад явж байна гэж бодохоор оюутан насаа хором бүрт хайрлаад, мэдрэх юмсан гэж хичээж байна.

Мартсанаас эндхийн оюутны тухай нэг дууны шүлэг бичье гэж бодоод явж байна. Энүүхэндээ аяыг нь хийгээд дуулчих хүн байгаа. Юу болох нь вэ санаж явбал бүтнэ л гэж бодож байгаа. Нэлээд их бодох, орчиноо мэдрэх л хэрэгтэй байна.

Шавь бид 2 Халуун элгэн нутаг дуу сурах гээд чухам хачин байгаа. Дууны үгнийх нь утгыг яаж аятайхан хөрвүүлий дээ гэж бодоол сууж байна.

За за үг олдож үхэр холдоод хөтөл даваад явчихлаа. Хичээлээ хийеээ. Зав зайгаараа зөндөө бичнээ.

8 comments:

  1. Replies
    1. Энэ блогоо нэг шинжилгээнд оруулахаас ккккк

      Delete
  2. duunii shuleg bichne gsn neg l goe sanagdaad bicheegui baihad l bi chamaar baharaad suuj bn : )

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа. Найз нь эхлээд шүлгээ бичээтхий хэ хэ хэ.

      Delete
  3. халуун элгэн нутаг зааж байгаа юм уу зөв сонголт

    ReplyDelete
  4. Bichsen comment "comment as"-ees google-iig songoh hoorond alga bolchih yum. Gurav dahia tohioldov...

    ReplyDelete
    Replies
    1. За нэг сайн шалгуулнаа. Баярлалаа

      Delete