Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Saturday, 13 September 2014

Монгол хэл заах нь

Ази судлалаар PhD хийж байгаа хүнд Монгол хэл заах болчихоод байдаг. Асуух, лавлах зүйл байна нөхдөө.




Цахимаар ч болтугай Англи хэл заая гээл байсан чинь хажууд хүн Монгол хэл заалгаяаа гээд явж байсан байна ш дээ.

Монгол хэл, соёл сурмаар байна, сонирхож байна, судалгаа хиймээр байна гэхээр нь одоо чаддаг мэддэг юм байвал цаг зав гаргаад заагаад өгьеөө л гэчихсэн сууж байна.

Монгол ахуй орчинд төрж өсөөгүй хүн мөртлөө бидний өв соёлыг биширч дээдэлж, улмаар Монгол эх оронд минь Монгол хүн шиг амьдарья гэхээр чинь одоо өөрийн эрхгүй сэтгэл хөдлөхийн байна ш дээ.

Ирэх 7 хоногоос хичээлээ зааж эхлэнэ. Уг нь яахав гадны хүнд Монгол хээл зааж байсан багахан туршлага байгаа ч гэсэн бас их олон жил болж дээрээс нь юмс их өөрчлөгджээ, тиймээ.

Манай шавь (Бурхан: Манай ТБ мөн шавьсаг хүн шүү) их олон номтой. Өвөр Монгол хүртэл номтой. Хип хоп дуунд дуртай.

Монголд очоод машин хөлслөөд хайрт эх орноор маань нэлээд их аялсан сурагтай. Монгол хүний зочломтгой занг биширж, уярч, хайлж л сууна лээ хөөрхий.

Монгол хэл сурья, мэдье гэсэн бүр нэг тийм гал очтой, гялалзаж яваа хүнд яг тэр гал очыг нь дүрэлзүүлэн асааж, бадраагаад өгөх юмсан гэж бодож байна. Сэтгэл байвал юу гэдэг билээ.

За тэгээд учиргүй хүнд хичээл зааж өгнө гэчихээд өөрөө сурах бичиг материалгүй сууж байна гэдэг чинь их хөөрхийлөлтэй байх тийм үү. Юун түрүүнд нөгөө Монгол бичиг заалгадаг Хонг Конг шавь уруугаа ярьлаа.

Миний хөөрхөн шавь нь University of Cambridge-ийн Ази судлалын тэнхимд Монгол хэл заахад ашигладаг байсан сурах бичигийг олоод явуулсан байна. Дажгүй ном юм. Их системтэй, зөв. Гол нь жаахан хуучин юм. Гэхдээ ерөнхий чиг шугам барьхад бас боломжийн байх гэж бодож байна. Та нар юу гэж бодож байна.

Манай шар шавь хэлэхдээ дараа жил чи төгсөөд явчихаар надад Монгол хэл заах хүн олдохгүй. Энэ жил намайг нэг сайн суурьтай болгоод өгөөрэй. Тэгээд би дараа нь өөрөө биеэ даагаад гайгүй болчихно гэсий ш дээ нээх хөөрхөн.

За одоо тэгээд та нар дундаас минь гадны хүнд Монгол хэл зааж байсан туршлагатай хүн байвал сонссон мэдсэн үзсэн харсанаасаа хуваалцаарай.

Манай шар шавь нь Япон, Хятад, Герман, Англи, Франц хэлтэй болохоор ер нь нэг аятайхан зөв заачихвал нээх ядрахгүй сурна байх гэж найдаж байна. Хүнд сурья, мэдье, хичээе, чармайя гэсэн сэтгэл байвал бусад нь амархан болдог юм шиг санагддаг. Энэ чинь л одоо аливаа юмны амжилттай эхлэл шүү дээ.

Чихний чимэг болсон аялгуу сайхан Монгол хэл,
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ,
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясаж,
Сод их билэгт түмэн юугээн бишрэн магтмуу би...Б. Ринчен

4 comments:

  1. Hyatad Yopon hel gadarladag hun bol Mongol helnii buh durmiig meddeg gesen ug shuu dee! Uuruu zuvhun ug zui jaahan uguulber zui unshlaga todorhoi hemjeenii dasgaluud hiilghed naad yopon hyatadtai nuhur chine 2 sariin dotor l barag chamtai Mongoloor margaldah/hereldeh shahna.

    ReplyDelete
    Replies
    1. Харин тиймээ би тэгж баярлаад л байгаа. Бусдаар бол Азийн нэг хэлгүй хүн байсан бол нэлээд л юм болох байсан байх.

      2 сарын дотор тийм сайн болчихвол тэгээд болоо шүү дээ. Бүтэн жил байна, гайгүй байгаа.

      Delete
  2. Үгийн дундах Ж,Ч,Ш-н ард И үсэг ордог дүрэмтэй.Б.Ринчин гэж бичих ёстой юм аа уг нь. Энд тэнд Ренчин, Ринчен гэж бичсэн харагдаад байдаг, буруу шүү

    ReplyDelete
    Replies
    1. Миний ганц мэддэг дүрэм чинь уг нь энэ ш дээ. Монгол бичигээр ч гэсэн и байдаг ш дээ. Би сайн бодоогүй байна шүү. Залруулсанд баярлалаа.

      Delete