Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Wednesday, 3 September 2014

Аяга угааж сурсан нь

8 сарын 31-нд Со хоолон газартаа хамгийн сүүлийн өдөр ажиллаад, Аниа бид 2 дурсамжын угаалт хийв.


Аниа нээх хөөрхөн өглөө очсон чинь за өнөөдөр дүүтэйгээ дурсамжын угаалт хийх нь байна шүү дээ гэчихсэн зогсож байсан. Бид 2 их сайхан гар нийлж угаанаа. Бие биенээ уралдаж, хайрлаж халамжлаад үнэхээр сайхан.

Гурван сар гаруй аяга угааж овойж оцойтлоо баяжсангүй. Байрны мөнгөө төлсөн. Утас, унааны мөнгө за тэгээд хоолны мөнгөө төллөө. 7 хоног сайхан аялчихаадд ирлээ. Одоо энэнээс өөр юу хүсхэв дээ тиймээ. Байгаа амьдралдаа сэтгэл хангалуун байж чадаж байгаа минь аз жаргал юм даа.

Canada Goose-ийн ганц куртка авья гэсэн чинь тэр куртка бас тийм ч гоё биш юмаа. Бараг 800 долларын үнэтэй куртка шүү дээ.

Сүүлийн өдөр шөнө бараг 12 гээд ажилаа тараад гарах болсон манай дарга асууж байна. Энэ ажил ер нь хүнд байна уу? Чамд хэцүү байсан уу? Амралтын өдрүүдээр ажиллахгүй юм уу? Өвөл амралтаараа ажиллавал хэлээрэй гэж байна шүү.

Би хэллээ. Эмэгтэй хүнд 14 цаг аяга угаагаад, яг зогсоод дээрээс нь тэр их аяга шанагыг нааш цааш зөөнө гэдэг бол үнэхээр ахадсан ажил байна. Хагас цагаар бол гайгүй. Бүтэн цагаар бол үнэхээр хүнд гэж хэлсэн.

Манай дарга чадвал бас дээд боловсролтой аяга угаагчтай байх санаатай хэ хэ хэ. Сайн хүн байна уу л гээд байх нь тэр.

Одоо тэгээд сайлж муулсаар байгаад ямар ч байсан ард нь гарлаа. Гарандаа их санаа зовж байсан. Харин чиг их гайгүй байгаа. 14 цаг аяга савандахаар чинь бугуй бас өвддийн байна шүү.

Ямар ч байсан урд нь аяга сав угаадаг байсан арга чарга орвонгоороо өөрчлөгдсөн. Мэргэшиж л эхэлсэн байх. Удаан ажилласан манай Жоохноо энэ тэр мастер гэсэн шүү хэ хэ хэ.

Одоо тэгээд олсон мөнгөө идсэн уусантайгаа тайлангаа тавьмаар санагдаад болдоггүй. Дараа бас өөртөө дурсамж болгож үлдээж байгаа нь энэ. Сард 10 000 долларын ажил хийдэг болхоороо үүнийгээ харж инээж, баясанаа.

Муу ажил гэж байдаггүй. Гагцхүү тэр муу ажил гэдэг нь хүнд их зүйлийг ойлгуулдаг гээд тэр нөгөө Гого тахины эзэн биччихсэн байна лээ ш дээ. Би бас тэгж бодов. Аяга угааж үнэхээр л их юм бодож үзлээ.

Би ч тэгээд нарийн ширийн жижиг юман дээр дуу алдаад, сэтгэл ханамж авч зогсдог хүн шүү дээ ва ха ха ха ха. Одоо яах уу дээ тээн.

За нийт 3.3 сар аяга угаасан байна. Энэ хугацаандаа 3950 доллар олжээ. Үүнээс байрныхаа мөнгөнд 1350 доллар төлсөн байна. Утсанд 200$, унаанд 260$, хичээлийн номны үнэ 50$, хүнсэнд 200$, аялалд 800$, 250$ гоо сайханд, 150$ баахан уран зохиолын ном Амазоноос авсан.

Өөртөө энэ зун 60 доллараар л юм авлаа ш дээ. Нэг усны шаахай, 2 хүзүүний алчуур тэгээл болоо. За тэгээд үлдсэн нь одоо дансанд.

Одоо тэгээд шуудай гурил, хамгийн хямд мах тэгээд жаал ногоо авчихаад үзээд байна шүү дээ. Гадуур хоол идэхгүй. Ус буцалгаж авч яваал за тэгээд болно доо болно.

Со хоолон газар ажиллаад ядаж ганц хоол хийж сурья гэж бодож байсан юм. Кимчи хийхийг хэд хэд харсан. Дараа нэг тав тухтай туршиж үзээд суусан газраасаа шороо атгасан эсэхээ хэлий нөхдөө.

Гар хөдөлбөл ам тосдоно ...

6 comments:

  1. За хичээл ном нь эхлээд гүйж өгч бна уу? Би дотуур байр луугаа нүүсэн, хичээл эхлэх болоогүй, өрөөндөө интернэтгүй дээшээгээ хичээл хийдэг нийтийн өрөөнд орж интернэтэд ордог гэх мэтчилэн л бна. Уул нь корридорт интернэтэд холбодог юм бгаан. Тэгээд лангийн утас олж ирсэн чинь хүрдэггүй ээ бараг 20метр утас хэрэгтэйм шиг бна. Кк үнэгүй юмаар болгох гсн болдоггүй хаанаас хямдхан утас олноо гээл суужийна. Ганцаараа тусдаа гарсан аяга халбаганаас эхлээд баахан л юм хэрэг болох төлөвтэй. Ядаж индүү бдаггүй кк бусад оюутнууд ирээгүй бгаа болохоор хэнээс индүү асуухаа мэддэггүй. Манай энд чинь хичээл бүр 22ноос эхлэх болохоор дотуур байранд 10-20н л оюутан байх шиг бна. За одоо ажиллахгүй юм чинь блогоо сайн бичээрэй ккк

    ReplyDelete
    Replies
    1. За хонгор мину, хичээл ном нь эхлээд гүйж өгч байна. Бүр дараа 7 хоногт эхний явцын дундах шалгалт эхлэх гэж байна. Би бүр индүүгүй бүтэн жил тэсээд сая бүр яах аргагүй авлаа даа хө. За онц сурцгааяаа хө.

      Delete
  2. Хаа газрын оюутны амьдрал яг адилхан байх юмаа. Ямар сайндаа би бичиж байсан даа санаж байна уу үгүй юу "Оюутан гэдэг үгийг ядуу гэдэг үг сүүдэр шиг дагадаг юмуу хаашаа юм" гэж. Оюутан болонгуут шууд мөнгөгүй болоод л олсон жаахан мөнгөө хүргэх гээд л, үнэгүй юманд нугасгүй болоод л, нэрэлхүү зан мангаа гээдэг юм билээ хэхэ. Гэхдээ дараа нь төгссөн хойноо эргээд бодоход хамгийн сайхан үе минь байх юм.

    ReplyDelete
    Replies
    1. Харин тиймээ, чамбайж л байна. Дараа нь одоо үүнээс сайхан дурсах юм хаа байхав дээ. 5 төгрөгний ч орлогогүй байна гэдэг чинь жаахан тийм л юм. Гэхдээ одоо ганцхан жил, дараа жил өдийд ажилын байран дээр байнаа гэж бодохоор гоё санагдаж байнаа.

      Delete
  3. Чамбай шүү манай тэмээчин охин, юмаа сүрхий зохицуулах юмаа. Одоо тэгээд юу байхав хичээл шалгалт гээд явж байтал төгсөх цаг болчихно доо.

    ReplyDelete
    Replies
    1. Баярлалаа. Өөрт тань мөн бүл нэмсэнд баяр хүргэе. Одоо харин тиймээ эхний семестэр 14 хоног өнгөрчихсөн л явж байна. Та биеэ сайн бөөцийлөөрэй.

      Delete