Би ер нь ийм нэг хичээл заах, мэддэг чаддаг зүйлээ хүнд хэлж өгөхдөө их аз жаргал мэдэрдэг хүн юм гэдгээ өнөөдөр дахин баталлаа.
Манай шавь их сайн уншина. Ерөнхийдөө дуудлага нь гайгүй. Бичихдээ ч гэсэн гайгүй. Гэхдээ багш шигээ бичихэд нэлээд хугацаа орно л доо тийм үү, үгүй юу.
Ерөнхийдөө хоёрдугаар ангийн сурах бичигээс сэдэв аваад, гараараа бичээд, хичээлээ бэлдээд очсон чинь манай шавийн сэтгэл хөдөлж байна гэдэг жигтэйхэн.
Сая хүртэл өнөөдрийн хичээл ёстой үр дүнтэй болсон. Маш их баярлалаа. Өөрөө сэтгэл их гаргасан гээд цахим шуудан илгээж байна.
Миний бэлтгэсэн хичээл |
Өөр та нарт засах, залруулах, зөвлөмж болгох зүйл байвал хэлээрэй. Эндхийн номын санд бид 2 хичээлээ хийж байгаа. Тохь, тухтай гэж юүхэв.
Монгол хэл заанаа гэдэг чинь наанаа хэл зааж байгаа юм шиг боловч цаанаа бол Монгол, ёс заншил, соёл их зүйл байна шүү дээ.
Ажил хийж хүн болдог
Ар давж хүлэг болдог
гэдэг зүйр үгийг тайлбарлах гэж ер нь бол Монгол ахуй их л олон юм ярьлаа.
Энэ хэсэг нь гэрийн даалгавар |
Манай шавь ёстой мундаг, миний амнаас унасан үг бүрийг бичиж авна. Нэг шинэ үг байвал бичиж авна.
Үг уншингуут л шууд толгойд ордог болгомоор байна гэнээ. Тэр ч одоо их цаг хугацааны ажил байх шүү тиймээ.
Нэг мэдсэн цаг маань дуусчихсан байдаг байгаа. Ямар хурдан цаг хугацаа өнгөрөвөө.
Багш нарийн баяраар ямар ч байсан шавьтай хүн гээд мишээж явах нь л байна шүү.
bagsh nariin bayar ch udahgui l bolchihno doo heheh. oruulsan hicheeleer chin angli hel surii daa kkk
ReplyDeleteХүүеээ тэгээч хө. Монголд л жинхэнэ утгаараа гоё байдаг байх. Энд ч багш нарын баяр гэж байдаггүй байхаа тээн.
DeleteYoutubed Mongol hool, zan zanshil gesen Mongol/Angli deerh videonuud baidag tedgeertei hosluulj hicheelee hiivel mash boditoi ur duntei bolno baih.
ReplyDeleteЗа тэгнээ, гялайлаа.
Delete