Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Tuesday 16 September 2014

Анхны хичээл

Манай шавь ирээд, сайн байна уу гээд мэндлээд, бид 2 хичээлээ эхэлсэн чинь хичнээн сайхан байв.

Би ер нь ийм нэг хичээл заах, мэддэг чаддаг зүйлээ хүнд хэлж өгөхдөө их аз жаргал мэдэрдэг хүн юм гэдгээ өнөөдөр дахин баталлаа.

Манай шавь их сайн уншина. Ерөнхийдөө дуудлага нь гайгүй. Бичихдээ ч гэсэн гайгүй. Гэхдээ багш шигээ бичихэд нэлээд хугацаа орно л доо тийм үү, үгүй юу.

Ерөнхийдөө хоёрдугаар ангийн сурах бичигээс сэдэв аваад, гараараа бичээд, хичээлээ бэлдээд очсон чинь манай шавийн сэтгэл хөдөлж байна гэдэг жигтэйхэн.

Сая хүртэл өнөөдрийн хичээл ёстой үр дүнтэй болсон. Маш их баярлалаа. Өөрөө сэтгэл их гаргасан гээд цахим шуудан илгээж байна.

Миний бэлтгэсэн хичээл
Г, Ч, Ж, Н үсгээ сайн тодорхой бичихгүй бол шавь маань сайн гаргахгүй байна лээ. Үүнээс илүү нэгдүгээр ангийн багш шиг бичиж сурах хэрэгтэй байна. Тэгэхгүй бол шавь маань бас буруу сурчихвал яана гэж бас санаа зовж байна.

Өөр та нарт засах, залруулах, зөвлөмж болгох зүйл байвал хэлээрэй. Эндхийн номын санд бид 2 хичээлээ хийж байгаа. Тохь, тухтай гэж юүхэв.

Монгол хэл заанаа гэдэг чинь наанаа хэл зааж байгаа юм шиг боловч цаанаа бол Монгол, ёс заншил, соёл их зүйл байна шүү дээ.

Ажил хийж хүн болдог
Ар давж хүлэг болдог

гэдэг зүйр үгийг тайлбарлах гэж ер нь бол Монгол ахуй их л олон юм ярьлаа.

Энэ хэсэг нь гэрийн даалгавар
Махчилж орчуулж хэрэггүй. Ерөнхийдөө утгыг нь гаргахад л болно гэж хэлсэн. Би нь дараа нь тайлбарлах гэж хичнээн олон юм ярьна байх.

Манай шавь ёстой мундаг, миний амнаас унасан үг бүрийг бичиж авна. Нэг шинэ үг байвал бичиж авна.

Үг уншингуут л шууд толгойд ордог болгомоор байна гэнээ. Тэр ч одоо их цаг хугацааны ажил байх шүү тиймээ.

Нэг мэдсэн цаг маань дуусчихсан байдаг байгаа. Ямар хурдан цаг хугацаа өнгөрөвөө.

Багш нарийн баяраар ямар ч байсан шавьтай хүн гээд мишээж явах нь л байна шүү.

4 comments:

  1. bagsh nariin bayar ch udahgui l bolchihno doo heheh. oruulsan hicheeleer chin angli hel surii daa kkk

    ReplyDelete
    Replies
    1. Хүүеээ тэгээч хө. Монголд л жинхэнэ утгаараа гоё байдаг байх. Энд ч багш нарын баяр гэж байдаггүй байхаа тээн.

      Delete
  2. Youtubed Mongol hool, zan zanshil gesen Mongol/Angli deerh videonuud baidag tedgeertei hosluulj hicheelee hiivel mash boditoi ur duntei bolno baih.

    ReplyDelete