Намар болохоор л хөдөө гэрээсээ сумын төв, аймгийн төв, хот уруу сургуульдаа явдаг байсан санаанд ордын. Аав, ээж 2 маань намайг сургуульдаа явдаг өдөр хар үүрээр босоол хоол хийгээл, тогооныхоо хамгийн зузаан өрмийг таваглаал, тэгээрэй ингээрэй гээд баахан захиас захиал, ахыг мотоциклдоо ачаагаа сайн ганзаглаж уу гээл аав шалгаал тэгсэнээ ахыг за дүүгээ унагачив тэр хөтлийг тэгж даваарай, тэр сайрны баруун энг дагаж яваарай гээл захьдагсан.
Хоёулаа гэрийнхээ гадаа гараал ээж сүү өргөнө гээл зогсоно. Аав ахын мотоциклийг шалгана. Бага давхиарай наад дүүгээ айлгачив гээл тэгнэ. Нээх хөөрхөн.
Тэгээл аав эхэлж хацар дээр үнсээл ээж ирж үнсээгүй байхад би уйлчдаг байсы ш дээ. Тэгээл уйлаал яваад байдаг байсан. Ноднин лав ээжийг үнсэхээс өмнө уйлаал саахалт айл өнгөртөл л уйлсан.
Ээжтэйгээ ярихгүй 7 хоночихоор сэтгэл үймрээд хоосон санагддаг болчихож. Би ээжтэйгээ ярихаар байна уу гээл ээжийг дугарангуут нь нээх сайхан болоод, сэтгэл цэлийгээд ирдий ш дээ.
Ээж сааль сүү хураана гээд хөдөө явчихсан чинь би хэд хоног муухай царайлаал, ээж хурдан хөдөөнөөс ирээсэй гээл суужийн.
Энэ дуутай тааралдахгүй би ямар удаан яваа бээ гэж бодлоо. Та нар бас энэ дуутай танилцаж амжаагүй бол миний блогноос танилцаад аль өмнө танилцсан бол түүхээсээ хуваалцаарай. Нээх гоё үгтэй дуу юмаа. Дуулаал дуулаал баймаар. Энэ хүүхдийн хөөрхөн дуулсаныг ээ тээн.
Энэ жил ч нээх дэвтэр ном энэ тэр гэж бэлдэхгүй амар л байна. Хичээлийн хуваарь гарчихсан, зуны хичээлүүдийн дүн гарчихсан ер нь болоол явчихлаа.
Нөгөө гайхалтай Физик дээрээ B гарсан шүү дээ. Miracle найздаа маш их баярлалаа. Өө тэгээд зөндөө олон хүнээс тоогоо асуусы ш дээ ккк. Та нартаа бүгдэд нь баярлалаа. Олны хүч оломгүй далай.
Ойрд нээх гоё юм үзье гээд олдохгүй юм. Уг нь хичээл эхлэхээс өмнө ганц 2 хану ч болтугай үзчихийнхсэн гээл бодхын. Нөгөө хэдэн аягаа угааж ирээл ядраал унтаад өгхийн. Өглөө сэрхийн аль хэдийн ажилдаа явах болсон байхын.
Монгол уруу ярихаар бөөн ажилгүй, цомхотголд орсон, халагдсан, ажил хайж байгаа, ажил хайх гэж байгаа хүмүүс байхын. Яасан ч хэцүү еэн.
Бурхан багш нь Монгол улсыг мартчихсан юмуу яасын бүү мэд. Нөгөө гайхалт ноён доллар 1800 боллоо гэж үнэн үү? Бүр 100 болтлоо унаасай.
Нэг юм нь болохоор л нөгөө юм нь болохоо байчихын тээн. Ган гачиг зуд турхан болоод гайгүй намдав уу гэтэл ард түмэн нь ажилгүй, ажил олдохгүй гачиг болохын. Манайх шиг ингэж зовж зүдэрдэг ард түмэнтэй, задарсан задгай эрх баригчидтай улс гүрэн байхгүй л байх даа.
Нээх гоё "Намар цаг" гэж гарчиг тавьчаад юу хамаагүй бичээш ва ха ха ха ха. Уул шугамандаа ургац мургац, тариа мариа бичих ёстой байх даа.
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment