Тэр нь хөөрхий би Тэмээчин Бүсгүй нь юм байна ва ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха.
Худлаа хэлдэг хүнд бараг 7 хоногт нэг хүн утасдаж мөнгө нэхэхийн. Гадаадаас ирсэн гэхээр л идэж барагдахгүй их мөнгөтэй ирдэг гэсэн төсөөлөл байдаг бололтой.
Бүр чи өгчөөч удахгүй өгий ш дээ ч гэж байх шиг. Би бүр гайхаад. Энэ хүмүүс ирэхдээ бөөн бөөн мөнгөтэй ирдэг гэтэл би нь ингээд хиртэй хувцасаа ганзаглаад хүрээд ирсийн болов уу ч гэж бодогдох шиг.
Хүн мөнгө зээлээч гэхээр би тэр хүний өмнөөс бас тэгж гуйлгуулж байгаадаа аймаар ичихийн.
Үгүй нээрээ надад тэр их мөнгө нь сая саяаараа байдаг бол би нээрээ гуйлгуулахгүй өгмөөр байхын.
Өнөөдөр бүр нэг хүнээс эвтэйхэн татгалзаад, найз нь тусалж чадахгүй нь ээ уучлаарай гэсэн чинь чи найздаа итгэхгүй байгаам уу гэсий ш дээ ва ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха.
Ямар баяндаа л би жуулчинд яваад хөдөө хөрч, гадаа гандаж явхав дээ. 10 жилийн өмнө хөтөч нар өдрийн 20 ам доллар авдаг байсан. Яг хэвээрээ л байна ш дээ.
Франц хэлний хөтөч нь арай үнэтэй 50 ам доллар юм байна. За тэгээд бусад нь яг адилхан. Бүр үнэ цэнэ нь бууцан.
Хүмүүс жуулчинд явна гэсэн чинь аймаар дургүй. Яах гээд байгаан майгаан хүүе хаая гээд байгаам чинь.
За тэгээд би одоо удахгүй баяжих гээл хүмүүс мөнгө төгрөг нэхээд байдаг байлгүй. Цөм баяжиж байгаад бүх мөнгөө хандивт өгчихнөө гэж ва ха ха ха ха ха ха ха ха ха ха ха ха.
Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
хэхэ инээдтэйен.. гуцдаг халтарууд
ReplyDeleteТийм юм байнаа хө, байна
DeleteНээрээ яг тэгдэг шүү дээ, зун амрахаар очсон үед бол бүр их асууна гээч. Боломж байдаг бол өгмөөр л байдаг. Даанч хэдэн жилдээ арай гэж нэг юм харьж байхад чинь гэж дотроо бодоод л туслах боломжгүйгээ эвтэйхэн хэлээд л өнгөрдөг. Яахав авч байгаа цалин нь мэдээж Монголд ажиллаад авдагаас хэд дахин их ч гэлээ тэрнийгээ дагаад өртөг өндөр газар амьдарч байгааг ойлгохгүй, орж ирсэн мөнгөө тэр чигээр нь хадгалж байдаг гэж боддог байхаа хэхэ.
ReplyDeleteХарин тиймээ, бид чинь нэг л баян хүмүүс, гадаадыг цөм хуулж идээд ирдэг юм биш үү.
DeleteОдоо бүр смс ирэхээр цочдог болчоод байгаа ш дээ хө.
Хаха даварцан гарууд уу гүй юу. Ер нь баян, мөнгөтэй ирсэн,байлаа ч тэгээд хүнд зээлүүлэх нь алба уу.
ReplyDeleteӨө бүр хүн чинь бүр улаан цагаандаа гарцан, аймаар гуйдын байна ш дээ.
Deletehahahahh bi ch bas gadaadad bgaa 2 egchiigee bayan l gej boddii shde kkk
ReplyDeleteХэ хэ хэ. Нэг тийм мэдрэмж байдаг юм.
DeleteЭнд чинь илүү дутуу юмаа хүнд өгөөд сурцан. Тэнд илүү дутуу юм гарахаар өгөх юм байхгүй. Тэд нарыгаа овоолж байтал баяжчихсан юм шиг, тийм ийм юм авах уу гээд тэгэхээр баян юм шиг санагддаг байх хэ хэ хэ.
humuus gadaad suudag humuusig ih bayan gej boddog yum shigee,
ReplyDeleteХамгийн баян хүмүүс чинь л тэд нар шүү дээ юм биш үү.
Deleteнамайг наашаа ирсний дараа манай ээжийн нэг хамаатан ээж дээр очоод танай охин чинь шуудай шуудайгаар ногоон /$/ явуулж байгаа биз дээ гэсэн гэсэн. Тэгэхэд би энд хоногийн хоолны мөнгөө хүргэх гэж ядаж байхад ккк.
ReplyDeleteХэлээд юүхэвээ, энэ хүмүүс бас их сонин юмаа.
DeleteҮгүй ээ хүнээс их сонин сонин ааш гарах юмаа.
Өө мань нь тэгж мөнгө төгрөг хийгээгүй ээ олдсоноо хэрэглээл ирсэн шдээ гээл хэлчихгүй юу хүмүүс чинь одоо ямар аюултайн
ReplyDeleteХэлээд хэлээд ойлгохгүй, чи өгчөөч дээ гэж мэгж загнаад алжийнооооо.
Deleteөө тэгээл бөөн бөөн өрийн сүлжээнүүд дээ. өгөх өгөхгүй нь л хаашаа байдгийм гэхээс
ReplyDeleteӨө харин тийн, хэцүү л юм шиг байна лээ
DeleteХүмүүсийг давраачихсан юм уу, ийм олон даварсан улсууд наад хавиар чинь байсан уу?? ккк. би ч ийш тийшээ зөндөө л явж ажил хийсэн, надаас нэг ч удаа мөнгө нэхэж байгаагүй шдээ. эсвэл би яаагаад ч өгөхөөргүй харагддаг байх хахаха
ReplyDeleteЕр нь бол зөөлөн хүн шүү би.
DeleteМонголд байхдаа илүү дутуу мөнгө зээлүүлдэг л байсан. Гэтэл одоо боломжгүй байнаа гэсэн ч шууд загнадыг болсон байнаа хө.