Монгол орныхоо байгалийн үзэсгэлэнт газруудаар 10 хоног давхиж байгаад ирлээ.
|
Ёлын Ам |
|
Мөс ихтэй байна лээ |
|
Ингээд тогтчихсон |
Их өндөр хүрхрээ шиг мөс нь байхгүй байна лээ. Зүгээр ингээд мөс нь бол байна лээ. Тэр өндөр оргил, сарьдагууд ч бас гоё шүү гоё. Гадаадынхан ч дуу алдаад л байна лээ.
|
Хонгорын элс |
|
Сайхан нутаг шүү даа |
|
Уул шиг өндөр Дуут Манхан |
Энд Нүдэн булаг гээд шинэ үзмэр байна лээ шүү. Бүр хашгирахаар бүр хүчтэй оргилдог. Нүд шиг тийм эргэлдсэн булаг байна лээ.
|
Баян заг |
|
Үлэг гүрвэл болох дөхсөөн |
Алхаж малхаал явж байсан чинь манай нэг шар олгой хорхой гэдэг юм уншаад ирцэн юм л бол нөгөөхөө асуугаад би бүр алхаад явж байснаа гэнэт гараад ирвэл яанаа гэж айж энэ тэр кккк.
Уг нь энд Онгийн хийдийн туурь үзсиймаа. Даанч зураг авахаа мартсан байна лээ.
|
Орхоны хөндий |
За тэгээд түм буман их юм болж байсан газрыг харсан их л сүртэй сайхан байна лээ. Жаахан бороотой өдөр таарчихсан. Гэхдээ дажгүй.
|
Сайхан газар байна лээ шүү |
Энэ хөндийн харахаар тэр 13р зуунд болж байсан амьдрал харагдах ч шиг ккккккк.
|
Мэлхий хад |
Хүмүүс хувиараа аягүй их эртний эдлэл гээд юм гаргаж зардаг юм байна лээ. Энерги дууддаг аяга манай нэг шар хүүхэн хүртэл авсан ш дээ.
|
Эрдэнэ зуу хийд |
Ерөнхийлөгч ирнэ гээд бөөн сүр, дээрээс нь жаахан салхитай байсан. Би чинь ногоон торгон дээлээ өмсөөд явсан чинь хүмүүс сайхан дулаахан харагдаж байгааг минь гайхаж байна лээ.
|
Цэнхэр сумын халуун рашаан |
Уг нь тэр рашаан нь үнэхээр гоё юм билээ. Нэг минутанд 10 л гардаг гэсэн. Тэр халуун рашаанд нь 2 удаа орсон, бие зөөлрөөд нүүр ам цагаараад нэг их сайхан болсон.
Уг нь тэр рашааны эхэн дээр нь очсон юмаа. Даанч зураг авахаа мартсан байна лээ.
|
Өгий нуур |
Өгий нуурийг чинь одоо бараг 2 тойрсон шүү дээ. Шууд нуурнаасаа загас барьж оройн хоолоо идээл гоё гоё.
|
Сонин хар ялаа аймаар их |
Энэ нэг хар ялаа нээрээ хамаг торон малгай саравчийг бодогдуулж байгаа юм чинь.
|
Бүргэдийн үүр |
Зулзага нь гэсэн чинь аймаар том, эх нь бол бүр аймаар юм байгаа байхаа.
|
Тахь |
Унага нь их хөөрхөн цагаан юм билээ. Тэр ой хамгаалагчид нь шөнө бүр нялх унагыг чононоос хамгаалдаг гэсэн.
|
Тахь |
|
Тахиар хүрээлүүллээ ш дээ |
За тэгээд говийнхон халуун наранд, мод түлээгүй газар маш их ажилсаг, хангайнхан сэрүүн газар мод түлээ ихтэй газар үнэхээр залхуу санагдлаа даа. Санагдах юу байхав бодитоор харагдаж бас бусад ч хэлж байх юмаа.
Сайхаан сайхан, Бат-Өлзий орохгүй яав?
ReplyDeleteХөтөлбөрт байсангүй ээ хө, дараа орох байхаа хө
DeleteЧи тэнд байсым биш биз хө?
saihan yavjee. hodooguur yavmaar sanagdchihlaa :)
ReplyDeleteГоё байна лээ. Хотод орж ирээд түгжрээд шууд дотор муухайрсий ш дээ.
DeleteХөдөө чинь утас барьдаг болохоор сайхан болчихжээ.
Saihan yavjee... ataarhjiinaa :)
ReplyDeleteIngehed unuduur "ene humuus mongol harihaaraa blgo geechee martchih yum. Amidral ni butsalj devreed yuun blogtoigoo manatai boldog baih" gesen comment bichih gej bailaa shde
Аягүй завгүй. Элбэгээ ах Монгол улсын төлөө зүтгээд би энд Монгол улсыг танилцуулаад завгүй завгүй л гүйж байна.
DeleteЭхлээд жаахан тэгмээр болж байсан би чинь одоо буцаал дотогшоо ороол, гадаадад байгаа юм шиг цахимныхаа өмнө л сууж байх юм байна ш дээ.
Сайхан аялал байна. Зарим нь энд хаврын улирлаас салж амжаагүй байхад зарим нь зуны аялалдаа гараад эхэлчихжээ kkk. Таны бичлэгийг уншаад ноднингийн аялал маань санаанд оров. Хангай, Говийг харьцуулж бичсэнийг сонирхвол уншиж үзээрэй ;)
ReplyDeleteЛинк нь энэ байна http://nomingobi.blogspot.com/2012/08/blog-post_20.html
DeleteЗа орж үзнээ.
DeleteСайхан үзэсгэлэнтэй байгаль нутгаар явах нь сайхан юм даа.
энд тэнд хүмүүс аялаад эхэлчихлээ
ReplyDeleteӨө тийн, шар толгойтууд авч хөдөө яваал байжийн.
DeleteБи бас сая 6 сард ЁЛын ам явж үзсэн . Сайхан газар бна лэ. ЗУН тэгээд бүр ГОВЬД мөстэй газар бна гэдэг гайхалтай.
ReplyDeleteГоё газар шүү. Монгол орон ч үзэсгэлэнтэй сайхан шүү.
Delete