Монголчуудаас өөр хүнийг амьдаар нь алдаг ард түмэн хаана байна вэ? 4 жил ёстой сайхан амар жимэр амьдарч байгаад ирсийн биш үү.
Амьдралын ээдрээ гацаанаас наана энэ хүмүүсийн муухай худал, хуурмаг ярианаас болоод чад хийчихийн биш үү?
Би барагтай юманд санаагаар унаад байдаггүй хүн. Мэдээж эрээн, бараан юм хүнд тохиолдож л таараа.
Гэтэл өчигдөр, өнөөдөр 2 арай бишээ биш. Сэтгэлээр унаж ядаж байхад дээрээс нь бүр гадуур үүргэвч үүрээд ч явах эрх байхгүй. Хамаг юм хулгайлж авч явчих гээд заавал элгэндээ нааж, энгэртээ тэвэрч явна.
Дээрээс нь замаар нь гарах гэж амь наана, там цаана болно. Өчигдөр бол эрхий хуруугаа дайруулангаа л алдлаа. Уур хүрээд явган хүний гэрэл асцан байгаан биш үү гээд хашгирлаа ш дээ.
За тэгээд энэ хүмүүс чинь одоо ямар аймаар юм бэ? Энэ ам мам нь ерөөсөө хүн муулах гэж заяагдсын биш үү. Ялангуяа ТБ намайг ва ха ха ха ха ха ха.
Одоо юу гэнэ үү дээ. Ийм сонин содон хүүхэн хаанаас гараад ирэв? Чи ер нь хэн еэн гэж мэгээд ёо ёо ёо ёо ёо ёо.
Та нар тэр нэг илжигтэй эхнэр, нөхөр 2-ийн үлгэрийг үзсэн үү? Тэр яг мөн.
За би жишээ дурдая.
Хөөрхйи нэг амьтан гадаадаас хүрээд ирвэл: Ингэж ярих нь ээ.
Сургууль энэ тэрт сурч явсан бол зайлуул сургуулиасаа хөөгдөөдж ирж, тэгнээ тэгнэ, тэрний сургууль соёл гэж юу байсын, зэ тэгээд нэг бие мие нь эвгүйрхээд ирсэн бол ээ хөөрхий өвчин тусаад ирж гэнэ, цаадхаасаа холуур яваарай.
Дээрээс нь одоо тэр хавьдаа хүн, амьтантай байж байгаад ирсэн бол иш цаадах нь хөөгөөд явуулж гэнэ, зайлуул зайлуул.
За тэгээд виза энэ тэр асуудалтай байсан бол ишшш баригдаад ирсэн гэнээ эвий эвий ва ха ха ха ха ха ха ха.
Ёо ёо ёо ёо хүн одоо өссөн төрсөн нутагтаа ирж болохгүй юу ард түмээн. Ямар аймаар юм бэ?????????????????? Бүр миний нэг хамгийн дажгүй гэж бодож явсан хуучин ажилын хүүхэн намайг чинь зүгээр дотор, гадаргүй ярьж гэнэ.
Буцаж ажилдаа орох гээд явж байна гэнэ, зайлуул даа хөөрхий, юу юу ч гэнэ үү? Сая бүр сонсоод ухаан алдаад унасангүй ээ.
Нээрээ бас л аймаар юмаа. Энэ чинь миний амьдрал ш дээ тийм биз дээ. Яагаад тэгж байгаа юм бэ?
Ямар муухай юм бэ?
За за энэнээс цаашаа бичиж чадахгүй нь ээ. Нүдэнд нулимс бөмбөрөөд бүр нэг гомдол төрөөд болдоггүй.
Хайрт блогчид минь урмын үгсээ хайрлаарай. Сэтгэлээр дэмжээрэй. Баярлалаа. Хайртай шүү та нартаа.
Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
Багад ээж маань хүний хэлсэнээр болох биш битгий тоо гэдэгсэн. Хөөрхийс өөр ярих сонин сайхангүй улс аргаа барахдаа тэгэж ярьдаг юм биз. Тэдний ярисныг бодох тунгаах завгүй хөөн би гээд л алхаад бай даа.
ReplyDeleteХарин тийм л байдаг байх даа. Та нарынхаа урмын үгсийг уншаад өөрийн эрхгүй дотор цэлмээд сайхан болоод ирлээ.
DeleteБаярлалаа
Чи гэнэн юм бээ. Би бол үүргэвч үүрэхгүй бгаа. Утас түрийвч 2-оо нэг нэг кармандаа хийж аваад гарч өгнө. Цүнх барьвал байн байн тэмтэрч стрессдэж явах гэж гэцүүү. Зам бол сар 2 сар болоход гараад сурчиж бна. Гэхдээ шаардлагагүй бол зам гарах аймаар дургүй. Замын цаадах номин орж чадахгүй наадах миний дэлгүүрээр нь байнга ороостой. Тэгээд адилхан хэрэлдээд л яваад бж дээ. Хичнэн жил хэрүүл хийгээгүй, монголд сайхан шүү хэрүүл хийгээд гэж бодоод бсан хүссэн юм хүзүүгээр татжийнөө.
ReplyDeleteАа ёстой аймаар аймаар. Цүнхгүй явж бас болохгүй байнаа. Бүр үүргэвчгүй явж чадахгүй байнаа.
DeleteӨө өмнө нь ч сайхан л хэрэлддэг байлаа. Одоо бол байхгүй ээ байхгүй.
Тамын тогооны үлгэр зөвхөн Монголчуудад л зориулагдаж зохиогдсон юм шүү дээ. Яалт ч байхгүй. Ядаж 50 жилийн дараа уг үндэс сууриараа монгол хүний ухамсар өөрчлөгдөнө гэж л найдая даа. Бүүр нэг хүн муулахын тулд хэл ам заяацан юм шиг байдаг юм гайхмаар. Гэхдээ хүн муулж байгаа хүмүүсийг ажаад байхад боловсрол ухамсрын түвшин арай л доогуур хүмүүс байдаг юмаа. Тэгэж л зугаагаа гаргадаг хүмүүс байдаг юм шиг байгаан.
ReplyDeleteНэг гоё үг байдаг ш дээ. Ухаантай хүмүүс шинэ санаа оноо ярилцдаг. За тэгээд доогуурх нь хүн муулдаг гэж.
DeleteЭр эмгүй хэзээ ч энэ муухай зангаасаа салахын бүү мэд.
ээ чи минь тайвраа, болж өгвөл тиймэрхүү юмнуудтай харьцсаны ч хэрэггүй ээ. Гэхдээ л маш их гомдол төрдийшүү
ReplyDeleteБи бүр аймар их гомдсон. Бүр нулимс бөмбөрөөд уйлаад.
DeleteHen ch dursahgui bol ontsgui sh dee yadaj l muulj baig geye dee hehe.
ReplyDeleteEsvel muuluulna gedeg ni chi ih sain bna geseg ug SAIN BAINA
Хэ хэ хэ баярлалаа. Бодвол энэ яах нь вэ гээд харж байсын байна гээд тайвширья даа тээн хэ хэ хэ.
DeleteMongol bol hun alaad ch hamaagui mungutei bolson huniig mundag/baatar gej oilgodog nileen zerleg haranhui niigem gedgiig tootsoolj humuustei hariltsah heregtei. Mongoliin odoogiin niigemiin hariltsaa 1900-aad onii Amerik, Angliin tuvshin deeree baigaa jishee n UB-d tom jeeptei kompanii zahiral hun 10 nastai huuhed ungursun zun sogtuugaar dairch alaad 2 jiliin l horih yal avdag geheer niigmiin gol sudaluud asar yarvigtai bohirdson gesen ug. Tiimees communikatsaa arai sophisticated bolgoj re-adaptation alert mode deeree ehnii 1 jild baih n sain. ;)
ReplyDeleteТэр рүү ч бас л их юм үзэж байж орох дэг шүү.
DeleteБи чинь одоо уйлж унжаагүй их сайхан тайван байсан хүн байгаан. Бүр хамгийн сүүлд хэзээ уйллаа гэж бодоод олж чадаагүй ш дээ.
Тэгсэн л тэр муухай юмыг сонсоод шууд нулимс бөмбөрөөд.
тэгжийгаад дасчихна даа миний хөгшин битгий санаа зов
ReplyDeleteДасах уу хэ хэ хэ? Шууд хүмүүстэй харьцахаа байнаа.
DeleteӨө тэр хүмүүсийн худлаа үнэн яриаг сонсоод байвал ёстой бүтэхгүй шүү. Стрессдэхийн нэмэр зүгээр л огт тоохгүй бай. Зам гарахыг ёстой сурах л байх даа кк удахгүй дасах байх даа. Аан тэр хулгай бол ёстой хэцүү автобусанд суувал ухуулна, алхаад явахад ухуулна одоо тэгээд үүргэвч үүрэх эрхгүй бараг эд хөрөнгөө энгэртээ зүүгээд тас тэврээд явах л тавилантай болоод байх шиг байна шд хулгайчийг бол одоо ёстой яадын байгаан бүү мэд
ReplyDeleteӨө ёстой 2 өдөр хүнд л байлаа.
DeleteОдооноос гайгүй болж байна. хүмүүстэй л уулзахгүй байвал хов жив сонсохгүй юм байна.
Үүргэвч үүрж явж болохгүй нэг л дотор давчдаад байна хэ хэ хэ.
za za hyamraad yuhev, ter hogiin yumnuudiig hay, shuud hay!
ReplyDeleteХэ хэ хэ, гайгүй болж байнаа.
DeleteТэрэнд санаагаар уналтгүй, эхэндээ тэд нар чинь тэгээд хэл амаа билүүдэцгээнэ, тоохгүй байхаар аяндаа больно доо. Тоогоод эмзэглээд байвал улам л оло 7 юм ярьна. Don't care just be strong.
ReplyDeleteЗа тэгнээ баярлалаа. Бүр аймаар гомдол төрөөд. Хүний амьдралыг шууд зохиогоол ярих юм байна ш дээ энэ хүмүүс чинь.
Deleteidsen eryy xuvxairch, idyylsen but urgana gej neg saixan yg bdag daa.
ReplyDeleteӨө новш юмаа. Хэзээ энэ ҮХЭР монголчууд ХҮН болохийн болоо. Болж бүтэж байгаа юм нэгээхэн ч дуулдахгүй юм. Цаг хугацаа, цаашлаад амьдрал яваад дууслаа шд. Хуруу гар хошуу амаа нэмэрлье гээд нохой хуцсанд тоохгүйм даа. Би бүр сүүлийн үед монголын талаар бодоод маш их бухимдаж байгаа. Очоод яаж дасдаг юм байгаан. Гараад л захын нэг муу халтар баагийтай хэрүүл хийнэ. Яаж ингэж уур уцаартай хэрүүлтэйгээр амьдралыг туулах юм бэ??? Агаарын бохирдол, хүнсний аюулгүй байдлаас нь болоод харийн оронд хоргодож байгаа хүмүүс өчнөөн байна. Яг л дайны бүсээс дүрвэж байгаа юм шиг. ЭМЭГНЭЛ биш гэж үү....
ReplyDeleteХэцүү юм байна. Зөндөө байноо.
DeleteСайхан юм байна. Ээж, ах дүү нартайгаа ойр гоё юмаа. Одоо тэгээд Монголын эмгэнэл гэдэг нь энэ байхаа даа.
Бас л аймаар байна шүү.