
Галзуу ганц тоглоомонд дурлаад удаж байна. Дурлалдаа ч үнэнч байгаа. Бараг 3 жилийн өмнөөс тоглож эхэлсэн байх шүү. Анх Оюука маань авчираад аймаар тоглоод хэ хэ хэ. Бүр галзуураад за арай үгүй ээ. Гэхдээ хоол бариад гүйж байна гээд нэг шөнө зүүдэлсэн шүү ха ха ха ха. Зарим хүмүүст хүүхдийн тоглоом мэт санагдаж магадгүй л дээ. Гэхдээ гоё шүү. Бүр хамаг дээд оноог нь аваад тоглоомоо дуусгах сайхан байдаг юм. Үүнээс өөр тоглоом цахим машин дээр тоглодоггүй ээ. Би 2 дугаарыг нь авч тоголсон хэ хэ хэ. Өөр дугаар нь байгаа бол дугаараа солилцож тоглоно шүү энэ тэр гээд хэ хэ хэ. Тоглож үзээгүй бол энэ нэрээр нь хайгаад тэгээд нэг цагийн сорилтыг нь тоглож үзээрэй. Хөгжилтэй шүү найзуудааа. Яаж дээд оноог нь авах нарийн аргыг хүсвэл надаас судлаарай энэ тэр гээд хэ хэ хэ. За тэгээд цэнгэн хөгжилдөөрэй.
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment