Хэд дэх удаагаа шоконд оров гээд тоолхын бол тооны шинжлэх ухааныг шалгасан хэрэг болно. Яаж шоконд оров гэдэгээ л ярья тиймээ. Эндхийн Costco гээд бөөний дэлгүүр орж үзэх гэж удсаар байгаад 3 хоногийн өмнө очсон чинь манай дэлгүүрийн картгүй бол оруулдаггүй юм гэдэг байна ш дээ. Өө за за ангилалтай юмуу хаашаа еэн гэж бодоод нөгөө заасан газар нь очсон чинь 60-100 долларын 2 карт байгаа нэгийг нь авч дэлгүүр рүү орох эрхтэй гэж авдийм даа. Эхлээд жаахан тоохгүй байсан чинь үгүй ээ тэр хүн гэдэг чинь байнаа байнаа. Сонирхол хөдлөөд үйлчилгээг нь сайн лавлатал сонирхолгүй болвол карты нь буцааж өгөөд мөнгөө авч болдог гэнээ. Тэгэхээр нөгөө картных нь нэгийг аваад орлоо доо. Ээ ёстой эрт ирж байхгүй яаваа энэ тэр гээд амаа дарлаа ш даа ха ха ха. За ёстой байнаа байна. Бүр нүд эрээлжлээд тэнд ч гоё юм энд ч чамин юм харагдаад цэцгэнд төөрсөн эрвээхэй болоод авлаа ш дээ.
Барьж энэ тэр үзээд л ха ха ха, гол нь дандаа брэндийн бараа бөөнөөрөө байсан гээд л бодчих. Ерөөсөө брэндийн дэлгүүр. Тэр техник, гоо сайхан, хувцас хунар байнааа харин ч нэг. Хятад бараа харин ховор байна лээ шүү. Тэгээд цаг бага байсан тул 2 цаг дотор нь яваад жаал жуул ойр зуурын юмаа бөөндөж аваад кассан дээр ирээд бараагаа бичүүлж байтал өмнө нэг шар хүүхэн сайн уу гээд зогсож байхын. Хэн билээ нэр нь таг? Юу билээ би яаж таньдаг билээ гээд бодлоо, санаанд орж ирдэггүй. Золиг чинь өмнөөс англиар яриад байхымаа. 3 минут таг дуугүй хөдөлгөөнгүй зогсоод өө тийн манай ангийн Канад охин байна гээд сэрлээ ш дээ. Энэ Монриал хотод ирээд 7 сар болж байна. Нэг ч удаа ингэж санаандгүй таньдаг хүнтэйгээ тааралдаж байсангүй. 3 сая том хүнтэй хотод за үсрээл би нэг 100 хүн л таних байх даа. Тэгсэн нэг нь дэлгүүрт таардаг гэжий ш дээ.
Арай гэж Англиар сайн уу хэнтэй яваа юм энэ тэр гээд 3 үг солиод өнгөрсөн дөө. Би тэгээд олон газраар явах биш дээ. Гэр сургууль, метро, автобус тэгээл болоо. Ресторан кафе орох биш ямар, өмнөөс цайны мөнгө нэхээд уйлан дуугараад уур хүргэдэг мондинууд байгаа юм. Өөхөнд боосон бөөр шиг, Өөдөө харсан ангайхайны дэгдээхэй шиг бэлэн юм идэж сурсан хүүхдүүд ээ гэж.
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment