Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Sunday, 16 May 2010

Babies

За ийм кино цаад Францууд чинь хийсэн байна. Африк, Америк, Япон, Монгол гэсэн 4 орны 4 хүүхэд хэрхэн эхээс мэндэлж байгаа болон нэг нас хүртэл хэрхэн яаж өсч бойжиж, хэлд орж, алхаж буйг харуулсан кино байна. Ямар нэгэн тайлбар, үг байхгүй зөвхөн хүүхдүүдийг харуулна. Хааяа ээж, аав нь хальт гарч байна. Манай багш үзсэн дажгүйм байна гэхээр нь кино театр зорьж очиж үзсэн юм. Төв аймгийн Чандмань сумын залуухан гэр бүл тоглосон байна лээ. Төв аймаг гэхээрээ бас хотод ойрхон тул хотын хэрэглээний зүйл болох гар утас, цахилгаан үүсгүүр энэ тэр харагдлааа. Надад 2 л юм таалагдаагүй. Монгол айлын тоонон дээр нь муур сууж байхын. Бас нэг азарган тахиа байнаа. Тахиа гэдэг амтьныг чинь үзээгүй хэдэн жил болжийн. Намайг бага байхад л тахиа байдаг тахиа малладаг эгчийг хальт таньдаг байсан юм.
За тэр муур одоо мэдэхгүй тэрний оронд нохой нь гарсан бол жинхэнэ гоё утга төгөлдөр болох байж гэж бодлоо. За за тэр кино нь хүн бүрт таалагдах албатай биш дээ тиймээ.
Африк нь харин заримдаа жаахан цээр хүрмээр юм харагдаж байна лээ хэ хэ хэ. Эвгүй ч юм шиг ядаж байхад нэг попкорн бариад орцон чинь нөгөө Африк-г хараад цээр хүрээд идсэн ч үгүй. Бүр хүүхдийнхээ үсийг аймаар том хутгаар хусаж байсан гээл бодчих.
За Япон, Америк 2 хүүхэд бол бөмбөрөөд л бөмбөрөөд л байх нь тэр. Африк, Монгол 2 нь сайхан хөрөв аргаар бойжиж нөгөө 2 нь байнгын хүний анхааруулга, хяналтанд байгааг харуулж байлаа.
Монгол хүүхэд нь хананаас уяатай байсан чинь тэр үзэгчид инээлдэж байна гэдэг чинь. Сайхан алтан шаргал тал, бор гэр, үхрийн зэл, цагаан сар бууз энэ тэр гарч байна лээ дээ харин ч нэг. За ингээд та бүхэн сонирхвол үзнэ биз. Хөөрхөн энгийн бүтээл байна лээ.

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment