Тэгэхээр манай энэ дээд түвшинийй /аая яааяаа/ ангид хуучин хэдээс гадна баахан шинэ хүмүүс ирсэээн. Энэ Өмнөд Америкийнханыг дуусгах нь ээ би. Перу-с нэг оюутан ирсэн. Одоо тэгээд Өмнөд Америкийн хэдхэн улсаас л хүнтэй танилцах дутжийн даа. Аргентин Чили 2 үлдсэн гээд газрын зурган дээр шалгасан чинь юу вэ 8 улс байна ш дээ. Зэ тэгээд Герман , бас нэг Европ-с ирсэн охин бий. Хаанаас гэлээ дээ. Сайн танилцаж амжаагүй байна. Иран-с бас нэг охин ирсэн. За тэгээд бас 3-4 Канад хүмүүс байсааан. Бүр яасан гээч 2 тэтгэвэрт гарсан хүн байгаа гээл бодчих. Ямар ч байсан 60 гарсан байхаа тэр 2. Бие биенээ олоод тохой нийлүүлж сууж энэ тэр тэр 2 их хачин байгаа хэ хэ хэ. Миний баруун гар тэл Солонгос 22-той хүүхэн зүүн гар талд тэр Герман-с ирсэн тэтгэвэрт гарсан эгч суудын. За тэгээд Австри, Солонгос, Африк, Америк гэсэн орны хүмүүс байгаа. Эд нар 4-р шатны ангийнхан. Манай Америк залуу Хятад, Америкийн эрлийз, Бээжинд амьдардын. ӨвөрМонголд очиж байсан гээд манай Монголын тухай их асууна. Нээрээ манай Америк залуу 18-тай ш дээ хэ хэ хэ. Энэ жил Харвардад сурах гэж байгаа гээл бодчих. Мундаг байна уу? Аймаар их шалгалт шүүлгэнд орсон гэсэн. Аав нь хүртэл шалгалт өгсөн гэсэн ш дээ. За тэгсэн төлбөр нь хэд гэсэн гээч жилийн 32 000 ам доллар гэсээээээээээээн. Зөвхөн сургалтынх нь төлбөр ш дээ. Тэгээд байр, хоолны мөнгө гээд явж өгнө биз дэээ. Аав нь их сүрхий л хүн байх. Ээж нь болхоор Хятад гэсэн. Бас нэг охин дүүтэй.
Манай ангийнхан ирэх намар бөөн мастерт сурна гэсэн улсууд л байна. Сургуульдаа орцгоочихсон гэсэн. Канад том болхоор эд нэг хотод нь очиж нэг жил амьдраал тэгээл явдаг улсууд юмаа. Мартсанаас манай ангийн гомо залуу өөр сургуулийн Франц хэлний тэтгэлэгтэй курст сурч байгаа гэсэн. Манай энэ сургууль ч бас үнэтэй шүү.
За за одоо өглөөний 7-24 болж байна. Хувцасаа өмсөөд хичээлдээ явлаа. Амжилт шүү...
цаг нь аймаар зөрүүтэй юм тэ. энд оройны 9.25 болж байна.амжилт.
ReplyDeleteБаярлалаа найзаа. Чамд бас амжилт хүсье.Монгол-с 12 цагаар зөрдийн.
ReplyDelete