21 зуунд чинь бас сонин сонин юм их байнаа. Би өглөөний ээлжийн багшийн хичээл дээр арай гэж л 70 авч байна харин өдрийн ээлжийн багш дээр дандаа онц авдаг. Үүний гаргалгааг гаргаж өгөх хүн байна уу? Гол нь дүндээ биш гэхдээ миний хийсэн нэг ажилыг 2 хүн дүгнээд 2 үнэлэлт өгч байна. Гэхдээ бас 2 өөр хүн юм чинь өөр байхыг үгүйсгэхгүй ээ. Гэхдээ бүр тийм хол зайтай гээд бод доо.
Манай өглөөний багш жаахан хүн ялгаж харьцдаг. Би энэ багшаар дунд түвшинд заалгаж байсан юм. Колумбаас ирсэн өндөр цагаан залууд гөөмөн их долдигнодог байж билээ. Юу ч хийгээгүй байхад нь онц тавиал ямар сайндаа манай ангийн Канад охин аймаар ууралсий ш дээ ккккккккккк гэхдээ түүнийгээ Со хүүхэн бид 2-т л хэлсэн л дээ.
Гэтэл өнөөдөр 2 өдрийн өмнө авсан зохион бичлэгээ тараасан чинь би нь арай гэж л 70 уруу дөхөж. Би угаасаа тоогоогүй ээ. Гэтэл манай Со охин дүнгээ хараад уйлах нь эээ. 75 авсан байгаадаа гомдоод өнөөдөр юу ч идээгүй. Тэгсэнээ миний ханцуйнаас татжийн Яасан хө гэсэн чинь энэ багш надад дургүй байхаа гэнээ? /Со хүүхэн, Со охин гэж 2 хүн шүү/
Яажийн гэсэн чинь надтай ерөөсөө харьцдаггүй асуулт асуухар аргалаад л сайн тайлбарлаж өгөхгүй, энэ тавьсан дүнг нь хар гэнээ ккккккккк. Тэгэхээр нь харин надад дургүйм шиг байна лээ гэсэн чинь үгүй ш дээ. Чамаас дандаа асуулт асуудаг ш дээ гэсэн чинь нөгөө ууралдаг Канад охин энэ их зэвүүн багш угаасаа та 2 маргалдах хэрэггүй гэнээ.
За гэтэл өдрийн ээлжний багш үнээр найртай гэжуугаа. Юм л бол надаас асууна. Надаас өгүүлбэр эхлэнэ. Монголд их хайртай. Монголын тухай байнга асууна. Сэдэв л гарвал Монголд ямар байдаг вэ гэж асууна.
За нөгөө өглөөний багш Монгол гэж ангайгаа бий дээ харин ч нэг кккккккккккккккккккккк. За тэр яахав. Энэ курсээ бушуухан төгсөх л юм боджийн даа.
өглөөний багш аймаар жендэрийн үзэлтэй аайн.өдрийн багш хэт нэг хүнийг тахин шүтсэн үзэлтэй аайн.тэгэд баланс барьж байга юм биш үү.хэхэ
ReplyDeleteНээрээ тийм ч юмуу чи ёстой гоё хэллээ шүү найзааааааааа хи хи хи. Дуртай дургүй хичээлдээ явна даа хэ хэ хэ.
ReplyDelete