Энэ дэвэн дэлхийгээс ирсэн хүмүүсийг ажиглаал байхад янз янзын юм бодогдуулна. Зарим нь инээд хүргэнэ. Зарим нь хааяа духны арьс үрчлээтүүлнэ. Сүүлийн 3-4 өдөр цаг агаар нэлээд дулаарч бас ийш тийшээ цас, мөсөнд тээглэлгүй хүн хар бас сайн гэгч нь ажиглаад авав. За гангарч байна гэж жигтэйхан нөгөө хүүхний гуя энэ тэр бол нэлээн дээшээ ил гарсан байлаа. Метронд бол бүтэж үхэм халуун. Тэгээд ямар оронгуутаа тайчилтай биш дээ. Халууцаад л чихэлдээд л явна. Өчигдөр метронд суугаад 2 буудал өнгөрсний дараа метро хөдөлснөө гэнэт зогсоод тэгсэн хавийн хүмүүс ханараад орилоод би яаж нэг юм сандал дээр сууцан байсан юмб дээ. Тэгсэн миний урд суусан өвгөн дээрээс нэг хүүхэн дарж бараг л унаад тэгсэн нөгөө өвгөн орилоод хүүхэн ч уучилал гуйгаад миний буруу биш шүү уучлаарай гээд л. Зарим нь ч шалан дээр унаад өгсөн байна лээ. Би яг нэг цагт өдөр бүр метронд суудаг болхоор ганц 2 хүмүүсийг царайгаар нь танина. Зарим нь найз охинтойгоо суугаад л метрон дотороос гарах, 2 тийш явахдаа сүр болно ш дээ. Үнсэлцээд л тэврэлдээд л... Орой хичээлээ тараад буцаад метроны буудлаас гарахад хөгжимчин ирчихсэн гитар тоглож байдаг. Гуйлагчин юм байх гэж боддог байсан чинь үгүй байна лээ. Зориуд цаанаасаа ийм хөгжимчид байдаг гэсэн. Ноднин нэг алдарт хийлчинийг авчирч метроны буудал дээр тоглуулсан чинь хүмүүс итгэхгүй байсан гэсэн. Заримдаа ядраад явж байхад гоё хөгжим явж байхад гоё санагддаг шүү. Бүх албан газар, сургууль нь өвөл ч байсан ажил дээрээ ботинк сандал өмсдөг. Яг эмнэлгийн ажилчид шиг. Сая цаг агаар дулаараал ангийнхан яаж нүцгэлэх нь вэ гээл харжийсан чинь өчигдөр нь үстэй өвлийн гутал өмсөж байснаа маргааш нь ботинк, сандал 2-ын дунд тооцогдох юм өмсөөд ирхийн. Аягүй огцом тайчиж байгаа байхгүй юу даа. Би бол их хашир үзий ш дээ. Дэс дараатай бас яарахгүй тайчина гэжугаан. Эхлээд өвлийн гутал байсан бол жаахан нимгэлээд хавар намрын гутал, дараа нь пүүз тэгээд ботинк тэгээд сандал, углааш гэх мэт. Гэтэл эд үгүй ээ. Цөм цөм сэтгээд бодоод хийгээд явчижайгаан. Бүх юм нь цаанаасаа бэлэн нэгийг нөгөөгөөр орлуулна, байхгүй бол байхгүйгаараа дуусна энэ тэр гэж байхгүй. Хямгадах тухай бүр ч байхгүй. Манай ангийнхан хэн хоолоо авчирч иджийн хэн хоол ерөөсөө хийхгүй гуанздаж байна энэ тэр гээд их юм ажигланаа. Хөвгүүд л болсон хойно ихэнх нь гуанздана. Гэхдээ бас өөр. Эхнэртэй 2-3 эр бий. Байнга хоолоо авчирч иднэ. Гомо залуу бас яг тийм зуршилтай. Зарим талдаа эмэгтэй ч юм шиг. Заримдаа хараад өрөвддөг ш дээ. Нэг өдөр унаа, тээврийн хэрэгсэлийн тухай ярьж байгаад Гомо залуу дээр онгоц таараад тэгсэн чинь би сайн хэлж мэдэхгүй байна би нэг л удаа онгоцонд суусан гэсэн чинь ангийнхан нирх гээд саваад унацан. Би бүр гайхаад яахав дээ онгоцонд суугаагүй л байгаа биз. Ямар Бермудууд шиг дэлгүүр хэсэх гэж АНУ, Канад нисэх болжийн уу?
Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment