Өглөө сууж хичээлдээ явдаг Метро биш шүү. Уншдаг Метро гэдэг сонин ярих гэж байна. Монтриал хотод өдөр бүр гардаг нэлээд хэдэн сонин бий. Түүний нэг нь Метро. Өглөө энэ сонинг хальт гарчиглаад анги уруугаа орохгүй бол тэгээл ертөнцөөс 08 сар хоцорсон юм шиг сэтгэгдэл төрнө. Метронд явах замдаа л хальт гарчиглаж байгаам чинь.
Тэгсэн 03 сарын нэг дугаарыг өглөө эрт ангидаа ирээл /би хамгийн түрүүнд ирдийн/хальт эргүүлж байтал Монголын л Хонгорын элс харагдах шиг болоод юу билээ гээд л аягүй зүрх сэтгэл хөөрөөд сайн харсан чинь манай гэрийн хойно байдаг овоо, урд хоолойгоор гунхаж явдаг хэдэн тэмээ, саахалт айлын Балдан, Долгор 2 морио унаад явж байгаа зураг энэ тэр харагддаг байна ш дээ. Өө тийн Чингис өвөө бас байсан. Тэгсэн Метро сонины тэр өдрийн дугаарын амралтын буланд Онгон тал нутагт байх гэсэн гарчигтай нэгэн жуулчины Монголд аялсан тухай тэмдэглэл байнаа. Сайхан ч бичиж. Мориор аялал хийсэн хүн бололтой. Морь, гэр хоёрыг ихэд биширч шүтэж өгүүлсэн байв. Тэр дор нь ангийнхандаа хэлж, багшийгаа орж ирэхэд нь хэлээд багш ч бас ихэд сонирхож орой гэртээ очоод нөхөртэйгээ хамтран унших болов. Би ч өөрөө ирээд толь бичигээ барьж суугаад дор нь орчуулаад. Сониных нь цахим хуудсыг олоод нэлээд хэдэн хүн рүү цахим шуудан явуулж какрав. Тэр өдөртөө л сэтгэгдэл өндөр хөөрүү байлаа. Яг эндхийн хүн бичсэн тэмдэглэл болохоор миниы цаашдын Монгол улсын тухай тэмдэглэлд нэлээд их өгөөжтэй болов. Нөгөө текстээ байнга уншина. Анх эх орныхоо тухай илтгэл тавьж байхад юугаар гал түлдэг вэ гэсэн асуулт ирээд баас гэдэг үгээ ашиглаад 5 хошуу малынхаа баасыг гэсэн чинь гайхаад. Тэгсэн энэ сонин дээр арай өөрөө бичсэн байна лээ шүү кккккккккккккккккккккккккккк.
Өнөөдөр ангиараа Метро сонины байранд очиж даргатай нь уулзаж баахан асуултаар булав. Миний асуулт их эх оронч асуулт байсан учир жаахан хүлээж байтал асуух асуулт байхгүй болхоор нь гараа өргөж байгаад 03 сарын нэг дугаарт миний нутгийг бичсэн байсан. Би маш их баярласан. Тэр бүр хүн сайн мэдэж амжаагүй байгаа улс яаж сонгосон бэ гэсэн чинь. Аялалын бүхэл бүтэн хэлтэс байдаг. Маш олон улсын тухай гаргадаг. Тиймээс манай хэлтэсийнхэн бусад орны адил л мэдээлээл гарагсан гэж хариулж байна лээ. Тэр сонингоо авчираад ханандаа өлгөчихсөн байгаа.
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment