Манай ангийнхан багштайгаа уран гулгамой гээд би нөгөө юуг дагаж яана билээ тэгээд дагаж яваад. Нөгөө гутлыг нь \юу гэдэг ч еэн бүү мэд\ өмссөн чинь шалан дээр сайхан явж болжийн шүү. Арай шууд гулгаад давхар эргэж энэ тэр какархын биш биз дээ гээд өөртэйгөө инээв. Канадууд сайхан гулгаж байна ч гэж жигтэйхэн. Эгч гарлааааааааааааа. 1,2,3 байдаггүй ээ тас. Юу гэж ингэж өөртөө итгэдийн бэ?
Би санадагын намайг 1-р ангид байхад манай сумын дотуур байрны баруун талд мөсөн гулгуур байдаг байлаа. Хүмүүс, сурагчид очоод гулгаад байдаг байсын. Би тэгээд өөрийгөө гулгаад сурцын болов уу гэж горьдлоо. 1-2 ангид байснаа өм цөм л санана ш лээ. Голцуухан идсэн уусан, ах дүү 2-тойгоо еэвэн булаацалдсан айлын охин гэзэгдсэн энэ тэр л юм санана ш дээ.
За тэгсэн Бразил хүүхэн би багадаа л гулгаж байсан гэнээ. Рио Дио Жанеро-д бас мөсөн гулгуур байсан байх нь. Со хүүхэн сайхан гулгаж байнаа. Сая өвлийн олимпийн уран гулгалтын эмэгтэй төрөлд Ким охин алт авч Солонгос даяар нэг од болоод мань хүн зав л гарвал түүнийгээ яриад тэгсэнээ бас нөгөө Ким хүүхэн шиг гулгах гэж үзээд байгаа бололтой юмаааа. Бараг л Канад-ууд заах гээд байлаа.
Би яахав дээ хана хавиар бариалаас зуураатай гулгаад ч байгаам шиг, алхаад ч байгаам шиг болжийсан чинь Со хүүхэн ирээд хүүе чи минь алив гээд бас нэг Канад залуутай 2 гараас хөтлөөд за би чинь тэнгэр харчих гээд л тахийж мухийсан л юм явлаа. За тэр шагай, ул хавиар хөндүүрч байна гэж жигтэйхэн.
Тэгээд бас санаа зовлоо. Чадахгүй байж ирээд хүнд гай болоод гээд нөгөө 2тоо хэллээ. Та 2 гулгаа, би ханаа дамжаад л явжийя гэсэн чинь зүгээр ээ бид 2 чамайг тоглуулая гэнээ. Нөгөө тоглодог хүнийх нь царай байнаа байна.
Африк, Гуантамала, Бразил, Со нар тасарцан гулгаж байнааа. Тэгсэн бас нэг Канад хүүхэнг нөгөө залуу дуудаад чи хө мэргэжлийн үүднээс яаж алхаж гишгэх гулгахыг зааж өг гээд. Мань хүүхэн ч 4 настайгаасаа гулгасан гээд зааж гарлаа. Би ч суржийн гэж жигтэйхэн. Өвдөг нугалардаггүй ээ, цээж хотойдоггүй ээ гулгаад биш алхаад байнаа хө гэжий лээ ш дээ.
Бас нэг өөр Канад хүүхэн бас 2-3 тойрог авч явлааа. Зургаа авхууллааа. Ганцаараа зургаа авхуулах гэж хэдэн секунд хөшөө болсон юм шиг л зогссон шүү. Эвгүй гэдэг чинь.
За тэгээд нөгөө А үсэг шиг зааж өгсөн Канад хүүхэн маань байсхийгээд л ирээд болж байна болохгүй байна гээд л. Тэгээд нөгөө хүүхэнтэйгээ явж байгаад 2 хөлнийх нь дунд тас гэдэргээ савж унаваа. Босоход ч яасан эвгүй юм.
Ашгүй цаг дуусч нэг хөлөө амраалаа.
Одоо 7 хоногт нэг удаа явж гулгаж сурмой. Уг нь нисээд ч байгаам шиг, дүүлээд ч байгаам шиг гоё юм билээ.
САЛТААГАА ЗАДЛАВ АЙН???
ReplyDelete