Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Wednesday, 13 January 2010

Монриал хотын төв

2 comments:

  1. Угаасаа ийм эль хуль юм болов уу, эсвэл өвөл мөвөл иймэрхүү болчдиймуу? Нэг л цөөхөн хүн, машинтай юм шиг санагдахын... :р
    Сайн уу, саяхан л блогийг чинь олж, уншдаг боллоо. Сонирхолтой юм аа. Баярлалаа.

    ReplyDelete
    Replies
    1. Аан энэ хот бас нээх тийм арзайсан их хүнтэй биш Гэхдээ бас хүн бий бий. Арал дээр байдаг хот болохоороо эндээ амьдардаг нь цѳѳхѳн голцуу үйлдвэрлэл үйлчилгээ явуулдаг гэхүү дээ.

      Сайн сайн, Зүгээрээ. Хүнд тус болж байвал миний блогийн ач холбогдол оршиж байгаа нь тэр. Орж гарч байгаарай. Баярлалаа.

      Delete