За өнөө өглөө ангийнхаа давхарт гараал очсон чинь хонь, хурга нийлж байгаам шиг л юм болжайхийн. Яацын болоо гэсэн чинь шинээр анги хуваарьлачихсан байнаа. Хүүе чи хаана би хаана гээд л бөөн юм болжийн. Зи би ч нэрээ харчаал нөгөө ангид нь очоод сууж байсан чинь манай ангийн Солонгос, Канад 2 охин дуу алдаал ороод ирлээ. За за 3лаа нэг ангид орж гээл. Өө тийм үү гээл суужийсан чинь бас танихгүй хүмүүс орж ирж байхымаа ганц 2той нь ярьлаа. Шалгалт өгөөд л орж ирсэн л гэнэ. Шалгалтанд нэлээд гайгүй авсан гэсэн үг ш дээ. Тэгээл эхний завсарлагаа болоол гарсан чинь хөөе манай ангийн бараг тал нь нөгөө ангид орчиж. Тэгсэн Япон залуу, нэг Канад охин 2 шалгалтандаа унаад улирчихжээ хөөрхий. Тэгээд яахав дээ. Багшаас асуусан чинь түвшингөөр нь 3 хуваасын гэнээ. Нөгөө ангид бол дундажууд л байх шиг байгаан. Манай ангид суперүүд нь ааяяя яаяяяяаааааааааааа. Манай хуучин ангийн 15 хүүхдээс 5 нь манай анги- Колумб, Солонгос, Монгол, Канад-2. Бразил, Сингапур, Солонгос 3 угаасаа энэ курст суухгүй гээд нутаг буцчихсан. Тэгээд Мехсик, Бермуда, Экватор, Араб, АНУ нар нөгөө ангид орчиж.
Манай шинэ ангид 3 Канад- нэг эмэгтэй 2 эрэгтэй, Бразил, Иран, Африк нар нэмэгдлээ. 42 хоног үзэж тарна шүү дээ. Цаас, номоор булна даа харин ч нэг. За амжилт амжилт.
Монгол хүн ингээл дандаа суперт нь ороод байдгиймдаа, франц хэл сурах олон улсын уралдаанд айргийн 5-д орж эх орныхоо нэрийг өндөрт мандуулж яваа хатан сэврэй бүсгүйд баяр хүргэж, амжилт хүсье ээ.
ReplyDeleteБаярлалаа хө. Одоо улам сайн онц сурнаа.
ReplyDelete