Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Tuesday, 12 January 2010

Эвгүйм байлээ

Би ингэж боддийн хүний юмыг зөвшөөрөлгүй авдаг хүмүүсийн юмыг хүн зөвшөөрөлгүй авдагын гэж. Өөрөөр хэлбэл хүний эд зүйлсийг хулгайлдаг хүний юм хулгайд алддагддийн гэж. Ингэсийн. Таньдаг мэддэг хүмүүс түрүүвчээ алдлаа, суйлууллаа л гээд байдаг ш дээ. Би 4 курст байхдаа Хүмүүнлэгийн 1 курсийн оюутанд гэрээр Япон хэл заадаг байлээ. Амралтын өдрүүдээр хичээл заана. Манайх 11 хороололд сурагчийнх Бичил хороололд байлаа. Нэг амралтын өдөр хичээлээ заачаал гараал микронд суух гэсэн чинь түрийвч алга байдым даа. Бүр хайгаад хайгаад олдоггүй ээ. Бүр гайхлаа. Тэгсэн байхгүй суйлуулцан байгаам даа. Гэхдээ тэр үед бичиг баримт гээд байх юм байхгүй үнэмлэх энэ тэрээ гэртээ цоожилчихдог байлаа ш дээ. Гэхдээ нээх их юм алдаагүй л дээ. Үсрээд 2000 төгрөг л байсан байх. Тэгээл бодлоо за байз хэнийг юуг би авчихсийн болоо гээл бодлоо. Тэгсэн найзынхаа үзгийг аваад ирсэн байгаам чинь. Гэхдээ санамсаргүйгээр өдөр хичээл тарахдаа л андуураад цүнхэндээ хийчихсэн байж. Зэ тэр тэгээл өнгөрсийн. Тэрнээс хойш өө нам тайван байлаа. Өнгөрсөн зун 06 сарын сүүлээр нөгөөдөр явна гээл гадуур дотуур гараал бөөн ажил болоол байлаа. Бүтэн сайн өдөр ниснэ гэжийсийм чинь тэгээл 5 дахь өдөр ээжтэйгээ банк орох, дэлгүүр орох гээл бөөн л ажил болоол явжийлаа. За тэгээл банкан дээр очоол хамаг дансаа хаалгаал бөөн данс баримт болоол суужийсан чинь цүнх сэмэрцийм шиг л байхын гайхаал өө яасан миа цүнхэв дээ гээл дахиал харсан чинь бүр бишээ нэг л эвгүй сэмэрцэн байхын тэгээд эргүүлсэн чинь пэээ цүнхний минь хажуу талыг аймаар том зүсчихсэн байгаам чинь сандрааал ээждээ хэлсэн чинь ээж үзээл юу алга болжуу гээл бүртгэлэээ юмнууд байгаа л юм шиг байхын. Тэгээл нөгөө зүссэнийг нь харсан чинь бүр гомдоол, бүр голдоо ортол гомдсооон. Хүний нутагт нэгнийгээ явах гэж байхад чинь ингэж гаргаж өгч байгаам байх даа гээл бүр уйлмаар болоол. Тэгсэн аз болход яг тэр зүсүүлсэн хэсэгт нь цэвэр ус хийцэн байж таараад тэгээд юм авч чадаагүйм байлээ. Тэгээл бодсон хэний юуг авчихваа гээл хэний юуг авхав дээ. Ёстой эвгүйм байлээ. Бас тэр чинь дипломат цүнх байсий ш дээ. Яаж бодхоороо над шиг юмны цүнхэнд бөөн бөөн мөнгө байна гэж харсийн бол доо хөөрхий.

0 сэтгэгдэлтэй:

Post a Comment