Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Thursday, 7 January 2010

Төрсөн өдөр болоодайн

Монголын цагаар бол хөгширч байна эндхийн цагаар бол залуу л яваадайн. Би энэ цагийн зөрүүг их гайхаад байдийн. Нэг гаргалгаа байх шиг байнаа ха ха ха.
Зэ тэр яахав он гараад үнээр завгүй байлаа. Юу хийгээдайгаан бүү мэд. Юу хийх гээд байгаан бүү мэд ээ гэж ха ха ха. Гэсэн мөртөлөө үнээр завгүй л яваадайн. Одоо хүртэл түрүүний улирлын дүн гараагүй байхын сонийн бэ яасан. Аль эсүүл унацийн бол уу ха ха ха.
Со охиноос асуухаас яагаад дүн гараагүйм болоо гээд. Тэр хүүхэн их мэдэгчээ. Бүгдийг мэднэ.
Энэ хавиар нээрээ Монгол хүмүүс харагдахгүймааа. Би ч нээх хол гарахгүйм даа.
Өчигдөр нээрээ явжийсан чинь айлууд гацуур модоо гаргаад тавьцан байлаа ш дэээ. Хаанаас ч юм тасдаж ирсэн модоо нээх муухай боож моогоод гаргаад тавьан байдын. Эвгүй харагдсан гэж яаваааа. Манай байрны дарга нээрээ модоо буулгахгүйм байх даа. Урд шөнө байрны даргаа зүүдлээд өглөө боссон чинь манайд ирчихсан юм хийжийн гэж зүүдэлсэн чинь нээрэнгээсээ өнөөдөр манайд орж ирж нэг жаахан юм зассан.
Өчигдөр бас банк орчоод буцаад явжийсан чинь нэг айлын өмнө чацаргана л тарьчихсан байх шиг байдым дааа. Би ойрын хэдэн өдөр чацаргана эрээд байгааг хэлэх үү бараг л тасдаж авах дөхсөн гээл бодчих. Нэлээд харжийснаа бушуухан явсан. Айлын хүн нь харчаад цагдаа дуудаад өгчүүл яанаааааааааааа ха ха ха ха.
Ойрд кино үзээд үнээр завгүй байнаа нээрээ. Хэцүү ангиа үзээд харин ч дуусчихсан шүү. Та нар уйлсан уу? Би зөндөө уйлсий ш дэээ.

2 comments:

  1. Цогцогдоо төрсөн өдрийн халуун мэнд хүргэе ээ. Оройтож хүргэж байгааг өршөөн соёрхоорой.

    ReplyDelete
  2. Баярлалаа хө. Юу нь оройтхов дээ хө. Дараа жилийн төрсөн өдөр болтол зөндөө баяр хүргэх зай байнааа.

    ReplyDelete