За хөөрхөн хүүхдүүд гоё хувцасаа өмсөөд ээждээ үнсүүлж аавыгаа дагаад эрдэм сурахаар сургуулийн зүг алхаж байгаа байх даа.
Би 1-р ангид орж байснаа санадаггүй еэн. Бодвол нэг бөөтийсөн хүн зогсожийсан байлгүй.
Минйи хамгийн сайн санадаг юм гэвэл манай аав Чойр яваад АBC гэсэн цүнх авчирсийн. Нөгөөх нь үүргэвчгүй гартаа барьдаг. Намайг бол дараад каячмаар том. Тэр үед ямар сонголт хийх мэдрэлтэй байсан биш дээ.
Нөгөө цүнхээ бариал явна хүүхдүүд намайг ABC ABC ABC гээл шоолно. ABC явжийн ч гэх шиг. Би бас бодно нээрээ яагаад ABC гээд бичцийн бол доо гээл.
Нэг өдөр сургуулиа тараад явжийсан чинь ахлах ангийн хүүхдүүд ABC ABC ABC, ABC явжийн гээд дагаад яваад байдаг гэжий ш дээ. Сургуулиас манай байр ороод бараг л гэрийн гадаа хүртэл элэг доог хийж явдийм биш үү. Гэртээ ирээд ахтай хүн чинь ахдаа хэлээд маргааш нь ах намайг хичээл тарахад хүлээж байгаад би нөгөө хүүхдүүдийг ёстой тэр тэр тэр гээд бүр зүсээр нь заагаад өгчихсөн. Тэгээд тэд будаа дүш дүш ккккккккккккккккк.
Тэгээд нөгөө цүнхээ дунд ангид ортлоо барьсийн. Дунд ангид ороод арай томроод өөрөө цүнхээ сонгож энэ тэр тэгээд нөгөө ABC-аа пингийн булан уруу шидэж санаа амарч билээ.
Одоо ч бараг л хавтаст цахим тооцоолуур сугавчилж явкаад байгаан биш үү. Мөн удахгүй тийм болох байлгүй.
0 сэтгэгдэлтэй:
Post a Comment