Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Wednesday, 5 August 2009

Яаж явбал зохих вэ?

Дуугүй явбал донгио гэнэ Дуутай явбал онгироо гэнэ Дээл хөөрөгвөл танхай гэнэ Дээшээ харвал яравгар гэнэ Хөнгөн инээвэл маягтай гэнэ Хөмсөг зангидвал ууртай гэнэ Ойртоод явахаар доль гэнэ Охидтой явахаар сүүл гэнэ Яаж явбал зохих вэ? Энэ 1995 оны хувилбар шүү. Орчин үеийн буюу 2009 оны хувилбарыг зохиож байна. Энэхүү мөрөнд чин үнэн хувилбар оруулах хүмүн байвал сэтгэгдэл үлдээгээрэй. Талархлаа

1 comment:

  1. hey Tsoktsok sain uu??? 2009 onii 8 sariin 8 odor Mark Ahlborn Mongold irexeer bolloo. Gexdee OT bish, ex ornii baruun xyazgaar, Xovd aimgiin Darvi sumand ajillana genee,. Ochigdor Nad ruu UTas tsoxiloo. Axiinxaa Blogt orj TOM TUYA, TYGTYG nariin tuxai bichsen yum unshaarai. With Love

    ReplyDelete