Хөдөөгийн байдал шалдар булдар, цагийн улирал ороо, бусгаа, элстэй шанд, буттай цайдмыг дагаж хааяа нэг хар гэрээс утаа суунаглана. Дөрвөн зүг цэв цэлийн уйтгартай, цагаан униар тунана. Зуны лүгхийм халуун эсгий гэрийг шарж, малчин хүний сэтгэлийг бухимдуулна. Айлын хаяагаар үхрийн баас үргэлжилжээ. Үүгээр түүгээр хэдэн тугал оодогнон давхина. Хөлд орохоос аваад, үс цайхын хүртэл нэг голыг өгсөн уруудан, нүүж, нэг худагийг эргэн тойрон нутагласаар энэхүү ертунцийг эцэслэнэ. Гавж Жамбал хоймор сууж бурхан ном гэж буруу зөв чалчих ба зайсан Намжил гаднаас ирж хууль ёс гэж худал үнэн ярихыг сонссоор өдөр, сарыг улируулна. Тэртээ уулыг өнгөрвөл айлгүй гэж бодож, тэнгэрийн хаяанаас цааш газаргүй гэж сэтгэсээр, түмэн хэргээс хоцорч, дэлхийн боловсролоос гээгдэнэ. Гагцхүү өглөө бурханд залбирч, үдэш тэнгэрт мөргөж нэг нас барна. Хуучин хүү хул морин дээрээ хөндлөн сууж, хатируулсаар хүрч ирэв...Д.Нацагдорж

Tuesday, 18 August 2009

Норт Бэй ороод ирлээ гэж...


Хаагуур юу хийгээд тэнээд байнаа? Өө ойр зуураа найз нөхдийнхөөр зочилсон шиг явжийн. Үнэн завтай кккккккккккккккк.
Сайхан том зайтай, өндөр автобусаар явж ирлээ. Явна ч гэж сүнгэнүүлж байна гэхдээ замын дагуух суурин бүр дээр зогсож, шуудангаа шалгадаг болхоор жаахан удсан гэх үү дээ. Хэдхэн зорчигч байсан. Би автобусаар явах үнэн дуртай. Яагаад гэвэл маш сайхан мэдрэмж төрдөг. ОТ-д байхдаа өглөө бусад хүмүүсийг дуг нойрондоо дугжирч байхад бид хамгийн түрүүнд ажилдаа явдаг байлаа. Би гэгч хэнхэг хүн хамгийн түрүүнд ирж автобусандаа суудаг болхоор зарим нэгэн нөхөд намайг автобусанд хонодог гэж хошигнодог байсан. Хамгийн урт талд нь суугаад чихэвчээ зүүгээд за тэгээд элдэв төрлийн сайхан дуу сонсоод хорвоо дэлхийг юу юутай нь бодоол явж өгнө дөө.
Тийм болхоор яг тэр сайхан мэдрэмж маань давтагдаж, замын хоёр талыг сонирхсон шиг явлаа даа.
Норт бэй ороод яг л Монголд байгаам шиг зочилсон айлдаа Монголоор яриад Монгол хоол цуйван, бууз, хуушуур идээл хммммммммммм хаана я явсан цуг гэж мэдээрэй гээл Монголчуудтайгаа далайн эрэг ороод, кино үзээл. Яг л Тэнгист байгаам шиг мэдрэмж төрсөн кккккккккккк.
Хуучин танилуудтайгаа уулзахад ямар сайхан байсан гээч. Нэг их хууч хөөрөөгүй ч бас л гоё байсан шүү.
Монголчуудтайгаа уулзаад амаа урагдтал Монголоор ярьсан. Бүр дундуур нь Англиар ярих гэсэн чинь таг түг гээд эвэлж өгөхгүй байсан шүү.
За ингээд сайхан дайлж, зочилсон Монгол айлдаа маш их талархлаа гэж хэлээд энэ бичлэгээ өндөрлөе. Дараа зөндөө зочилноо...

2 comments:

  1. Hi Tsok Tsok, ta nariig tend bie biendee ih saihan haluun dulaan atmospher uusgej Mongolooroo baitsgaasaniig sonsson. Ta buhnii umnuus bayarlasan shooo... Yahav dee bidnii heden naiz nuhud maani tend hunii nutagt uulzaj suuj yum yarij, ayaga dars yum huvaaj uuhad WHY NOT !!!
    Cheers,

    ReplyDelete
  2. Tiin sh dee. Chi bas udahgui ireerei naiz n dawhiad ochinooo.

    ReplyDelete